Бидний хэрэглэдэг зүйлс анх ямар байсан бэ?

Хурдацтай хөгжиж буй орчин үеийн технологийн хамгийн анхны хувилбаруудыг 100 жилийн өмнө ямар байсныг хараад та лав нүдэндээ ч итгэхгүй дээ. Бидний өдгөө хэрэглэж буй технологийн эх хувь нь бүдүүн баараг, инээдэмтэй, болхи харагдаж болох хэдий ч эдгээр эх хувь нь орчин цагийн технологи үүсч бий болох үндэс суурь болж өгсөн байдаг юм. Бидний түгээмэл хэрэглэдэг зүйлс өнгөрсөнд ямар байсныг орчин үеийн хувилбартай нь харьцуулаад үзээрэй. Сонин байх болов уу? 

Бидний хэрэглэдэг зүйлс анх ямар байсан бэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Компьютерийн хулгана

Дуглас Энгелбарт 1960-аад оны үед компьютерийн анхны хулганыг зохион бүтээсэн бөгөөд үүнийгээ “X-Y Position Indicator for a Display System” хэмээн нэрлэжээ. Энэхүү хулганыг модоор хийсэн бөгөөд дөрвөлжин хэлбэртэй байлаа. Орчин үеийн тоглоомын хулгана, жишээлбэл  the R.A.T.7 нь хүний гарт багтахуйц жижиг хэлбэртэй, төмөр суурьтайгаас гадна USB оролттой байгаа юм. 

Компьютерийн хулгана

2 Хүүхдийн түрдэг тэрэг

Анхны хүүхдийн тэргийг 1733 онд Виллиам Кент зохион бүтээсэн ба ямаа, одой морь болон нохойгоор уг тэргийг түрүүлэх зориулалтаар бүтээжээ. 19-р зуунд Чарльз Буртон гурван дугуйтай түрдэг тэргийг зохиосон нь тэр дорхноо л язгууртануудын дунд түгэж  хүсэл сонирхолдоо нийцүүлэн загварлаг, хээ хуартай, тансаг тэргийг захиалан хийлгүүлдэг болжээ. 

Хүүхдийн түрдэг тэрэг

3 Тоос сорогч

Хамгийн эртний тоос сорогчнуудын нэгэнд 1901 онд Хуберт Сецель Бүүтийн зохион бүтээсэн Puffing Billy нэртэй тоос сорогч зохих ёсоор багтана. Тосон хөдөлгүүрээр ажилладаг байсан ба нааш цааш зөөхийн тулд морин сүйх тэрэг шаардагддаг байжээ. 1906 онд Сиеменс нэг морины хүчтэй тоосгүйжүүлэгч төхөөрөмжийг борлуулах болсон ба нийт жин нь 300 кг байсан гэдэг. Тэгвэл орчин цагийн тоос сорогч нь ухаалаг робот цэвэрлэгч болсон ба ажиллуулахдаа ухаалаг утсаараа л удирдчихдаг болжээ. 

Тоос сорогч

4 Усны хувцас

Эртний ханын зургуудыг харах юм бол Грек, Ромын эмэгтэйчүүд усанд орохдоо өнөөгийн усны хувцас шиг зүйлийг өмсдөг байсан бол 18-19-р зууны Англичууд шагайгаар татсан урт даашинз, урт түрийтэй оймс зэргийг өмсч арьсаа цагаан хэвээр нь хадгалдаг байжээ. Орчин цагийн усны хувцаснууд илүү нимгэн, хөнгөн бас хэрэглэхэд амархан болсон билээ. 2006 онд Нью-Йоркийн загвар зохион бүтээгч Эндрью Шнейдер өөртөө нарны цахилгаан үүсгүүртэй усны хувцасыг танилцуулсан байдаг юм. Уг усны хувцасыг худалдан авсанаар та усанд ороод гарч ирсэнийхээ дараа утсаа цэнэглэх боломжтой ажээ. 

Усны хувцас

5 Бодит төсөөллийн шил

Тэртээх 1963 онд Хюго Гернсбак гэдэг хүн өнөөгийн бодит төсөөллийн шилний "өвөг эцэг"-ийг зохион бүтээжээ. Энэхүү "teleyeglasses" нь тухайн үедээ 140 гр жинтэй байсан ба жижигхэн баттерейнаас гарч буй бага вольтоор ажилладаг катодын цацрагыг ашиглах механизмтай байв. Тус шил нь хоёр дэлгэцтэй байсан ба стереоскоп дүрсийг үзүүлэх чадвартай байлаа. 

