Бид ямар эрхтэнгүй бол амьд явж чадах вэ?

Хүмүүс бидний биед асар олон тооны эрхтнүүд бий. Эдгээр эрхтнүүдийн жагсаалт зүрх, бөөр, уушги, элэг, тархи гэх мэтээр цааш хөвөрнө. Гэхдээ зарим нэг эрхтнүүд байхгүй байлаа ч гэсэн хүн амьдрах боломжтой гэдгийг уншигч та мэдэх үү? Өнөөдрийнхөө нийтлэлээрээ та бүхэндээ хүн ямар эрхтэнгүйгээр амьд байж чаддаг тухай хүргэхээр бэлтгэлээ. За ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй цөмөөрөө танилцацгаая. 

Бид ямар эрхтэнгүй бол амьд явж чадах вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Уушги

Уушгины хорт хавдар, сүрьеэ болон уушгины бусад өвчнүүдээс болж хүн нэг уушгаа тайруулсан ч амьд явах боломжтой байдаг нь үнэхээр гайхалтай хэрэг юм. Нэг уушгаа тайруулсан хүний хувьд амьсгал авч, гаргах үйл явц бага зэрэг хэцүү болдог хэдий ч амьд байж чадна. 

Уушги

2 Бүдүүн гэдэс

Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар, гэдэсний төрөл бүрийн өвчний улмаас зарим тохиолдолд хүний бүдүүн гэдсийг мэс заслын аргаар авахаас өөр аргагүй болдог. Мэс засалч нарийн гэдэсний хүүдийг хошноготой холбох юм уу эс бөгөөс өтгөнийг хэвлийд гаргасан нүхээр гаргахуйц болгодог ажээ. 

Бүдүүн гэдэс

3 Нөхөн үржихүйн эрхтэн

Нөхөн үржихүйн эрхтэн нь хосуудын аз жаргалтай амьдралд зайлшгүй хэрэгтэй боловч хүнийг амьд явах эсэхтэй төдийлөн холбоогүй юм. Саяхан явагдсан нэгэн судалгаагаар умайгаа авахуулсан эмэгтэйн сексийн амьдралд сөрөг нөлөө гардаггүй болох нь ажиглагджээ. Гэхдээ өндгөвч авснаас үүдсэн гормоны өөрчлөлт нь хуял тачаалыг бууруулдаг байна. Харин эрчүүдийн хувьд бол түрүү булчирхайн хорт хавдраас болоод нэг төмсгөө авахуулсан өвчтөнүүдийн сексийн амьдралд өөрчлөлт бараг гардаггүй гэнэ шүү. Харин хоёр төмсгөө авахуулсан эрэгтэй эр бэлгийн эс ялгаруулах чадваргүй болдог бөгөөд дур хүсэл нь огцом буурдаг талтай. Түрүү булчирхайгаа авахуулсны дараа эрчүүдийн давсгаа барих чадвар мууддагаас гадна эрхтэн нь хөвчрөх тал дээр асуудалтай болдог. 

Нөхөн үржихүйн эрхтэн

4 Давсаг

Давсагны хорт хавдар, ховор тохиолддог мэдрэлийн гаралтай давсагны эмгэгийн үед өвчтөний давсгийг авах хэрэгтэй болдог. Эмч нар энэ төрлийн мэс заслыг хийснийхээ дараагаар тухайн өвчтөний гэдэсний нэг хэсгийг ашиглан давсганд хуримтлагдсан шээсийг гадагшлуулдаг ажээ. Шээсний сувгаар шээсийг гадагшлуулдаг зориулалтын "шээс хураагуур"-ыг суулгах юм уу эсвэл нарийхан гуурсаар шээсийг шавхдаг "Индиан хүүдий" гэх зүйлийг ашигладаг байна. Эдгээр нь давсаг шиг дүүрч байгаагаа мэддэггүй учраас тухайн өвчтөн 3-4 цаг тутамд шээсээ шавхаж байх ёстой. 

Давсаг

5 Цөсний хүүдий

Өөх тосыг задлах зорилгоор элэг нь цөсийг ялгаруулдаг бөгөөд таныг өөх тостой хоол идсэн тохиолдолд цөс нь цөсний хүүдийнд хадгалагдана. Гэхдээ таны бие дэх өөх тосыг задлахад цөс нь онц шаардлагагүй. "Ихэнх хүмүүс зөв хооллолттой байдаг учраас цөсний хүүдийгээ авахуулсны дараа ч өмнө нь байсан шигээ хэвийн амьдардаг. Таны бие таны идэж уудаг зүйлд нэгэнт дассан байдаг учраас цөсний хүүдийгүй болсон ч хэвийн ажилладаг" хэмээн Mayo Clinic-ийн их эмч, доктор Хеймбах ярьжээ. Цөсний хүүдийг авах үндсэн шалтгаан нь цөсний чулуу байдаг юм байна. 

Цөсний хүүдий

6 Ходоод

Жин хасах мэс засал болон ходоодны хорт хавдар туссанаас болоод ходоодны нэг хэсгийг юм уу эсвэл ходоодыг бүхэлд нь авах хэрэгтэй болдог. Угтаа бол ходоод нь биед орж ирсэн хүнс тэжээлд агуулагдаж байгаа витаминыг өөртөө шингээн авч, хоол хүнсийг задалдаг хүчлийг ялгаруулах үндсэн үүрэгтэй байдаг. Ходоодоо авахуулсан хүний улаан хоолойг нарийн гэдэстэй нь шууд холбодог ба ийм байдалтай болсон өвчтөн мэс заслын дараагаар тодорхой тооны зүйлсээс бусад бүх зүйлийг идэж уух боломжтой байдаг. Эдгээр тодорхой тооны зүйлсийг хэрэглэсэн тохиолдолд өвчтөний гэдсэнд хөөлт үүсч, толгой эргэж, хөлрөхөөс гадна гэдэс цатгалдах зэрэг таагүй зүйлс мэдрэгддэг ажээ. 

Ходоод

7 Дэлүү

Дэлүү нь цусыг шүүх үүрэгтэй бөгөөд цусны өвчний үед дэлүүг өвчилж, гэмтсэн тохиолдолд мэс засал хийж авах нь түгээмэл байдаг. Дэлүү нь хүний дархлааны системд чухал үүрэгтэй байдаг учраас дэлүүг авсаны дараагаар өвчин эсэргүүцэх чадвар багасч, элдэв өвчин тусах магадлал нь өсдөг учраас тодорхой төрлийн вакцинд хамрагдах хэрэгтэй болдог ажээ. 

Дэлүү

8 Бөөр

Бөөрийг хүний амин эрхтэн гэцгээдэг ч хүмүүс бөөрөө бусаддаа хандивладаг шүү дээ. Тэгвэл яг үнэндээ бол хоёрын хоёр бөөр нь нэг хүнд хэтэрхий "хангалттай" ба нэг бөөртэй байсан ч хүний бие хэвийн ажиллаж, хорыг шүүх үүргээ сайн биелүүлдэг байна. 

Бөөр

9 Мухар олгой

Мухар олгойн жинхэнэ үүргийн талаар эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд үргэлж маргаантай байр сууринаас хандсаар ирсэн билээ. Зарим нь мухар олгой шиг хэрэггүй зүйл байхгүй гэлцэж байхад зарим нь хүний биед хэрэгтэй "бактер"-ийг өөртөө хадгалдаг учраас эрүүл мэндэд хэрэгтэй зүйл гэж үздэг юм байна. 

Мухар олгой

26
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()