Хүн бүхний нүүр будахдаа гаргадаг түгээмэл 7 алдаа

Эмэгтэй хүн та яагаад нүүрээ буддаг вэ? Нэгдүгээрт өөрийн давуу талыг тодруулах, хоёрдугаарт нүүрний өө сэв, нүүрэн дээр гарсан хар, цагаан батга, үрчлээс гэх мэт зүйлсийг дарах зорилгоор буддаг. Гэвч охид эмэгтэйчүүд нүүрээ төдийлөн зөв будаж чадахгүйн улмаас өөрсдийгөө хөгшин харагдуулдаг байна. Тиймээс та нартаа зориулан бараг бүх насныхны нүүр будахдаа гаргадаг 7 алдааг танилцуулахаар бэлтгэлээ.    

 

Хүн бүхний нүүр будахдаа гаргадаг түгээмэл 7 алдаа
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Тод өнгөтэй уруулын будаг

Хэтэрхий тод өнгөтэй уруулын будагнаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь ийм уруулын будаг амны ойр орчмын үрчлээст бусдын анхаарлыг хандуулдаг. Хамгийн зөв сонголт бол уруулаас 1-2 тон (өнгө) тод өнгийн будаг юм. Мөн тохирох хүрээлэгчийг сонгож уруулаа хүрээлж байгаарай. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, уруул, хөмсөг, нүдээ нэг дор бүгдийг нь тод өнгөөр будах хэрэггүй.    

Тод өнгөтэй уруулын будаг

2 Хэтэрхий зузаан суурь

Өө сэв, үрчлээсээ нуух гэсэндээ эмэгтэйчүүд хэтэрхий зузаан крем түрхдэг. Гэвч зузаан крем нь арьсанд сөргөөр нөлөөлж, улам бүр үрчлээтүүлж хөгшин харагдуулдаг. Одоо та хөгшин харагдаад байгаа шалтгаанаа олов уу. Дараагийн удаад гоо сайхны дэлгүүрт орвол худалдагчаас нь асууж байгаад арай цайвар өнгийн, саатай крем худалдаж аваарай. Энэ тохиолдолд арьс илүү гэрэлтсэн, өө сэвгүй, залуу харагддаг. Түүнчлэн нунтаг крем аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.   

Хэтэрхий зузаан суурь

3 Гялалзуулагч

Гялалзуулагчийг нүдний доод нулимсны сүв хэсэг буюу дотоод буланд тавьдаг. Хэрвээ нүдээ тойруулж бүхэлд нь будах юм бол "хэрээний нүд"-нээс ялгарахааргүй харагддаг. 

Гялалзуулагч

4 Хар харандаа

Хэрэв та хар үс, бор нүдтэй бол хар харандааг мартах хэрэгтэй. Нүднийхээ доод зовхинд хүрэн, бор, саарал өнгийн харандаа сонгоорой. 

Хар харандаа

5 Гэрэлтүүлэгч

Гэрэлтүүлэгчийг нүдээ тойруулан тавьж, энэ хэсгийг гэрэлтүүлэхийн зэрэгцээ цагаан батга, үрчлээсийг нууж болдогт баярлах хэрэгтэй. Гэхдээ гэрэлтүүлэгчийг сонгохдоо хэт цайвар өнгө сонгох хэрэггүй. Яагаад гэвэл ийм өнгө зөвхөн гэрэлтүүлдэг болохоос таныг залуу харагдуулдаггүй, харин ч бүр хөгшин харагдуулдаг.   

Гэрэлтүүлэгч

6 "Алиман" будалт

Хацрын ясыг алим шиг улааруулан будахдаа хэтэрхий тод, хурц улаан ягаан өнгөөр буддаг байсан үе өнгөрсөн. Хацраа будахдаа илүү цайвар, ягаандуу тоор шиг өнгөөр будаарай. Мөн хацрын ясны дунд хэсэгт биш зөвхөн дээд хэсэгт хөнгөн сүүдэр тавьж будаарай. Ингэвэл таны нүүрийг илүү залуу харагдуулдаг.  

"Алиман" будалт

7 Тод хөмсөг

Өтгөн, тод хөмсөг эрчүүдэд гэхээс эмэгтэйчүүдэд тийм ч зохимжтой харагддаггүй. Харин ч бүр хөгшин харагдуулдаг. Тиймээс залуу харагдья гэвэл дунд хэсгээрээ өтгөн, захлах тусам шингэрсэн байдлаар өөрийнхөө нүүрний өнгөнөөс үл ялиг бараан өнгөөр хөмсгөө будаарай.  

Тод хөмсөг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()