Түүхийн хуудаснаа “хамгийн анхны” хэмээн бичигдсэн баримтууд

Дэлхийн түүхэнд бүхий л зүйл анх удаагаа гэсэн тодотголыг хүртэж цоо шинээр бүтээгдэн гарч ирсээр байдаг.  Хамгийн анхны селфи зургаас авахуулаад хамгийн анх удаа эмэгтэйчүүдийг мотоцикл унаж болохоор хуульчилсан гээд л энэ жагсаалт хэзээ ч дуусахгүй хөврөх биз ээ. Ингээд бид та бүхэндээ зориулаад "хамгийн анхны" тодотголыг эзэмшдэг 17 баримтыг бэлтгэн хүргэж байна.

Түүхийн хуудаснаа “хамгийн анхны” хэмээн бичигдсэн баримтууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

17 Анхны Тесла - 2008

Тесла Роадстер буюу "Харанхуйн Од" нэртэй хамгийн анхны цахилгаан үүсгэвэрээр ажилладаг энэхүү машиныг Тесла Моторс компани үйлдвэрлэжээ. Гэвч 2012 онд үйлдвэрлэлтээ зогсоосон бөгөөд 2020 он гэхэд шинэчилсэн загвараа дахин гаргана гэдгээ компаний зүгээс мэдэгдсэн билээ. 

Анхны Тесла - 2008

16 Шөнийн кафе - 1888

Дээрхи зураг нь Винсент Ван Гохын хамгийн анхны уран бүтээл бөгөөд энэхүү кафе нь Францын Арлес хотын  Place du Forum гэх газар бодитоор байдаг ажээ. Түүхэнд хамгийн анхны шөнийн кафе хэмээн нэрлэгддэг.

Шөнийн кафе - 1888

15 Анхны хиймэл зүрх - 2015

АбиоКор бол хамгийн анхны хиймэл зүрх юм. Уг хиймэл эрхтэн нь дахин цэнэглэгдэх боломжтой бөгөөд 15 өвчтөнд туршиж үзсэн боловч  тус бүтээгдэхүүнийг дахин үйлдвэрлэхээ больсон ажээ.

Анхны хиймэл зүрх - 2015

14 Анхны гар утас - 1973

Энэхүү төхөөрөмж нь 1кг-аас илүү жинтэй, 10 цагийн турш цэнэглэж байж хагас цагийн туршид л цэнэгээ барьдаг байна. Мартин Күүпэр энэхүү гар утсыг хамгийн анх зохион бүтээж дуусаад өрсөлдөгч компани руугаа залган, би өөрийнхөө гар утсаар ярьж байна гэж хэлсэн байдаг. 

Анхны гар утас - 1973

13 Анхны селфи зураг - 1839

Роберт Корнелиус нь Луис Дагуэрийн технологийг хөгжүүлснийхээ үр дүнд уг зургийг авсан байдаг. Энэ нь хамгийн анхны селфи зураг төдийгүй хамгийн анхны хүн гэж мэдэгдэхээр гарсан зураг юм. 

Анхны селфи зураг - 1839

12 Анхны өнгөтэй зураг - 1861

Түүхэн дэх хамгийн анхны өнгөтэй зургийг Жеймс Максвел 3 өнгө бүхий технологийнхоо туршилтийн үеэр авсан байдаг. Энэхүү зурганд дөрвөлжин хээтэй даавуугаар хийсэн тууз гарчээ.

Анхны өнгөтэй зураг - 1861

11 Цахилгаан цахиж буй анхны зураг - 1882

Байгалийн содон үзэгдэл болох цахилгаан цахиж байгаа зургийг хамгийн анх Виллиам Женнингс хальснаа буулгасан байна. Түүний гол зорилго нь цахилгаан үнэхээр далий цахидаг эсэхийг мэдэх байжээ.

Цахилгаан цахиж буй анхны зураг - 1882

10 Анхны машин - 1896

Хэнри Фордын граждаа зохион бүтээсэн хамгийн анхны машин нь  "Ford Quadricycle" байсан бөгөөд газолинаар ажиллаж, унадаг дугуйны 4 дугуйн дээр явдаг байсан байна. Энэхүү амжилтынхаа дараа тэрээр 1903 онд "Форд Мотор" компаниа байгуулсан түүхтэй.

