Таныг амжилтанд хүрэхэд юу саад болдог вэ?

2018-01-05, 19:30
3,938

Өнөөдөр та нартаа бүхий л хүнд тулгардаг гол саад бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар хүргэх гэж байна. Энэ саад бэрхшээл амьдралын тань турш таныг дагаж, амжилт, хөгжиж цэцэглэх боломжийг чинь хаадаг юм шүү.

Таныг амжилтанд хүрэхэд юу саад болдог вэ?

1

Хүн амьдралынхаа турш өөрийгөө нээж чадахгүй насан эцэслэвэл ямар харамсалтай вэ. Зарим нь өндөр насанд очсон хойноо сая нэг юм ухаарч байхад азтай цөөн хэд нь залуудаа эдгээрийг амсч, бусадтай сайхан харилцаж, амжилт, хөгжил цэцэглэлтэнд хүрч байна. Яаж амжилтын эзэн болох вэ?

Миний хариулт бол: Хаалттай зүрх!

Хаалттай зүрх гэж юу юм болоо?

Энэ бол зүрх сэтгэлээ сонсож, сэтгэл зүрхээ нээ гэсэн үг. Хүмүүс ихэвчлэн ямар нэгэн зүйлийг авахыг хүсдэг болохоос зүрх сэтгэлээсээ түүн рүү тэмүүлж, тэмүүллийнхээ төлөө ямар нэгэн юм хийдэггүй. Өөртөө ирж буй зүйлийг голж, илүү ихийг хүснэ. Гэхдээ хүслийнхээ төлөө хичээдэггүй. Энгийн л жишээ: Хүмүүс танд бэлэг авчирч өгөхөд авах ёстой юм шиг авч, "баярлалаа" гэхээс өөрийг хэлдэггүй. Үнэндээ тэд үүнээс илүү сэтгэл хөдлөлийг танаас хүлээж байдаг. Гэвч миний сэтгэлийг хөдөлгөхийн тулд үүнээс илүүг авч өгөх ёстой л гэж та бодно. Харин үүний оронд зүрх сэтгэлээ нээж, өчүүхэн зүйлд ч баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлсэн хүн илүү ихийг авдаг гэдгийг ойлгодоггүй. 

2

Амжилт бол хэн нэгнээс илүү зүйл авч, хэн нэгэнд илүү зүйл өгч чаддаг болсон үеэс илүү өөрийнхөө хил хязгаарыг давж, сэтгэлгээний хязгааргүй далайд шумбахыг хэлдэг юм. Ийм болохын тулд юу хийх ёстой юм гэж бодож байгаа бол, танд дотоод сэтгэлээ чадах чинээгээрээ өөрчилж, хамгийн өчүүхэн зүйлд ч талархлаа илэрхийлж бай гэж хэлмээр байна. Ингэж чадаагүй хүмүүс нь хувь заяаныхаа бэлгийг хүртэж чаддаггүй.

Бусдад гаргасан сэтгэл, бусдад түгээсэн сайхан энерги чинь үргэлж ямар нэгэн том зүйл болж өөрт тань ирдэг. Зүрх сэтгэлээ илүү нээлттэй болгож, талархлын энергийг чадах чинээгээрээ түгээ. Ингэснээр та бусдыг соронзон мэт татаж, шинэ зүйлс тань дээр өөрөө хүрээд ирнэ. Ингээд л аз жаргал таныг тойрон хүрээлнэ. Өдөр бүр бурхандаа залбир, өдөр бүр бусдад таларх. Өөрийгөө бүрэн чөлөөлж, амьдралыг сайхнаар хүлээн ав. Таныг хөгжөөж байгаа зүйлд өөрийгөө барихгүйгээр инээ, танд ирж буй боломжуудыг нэг нэгээр нь хийгээд үз. Амжилт гэдэг чинь ердөө л ийм энгийн зүйл шүү дээ.

23
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()