Элэгний үйл ажиллагаа муудаж байгааг илтгэх шинж тэмдгүүд

Элэг бол хүний биеийн хамгийн чухал эрхтнүүдийн нэг. Элэг нь тархи, зүрх шиг маш их үүрэгтэй эрхтэн бөгөөд өдөр тутам бидний биеийг хоргүйжүүлэх ажил хийдэг. Хэрвээ элэг байхгүй байсан бол хоол хүнстэй хамт ходоодонд орсон хорт бодисууд шууд хүний биед шимэгдэж, хүн гэдэг амьтан оршин тогтнохгүй байсан. Тиймээс элгээ хайрлаж хамгаалж байх нь бидний үүрэг юм. Харин элгээ муудаж байгааг тэр бүр мэддэггүй танд элэг муудаж байгааг илтгэх маш тодорхой шинж тэмдгүүдийг хүргэе. 

Элэгний үйл ажиллагаа муудаж байгааг илтгэх шинж тэмдгүүд
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Шарлах

Элэг өвчилснөөр биед хорт бодис хуримтлагдаж, цөсний шингэн цусанд ордог байна. Цөсний шингэн цусанд орсноор нүд, арьс шарлах шинж тэмдэг илэрдэг. Бага насны хүүхэд бохир болон халдварын вирусээс болж шарлах үзэгдэл байдаг боловч насанд хүрэгчдийн хувьд энэ нь элэгний өвчлөлийн шинж тэмдэг байх нь элбэг.

Шарлах

2 Үргэлж ядрах

Хичнээн сайн унтаж амарсан ч ядарч, сульдаад, эрч хүчгүй байгаад байвал элэг өвчилсөнтэй холбоотой байж болох юм. Энэ нь элгэнд хорт бодис хуримтлагдаж, хүчилтөрөгчийн хэмжээ буурсантай холбоотой.

Үргэлж ядрах

3 Хөхрөх

Элэг нь цус бүлэгнэлтэд нөлөөлдөг уургийг нийлэгжүүлдэг. Харин өвчилсөн үед цус бүлэгнэлт муудаж, биеийн энд тэнд хөхрөх шинж тэмдэг илэрдэг аж.

Хөхрөх

4 Баруун мөр өвдөх

Ихэвчлэн элэгний хорт хавдрын үед, хавдрын эс үсэрхийлж эхлэхэд баруун мөр өвдөх шинж илэрдэг. Энэ үед хавдрын эс үсэрхийлж, эргэн тойрныхоо  эрхтнүүдийн мэдрэлийн системд халддаг бөгөөд ерөнхийдөө баруун мөр хавьцаа өвдөлт нь илүүтэй мэдрэгддэг аж. Мөн хавдрын эс үсэрхийлсэн үед баруун мөр өвдөхөөс гадна, зогьсож, гэдсэнд даралт үзүүлж эхэлдэг.

Баруун мөр өвдөх

5 Гэдэс хөөж, өвдөх

Хоолоо хэтрүүлж идээгүй байсан ч гэдэс хөөж, томроод байвал элэг муудсаны шинж юм. Гэхдээ та элэг муудсан хэмээн оношлохоосоо өмнө жирэмсэн болсон эсэхээ нягтлаарай. Мөн хэвлийн хөндийгөөр, ялангуяа баруун хавирганы тус газар өвдөж байвал элэг өвчилсний шинж тэмдэг юм. Зарим үед бүр байж суухын аргагүй болтол, хүчтэй өвдөх нь бий.

Гэдэс хөөж, өвдөх

6 Огих, хоолны дуршил өөрчлөгдөх

Элэг өвчилсөн үед хоол тэжээл, шингэнийг боловсруулахад хүндрэлтэй болж, хоол боловсруулах системийг хямраадаг. Тиймээс хоол идсэний дараа дотор муухайрах, огих, бөөлжих, гэдэс өвдөх шинж илэрдэг. Мөн хоол идэх хүсэл төрөхөө больж, маш ихээр турж эцэх нь бий.

Огих, хоолны дуршил өөрчлөгдөх

7 Уймраа болох

Элэг нь хүний цусыг шүүж цэвэршүүлдэг бөгөөд үйл ажиллагаа нь муудахаар цусан дахь хорт бодисуудыг сайн шүүж чадахгүй болдог. Үүний улмаас цусаар дамжин хорт бодисууд тархинд очиж, хүн уймраа болж, юм мартах нь ихэсч, шийдвэр гаргахад хүнд болдог. 

