Сурталчилгаа (15)
Хаах

Орос бүсгүйчүүд бусдаас юугаараа онцгой байдаг вэ?

Дэлхийн хамгийн халуухан болоод үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй улсаар ямар ч маргаангүйгээр Орос нэрлэгддэг. Тус улсын бүсгүйчүүд хэрхэн бусдаас ялгарч, эр хүн бүрийн хүслэн болдог юм бол? Бид өнөөдөр та бүхэндээ тус асуултын хариулт болгож, Орос бүсгүйчүүд бусдаас юугаараа онцгой болоод ямар шинж чанар нь эрчүүдийг дурлуулдаг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Орос бүсгүйчүүд бусдаас юугаараа онцгой байдаг вэ?

1 Тэд төрөлхийн загвар өмсөгчид

Орос бүсгүйчүүдийг халуухан гэж дүгнэвэл дэгсдүүлсэн хэрэг болохгүй ээ.  Зээр шиг нарийхан, урт хөлтэй учраас тэд дөнгөж саяхан загварын тайзнаас бууж ирсэн мэт үзэсгэлэнтэй харагддаг. Өндөр, царайлаг, өтгөн, шаргал үстэй тэдэнтэй байхдаа та хаа ч явсан бай бүсгүй хүний жинхэнэ гоо сайхныг мэдрэх болно. Таныг ийм "сайхан амьтан"-тай явж байхыг хараад таны найзууд атаархаж үхэх болно доо. Гадна талаасаа өөгүй, төгсөөс гадна Орос бүсгүйчүүд өөрийнхөө генеер ихээхэн бахархдаг ажээ. 

Тэд төрөлхийн загвар өмсөгчид

2 Тэд маш эмэгтэйлэг

Тэдэнтэй болзсон ямар ч залуу тэдний эмэгтэйлэг байдлыг үнэлэх болно. Тэд өөрсдийнхөө гадаад үзэмжээр бахархдаг бөгөөд улам сайхан болохын төлөө үргэлж хичээж байдаг. Орос бүсгүйчүүд үнэхээр зөөлөн, ялдамхан зантайгаас гадна тун царайлаг. Тэд ресторанд орж хооллохын тулд үс зүсэндээ анхаарч хамгийн багадаа нэг цагийг зарцуулдаг ажээ. Мөн тэд хэзээ ч таны юүдэнтэй цамц, эрэгтэйлэг шортыг өмсөхгүй бөгөөд тэдний будаггүй байхыг та барагтай л бол олж харахгүй.

Тэд маш эмэгтэйлэг

3 Найз бас найз охин

Тэдэнтэй болзож эхэлсэн залуу шууд л нэг сумаар хоёр туулай буудах болно. Орос бүсгүйчүүд халамжтай, сайн найз охин байж чаддаг төдийгүй маш сайн сонсогч байж чаддаг онцлогтой. Үүнээс гадна тэд таны дэмждэг спортын багийг оноо авахад уухайлан дэмжиж, харин ялагдахад нь таньтай цуг харамсч чадна. Тэдний бусад орны бүсгүйчүүдээс ялгардаг гол шинж бол их сонсч, бага ярьдаг зан юм. Тэд хэзээ ч таныг ярьж байхад яриаг чинь таслахгүй. Орос бүсгүйчүүд найз залуугаа үргэлж дэмждэг ба харилцаагаа хэрхэн  яаж шинэ сэргэг байлгахыг сайн мэддэг байна. 

Найз бас найз охин

4 Тэд найз залуутайгаа сайхан харьцдаг

Орос бүсгүйчүүдтэй уулзаж учирч байсан залуучуудын ярьж байгаагаар тэд найз залуутайгаа тун сайхан харилцдаг ажээ. Тэд ерөнхийдөө соёлтой агаад хайртыгаа өөрийнхөө үгээрээ байлгах гээд байдаггүй. Тэд чиний талаар найз охидууддаа жиг жуг гэдэг ч тэдний яг юу ярьсаныг чи хэзээ ч олж мэдэхгүй л болов уу даа. 

Тэд найз залуутайгаа сайхан харьцдаг

5 Тэд гайхалтай сайн тогооч

"Эр хүний зүрхэнд нь хүрэхийг хүсвэл ходоодоор нь дамжуулж хүр" гэсэн үгийг тэд сайн мэддэг. Тэднийг дэлхий дээрх хамгийн сайн тогооч гэж хэлж болно. Тэд органик ногоо, бүтээгдэхүүнийг ашиглан салахын аргагүй сайхан амттай хоол хийдэг билээ. Түүний хоол хийх арга барилыг ээж нь эмээ нь тэр бүү хэл элэнц эмээ нь зохиосон байдаг. Уламжлалаа хүндэтгэдэг Орос бүсгүйн тань хийсэн хоол таньд таалагдахгүй байсан ч түүнийг битгий шүүмжлээрэй. Үүнийхээ оронд бодлоо дотроо хадгалсан нь дээр. 