Анхны машин - 1896

9 Анние Эдсон Тэйлор - 1901

Энэхүү эмэгтэй нь мөнгө олохын тулд адал явдал эрэлхийлэгч нэгэн болсон юм. Түүний гол зорилго нь модон торхон дотор ороод Ниагара Фаллс хүрхрээн дундуур гарах байсан бөгөөд 63 настай тэрээр ийм зүйл хийх хамгийн анхны хүн болсон.

Анние Эдсон Тэйлор - 1901

8 Анхны Рокфеллер төвийн зул сарын мод - 1931

1931 онд Манхаттан дахь Рокфеллер төвийн гаднах зул сарын модыг лааз, тоглоом, цангис жимс зэргийг ашиглан чимэглэсэн байна. 1933 оноос хойш энэ нь уламжлал болж, жил бүрийн 12 сарын эхээр модоо засаж, чимэглэх болсон билээ.

Анхны Рокфеллер төвийн зул сарын мод - 1931

7 Салли Халтермэн - 1937

Энэ бол Вашингтон дахь хамгийн анхны мотоцикл унах эрхийн үнэмлэх авсан эмэгтэйн зураг юм. Түүнийг үнэмлэх авахад хэтэрхий залуу байна гэж үзсэн ч Салли шалгалтыг хэд хэдэн удаа амжилттай давж, өөрийнхөө эрхийн төлөө тэмцсээр, эцэст нь үнэмлэхээ авч чаджээ.

Салли Халтермэн - 1937

6 Лас Вегас дахь анхны неон хаяг - 1941

Уг хаяг нь "Гэрлийн хот" гэж нэрлэгддэг Лас Вегас дахь хамгийн анхны гэрэлтдэг неон хаяг бөгөөд "El Rancho" нэртэй казиногийн дээвэр дээр суурилуулсан ажээ. . 

Лас Вегас дахь анхны неон хаяг - 1941

5 Нийтэд танилцуулсан анхны усны хувцас - 1946

Усны хувцасны шинэ загварыг "Bikini Atoll" буюу АНУ-ын цөмийн зэвсэг туршсан арлын нэрээр нэрлэсэн байдаг. Энэхүү бикини хувцасны загварыг Парисаас гаралтай загвар зохион бүтээгч Луис Реард гаргаж, 1946 оны 6 сарын 5-нд "Casino de Paris"-ийн бүжигчин Мишелинь Бернардини өмсөж олон нийтэд танилцуулж байсан түүхтэй.

Нийтэд танилцуулсан анхны усны хувцас - 1946

4 Анхны МакДоналдс-ийн салбар - 1948

Сан Бернардинод байрлах тус хоолны газар анх Ричард, Маурис Макдоналд нар ил гал дээр шарсан хоолоор үйлчилдэг байгаад хаагдсан ч дахин нээгдэхдээ менюгээ шинэчилж шарсан төмс, жүржийн шүүс, хамбургер, Кока Кола зэргээр үйлчилдэг болжээ. Харин одоо та энд очвол хоолны газраас гадна музей, бэлэг дурсгалын дэлгүүрт ч мөн зочлох боломжтой. 

Анхны МакДоналдс-ийн салбар - 1948

3 Анхны робот - 1957

2.5 метрийн өндөртэй энэхүү роботын нэр "Cygan" бөгөөд түүнийг "Олон төрлийн чадамжтай робот" хэмээн сурталчилж байв. Түүнийг хортой болон дэлбэрэх бодис туршиж үзэхэд туслуулах болон гэртээ үйлчлэгч маягаар ажиллуулах боломжтой хэмээн заавар дээр нь дурдсан байдаг. 

Анхны робот - 1957

2 Спутник 1 - 1957

Зөвлөлт Холбоот улсаас хамгийн анхны хиймэл дагуулыг хөөргөж байна.

Спутник 1 - 1957

1 Анхны "Apple" компьютер - 1976

Стив Возниакын зохион бүтээсэн хамгийн анхны компьютерийг Стив Жобс олон нийтэд танилцуулжээ. Гэвч үүнийг нь ганцхан хүн худалдаж авсан нь Фаул Террел байсан юм. Дараагийн өдөр нь Террелийн  компьютерийн дэлгүүр болох "The Byte Shop"-д Жобс хөл нүцгэн ирж, "Apple" компанийн түүхэн дэх хамгийн анхны хэлэлцээрийг байгуулсан ажээ.

Анхны "Apple" компьютер - 1976

22
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()