Сурталчилгаа (15)
Хаах

47 настай Меланиа Трамп гоо үзэсгэлэнгийн нууцаа дэлгэжээ

2018-01-06, 14:30
13,352

АНУ-ын тэргүүн хатагтай, загвар өмсөгч асан Меланиа Трамп өөрийн загварын чиг хандлага болон залуу дүр төрхөөрөө олон нийтийг гайхшруулдаг. Түүний үсний өнгөнөөс авхауулаад гайхалтай гоолиг бие нь хүртэл бусдын анхаарлын төвд байдаг. 47 насандаа жингээ хадгална гэдэг хялбар санагдаж магадгүй ч биеэ чанга, булчинлаг байлгана гэдэг амаргүй. 180см өндөртэй тэрээр 56-хан кг жинтэй ажээ. 

47 настай Меланиа Трамп гоо үзэсгэлэнгийн нууцаа дэлгэжээ

1 Дасгал хөдөлгөөн

Меланиа спортоор хичээллэх дуртай биш гэдэг ч ийм сайхан бие галбирыг дасгал хөдөлгөөнгүйгээр цогцлоох боломжгүй юм. Гэхдээ тэрээр төрснийхөө дараа галбираа хадгалан үлдэхийн тулд иогоор хичээллэж, илүүдэл жингээ хассан гэсэн мэдээлэл байдаг. Мөн үүнээс гадна өөрийн идэж буй хоол хүнсэндээ анхаарал хандуулах нь биеийн жингээ барихад тусах төдийгүй түүнийг сэтгэл санааны тайван байдал, эрч хүчээр хангадаг гэжээ. 

Дасгал хөдөлгөөн

2 Өглөөний цай хамгийн чухал

Тэргүүн хатагтайн өглөө овьёос болон жимсний нухшаар эхэлдэг байна. Овьёос нь ислэгээр баялаг тул гэдэс цэвэрлэх төдийгүй өглөө идсэнээр хоол боловсруулалтыг сайжруулж, өдрийн туршид биеийн хэвийн үйл ажиллагааг хангахад тусалдаг гэнэ шүү. Мөн зүрх судасны тогтолцоог дэмждэг бөгөөд сарын тэмдгийн мөчлөгийн үед идэхэд нэн тохиромжтой. Өглөө цайндаа овьёос хэрэглэх нь жингээ хасаж байгаа, жингээ барих хүсэлтэй эмэгтэйчүүдэд онцгой нөлөөтэйн дээр цатгалан мэдрэмжийг удаан хугацаанд төрүүлдэг байна. Үүнээс гадна шим тэжээлтэй олон төрлийн жимсний нухаш, смүүти нь өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх эрч хүчийг өгдөг аж. Энэ нь витаминаар баялаг учраас үс, хумс, арьсанд хүртэл ашиг тустай. Итгэхгүй бол Меланиаг хар л даа.

Өглөөний цай хамгийн чухал

3 Жимсний дэглэм

Жимсний дэглэм буюу өдөр бүр тодорхой хэмжээний шинэ жимс ногоо хэрэглэх дэглэмийг Меланиа Трамп олон жилийн туршид хэрэгжүүлж байгаа аж. Түүний найз, зурагчин Маттев Аетианианы хэлснээр АНУ-ын тэргүүн хатагтай маань загвар өмсөгчийн карьераа эхлэх үеэс л өдөрт 5 ширхэг жимс ногоо идэж заншсан байна. Дэглэмээр бол 7 ширхгийг идэх нь тохиромжтой гэсэн байдаг. Зөвхөн жимс эсвэл зөвхөн ногоо гэдэг нь чухал биш харин 7 ширхгийг л идэхийг хичээгээрэй.

Жимсний дэглэм

4 Сахар бага хэрэглэх

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Доналд Трампын гэргийг биеийн галбираа хадгалахын тулд сахар агуулсан бүтээгдэхүүнийг огтхон ч хэрэглэдэггүй гэсэн яриа байдаг. Гэвч энэ нь баттай үнэн биш. Меланиа чихэрлэг, биед хортой хоол хүнснээс аль болох татгалздаг ч заримдаа шоколад, зайрмаг зэрэг амттанаар өөрийгөө шагнах нь буруу хэрэг биш гэж боддог ажээ. Тийм учраас та өөртөө битгий хэт хатуу хандаарай. Энэ нь сэтгэл санаагаар унах, стрэсст орох зэрэг сөрөг нөлөөтэй. Харин Меланиагийн хувьд чихэрлэг амттанд тийм ч их дуртай биш бөгөөд дэссэртэнд жимс түлхүү хэрэглэдэг байна.

Сахар бага хэрэглэх

5 Ус уух

Бусад моделиудын адилаар ус бол эрүүл мэнд, гоо сайхны үндэс суурь гэдгийг Меланиа мэддэг. Модель шалгаруулалт, загварын шоуны тайзны ар дахь бичлэг үзвэл ихэнхи загвар өмсөгчид өөрийн гэсэн устай савыг байнга биедээ авч явдгийг та анзаарах болно. Үүнийг зуршил болгоход огтхон ч хэцүү биш шүү.

Ус уух

6 Эрүүл хооллолт

Өмнө нь дурдсанчлан Меланиа эрүүл хооллолтын үр дүнгээр эрч хүч, энергиэ нөхдөг ажээ. Гэхдээ тэрээр хатуу чанга дэглэм барьдаггүй. Заримдаа эрүүл хоол хүнсийг амттан эсвэл сахаргүй хийжүүлсэн ундаа зэрэгтэй хослуулан хэрэглэдэг байна. Меланиа Нью-Йорк хотын Жеан Георжесто рестораны итали фармигианино бяслагтай тахианы махтай хоолонд маш их дуртай. Үүнээс гадна Цагаан ордны дотоод хэргийг хариуцах нь тэргүүн хатагтай нарын үүрэг байдаг. Ахлах тогооч, гал тогооны үйл ажиллагааг Меланиа хянадаг бөгөөд Цагаан ордны хоолны менюд чухам юу юу багтдаг талаарх мэдээлэл одоогоор олон нийтэд тарж амжаагүй байгаа ажээ.

Эрүүл хооллолт

20
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()