Бодит төсөөллийн шил

6 Робот

"Роберт" нэртэй робот нь дэлхийн тоглоомон роботны түүхэн дэх хамгийн анхны робот байгаагүй хэдий ч хамгийн анх нэр алдарт хүрсэн нь яалт ч үгүй үнэн билээ. 1950-аад онд бүтээгдсэн гэхэд ярьдаг, нүд нь гэрэлтдэг бас кабелиар удирддаг алсын удирдлагатай байсан гээд төсөөлөөд үз дээ. 

Робот

7 Мотоцикл

19-р зуунд зохион бүтээгчид, эрдэмтэд уурын хөдөлгүүр болон унадаг дугуйг нэгтгэж болох юм байна хэмээн үзжээ. 1867 онд Америкийн зохион бүтээгч Силвистр Ховард хоёр цилиндртэй, уурын хөдөлгүүр бүхий 3 дугуйт унадаг дугуйг зохион бүтээсэн байдаг юм. Дараа нь буюу 1885 онд уурын хөдөлгүүр нь хийн хөдөлгүүрт шилжжээ. Өдгөө 200 сая гаруй мотоциклийг хүмүүс өдөр тутамдаа унаж байна. 

Мотоцикл

8 Микрофон

Зурагны зүүн талд байгаа микрофоныг анх 1876 онд Эмиле Берлинер телефон дуу дамжуулагчийг ашиглан зохион бүтээсэн юм. Нүүрстөрөгчийн нимгэн давхаргаар тусгаарлагдсан хоёр цахилгаан холбоосоор энэхүү микрофон нь ажилладаг байв. Бидний өдгөө хэрэглэж буй микрофон нь 1878 онд зохион бүтээгдсэн бөгөөд 1920-иод оны үед ахин сайжруулан шинэчлэгдсэн хувилбар юм. 

Микрофон

9 Онгоц

1903 оны 12-р сарын 17-ны өдөр ах дүү Райтууд өөрсдийн агаараас хүнд онгоцыг амжилттай хөөргөхөөс өмнө ч тэр дараа нь ч тэр олон хүн онгоцыг зохион бүтээхээр оюун бодлоо дайчлан зүтгэж байлаа. Тус зураг дээрх онгоцыг multiplane гэдэг байсан ба 1907 онд Хоратиа Филиппс зохион бүтээсэн. Энэ онгоц нь түүний хийсэн 3 дахь буюу хамгийн сүүлчийн загвар нь байсан бөгөөд нийт 200 далавчнаас бүрддэг байв. 

Онгоц

10 Skype

Орчин үед бараг л хүн бүр хямд төсөр зардлаар видео дуудлага хийхдээ Skype-ийг ашигладаг болсон гэхэд хэтрүүлэг болохгүй болов уу. Bell Labs компани утас болон телевизорыг нийлүүлж нэгэн цогц бүтээгдэхүүнийг бий болгохын тулд урт удаан хугацааг зарцуулсан байдаг. 1956 онд Нью-Йоркийн Дэлхийн Үзэсгэлэн  дээр "зурагтай утас" олны анхаарлыг ихээхэн татсан гэдэг. Диснейлендэд зугаацаж байсан хүмүүс хоорондоо зайтай 2 бүхээгт ороод видео дуудлага хийж байжээ. 

Skype

11 Kindle e-reader

Америкийн Адмирал Бредли Фиски өнөө цагийн Kindle e-reader-ийн үндэсийг 1922 онд анхлан тавьсан гэвэл та итгэх үү? Фискегийн Уншлагын машин нь жижигхэн линз, эргүүлэгч болон 100 гаруй мянган үгийг өөртөө багтаасан олон тооны картнуудаас бүрддэг байжээ. Хэдийгээр уг бүтээгдэхүүн нь ном хэвлэлийн зардлыг бууруулах зорилготой байсан боловч төдийлөн амжилтанд хүрч чадаагүй юм. 

Kindle e-reader

12 Зургийн аппарат

Дэлхийн хамгийн нүсэр хэмжээтэй зургийн аппаратыг анх 1900 онд бүтээсэн бөгөөд тус аппаратны жин нь 408 кг байсан ба ачааны машин дээр гаргаж тавихын тулд 15 хүн хэрэг болдог байв. Харин орчин үед дэлхийн электрон бараа үйлдвэрлэгч компаниуд илүү өндөр нягтралтай зургийн аппаратыг бий болгохоор ажилласаар л байгаа юм. Тэдний гол зорилго нь ямар ч гадаргыг зургийн хальснаа буулгаж чаддаг болох билээ. 

Зургийн аппарат

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()