Өөрөөр хэлбэл: сэтгэл хөдлөл болон санах чадвар тархины төлөв байдлаас хамаардаг. Хэрвээ тархи руу хорт бодис очвол мартамхай болж, сэтгэл хөдлөл буюу зан ааш эрс хувирдаг. Мэдээж элэг хоргүйжүүлэх ажлаа бүрэн гүйцэд хийж чадахгүйн улмаас тархи руу хорт бодис очно. 

Уймраа болох

8 Ядрах, бухимдах, нойргүйдэх

Элэг нь цусан дахь сахрын түвшинг хэвийн хэмжээнд байлгах үүрэгтэй. Гэхдээ элэгний зарим нэг өвчний үед цусан дахь сахрын хэмжээ гэнэт унадаг. Элэг нь хоол хүнсний глюкозыг задалж боловсруулж цус руу илгээдэг бөгөөд элэг өвчилж энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноор цусан дахь сахрын хэмжээ эрс буурч, үүнээс улбаалж ядрах, бухимдах, төвлөрөх чадваргүй болдог.

Ядрах, бухимдах, нойргүйдэх

9 Бэлгийн дур хүсэл буурах

Элэг бидний бэлгийн дааврыг зохицуулж байдаг. Элэгний үйл ажиллагаа доголдоод ирэхээр эстроген болон тестостероны хэмжээ буурч, үүний улмаас бэлгийн дур хүсэл багасдаг.

Бэлгийн дур хүсэл буурах

10 Биеийн эсэргүйцэл сулрах

Бид даарах эсвэл бие сулрахаар С витамин дутагдсанаас боллоо гээд нэмэлт бэлдмэл хэрэглэдэг. Үнэндээ бидний дархлааны системийн бат бөх байдлыг элэг л хангаж байдаг юм. Элэг хэдий чинээ эрүүл байна төдий чинээ нян, бактертай сайн тэмцдэг.

Биеийн эсэргүйцэл сулрах

11 Хурхирах

Хурхиралт (анагаах ухаанд унтаж байх үеийн амьсгал тасалдалт гэдэг) нь элэгнээс болдог бөгөөд элгийг улам муутгадаг. Тиймээс хэрвээ та хурхирдаг бол элгээ үзүүлж, үйл ажиллагаа нь хэвийн байгаа эсэхийг шинжлүүлээрэй.

Хурхирах

Элэгний үйл ажиллагааг сайжруулах аргууд:

Элгийг эрүүл байлгах хамгийн эхний алхам бол эрүүл, зөв хоолны дэглэм юм. Эрүүл, зөв хоолны дэглэм гэхээр таныг зовоосон, хэцүү зүйл гэж битгий ойлгоорой. Доор дурдсан маш энгийн алхмуудыг хийхэд л болно. 

  • Фруктозын хэрэглээг өдөрт 20 грамм хүртэл бууруулах
  • Ургамлын тосноос татгалзах
  • Хүнсний соданаас зайлсхийх
  • Амино хүчил ихээр агуулсан амьтан болон ургамлын гаралтай хоол хүнс түлхүү хэрэглэх
  • Ногоон өнгөтэй, навчит хүнсний ногооны хэрэглээгээ нэмэгдүүлэх
  • Согтууруулах төрлийн ундааны хэрэглээг бууруулах эсвэл бүр болих
  • Өндөг, сонгино, сармис тогтмол хэрэглэх (эдгээрт агуулагддаг хүхэр нь элгэнд сайн)

Элэгний үйл ажиллагааг сайжруулах аргууд:

Гэрийн нөхцөлд элгээ цэвэрлэх арга

ЭЛЭГ гэдэг эрхтэн нь бидний бие махбодид орж буй бүхий л муу зүйлийг хүлээж авдаг эрхтэн юм. Гэхдээ, элэг бүр эцсийн цэгт хүрээгүй л бол бараг өвдөж мэдрэгддэггүй эрхтэн билээ. Тийм учраас ч түүнд хэзээ тусламж хэрэгтэйг бид мэддэггүй. Та архи уудаггүй, тамхи татдаггүй ч бай, энэ нь таны элгэнд цэвэрлэгээ хэрэггүй гэсэн үг биш шүү!

Элгээ цэвэрлэх аргыг ЭНД дарж танилцаарай.

Гэрийн нөхцөлд элгээ цэвэрлэх арга

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()