Тэд гайхалтай сайн тогооч

6 Тэд өндөр шаардлагатай

Тэд найз залуугаа хайрлаж халамжлахдаа бусдыг дагуулдаггүй хэдий ч тэднийг бас өндөр шаардлагатай гэдгийг бүү мартаарай.  Орос бүсгүйчүүд найз залуугаа бүх зүйл дээр гойд сайн  байгаасай хэмээн битүүхэндээ хүсч явдаг ажээ. Тэдний бодлоор найз залуу нь сайн бизнесмен байх ёстойгоос гадна өөрийнх нь хүсэл сонирхолыг биелүүлж, олон талаар эрхлүүлдэг байх ёстой гэнэ. Тансаг амьдралд дуртай орос бүсгүйчүүд таны сүүлчийн мөнгөөр Дубай хүрэх нэгдүгээр зэрэглэлийн тасалбар авахдаа юуг ч бодохгүй. 

Тэд өндөр шаардлагатай

7 Хэлний бэрхшээл үүсч болзошгүй

Хэдийгээр орос бүсгүйчүүдийн боловсролын түвшин өндөр ч гэсэн харилцан ойлголцохын тулд англи хэлийг ашиглана гэдэг амаргүй байх болно. Хэдийгээр нэг зүйлийг илэрхийлэх боловч шал өөрөөр ойлгогдох магадлал тодорхой хэмжээнд байсаар л байх болно. Орчуулга гэдэг ямар төвөгтэй зүйл билээ дээ? Та орос хэлийг судалж болно л доо. Гэхдээ хоорондоо сайтар ойлголцох хэмжээнд хүртэл сурна гэвэл нэлээдгүй хэдэн жилийг зарцуулахаас өөр аргагүй юм. 

Хэлний бэрхшээл үүсч болзошгүй

8 Хүсвэл тэд мөсөн хатан ч болж чадна

Орос бүсгүйчүүдтэй найзалж байсан залуучуудын хэлж байгаагаар тэдний дургүйг нэг л хүргэвэл тэд таньд хүйтэн хөндий ч хандаж чадах ажээ. Өөрөөр хэлбэл найз залуу нь өөрийнх нь хүсэл сонирхолыг хангаж чадаагүй бол таныг огт тоохоо болих ба тэр бүү хэл энэ хорвоо дээр таныг байхгүй мэт ч загнаж чаддаг байна. Зарим орос бүсгүй хэдэн 7 хоногийн турш юу ч ярьдаггүй ба таны хамгийн эмзэг цэг рүү хатгаж орхидог гэнэ шүү.  

Хүсвэл тэд мөсөн хатан ч болж чадна

9 Тэд яаж хувцаслахаа сайн мэднэ

Цаг үргэлж төгс харагдахыг хичээж байдаг орос бүсгүйчүүд асар их мөнгө, цаг завыг өөрийнхөө гоо сайхандаа зарцуулдаг. Тэд америк бүсгүйчүүд шиг юу ч хамаагүй гартаа таарсанаа углаад үсээ дээрээ шуусан болоод л дэлгүүр лүү явдаггүй. Харин өндөр өсгийтэй гутлаа өмсч, өөрийгөө сайхан харагдаж байгаа гэдгээ мэдэрсэн цагтаа л том дэлгүүр орж худалдан авалт хийхийг илүүд үздэг байна. Ийм загварлаг, хамаг цагаа гадаад үзэмжээ сайхан байлгахад зарцуулдаг найз охинтой байх нь заримдаа үнэхээр бухимдмаар байдаг гэдгийг ойлгож байгаа байх гэж бодож байна. 

Тэд яаж хувцаслахаа сайн мэднэ

10 Тэд хартай

Өөрөөс нь илүү сайхан бие хаатай, царайлаг бүсгүйтэй найз залуугаа ярилцаад зогсч байхыг харах юм бол тэд гарцаагүй хардаж эхлэнэ. Таны жирийн найз, хамт ажилладаг хүн, найзын чинь эхнэр байлаа ч гэсэн цаг үргэлж тэр эмэгтэйтэй таныг холбож, байнга та хоёрын уулзсаныг сануулдаг нь эрчүүдийн хувьд ядаргаатай байдаг ажээ. Дэлхийн олон орны бүсгүйчүүдийн атаархалыг төрүүлэхүйц олон сайхан чанар орос бүсгүйчүүлд байдаг хэдий ч тэдний харын тухайд гэвэл хэлэх ч үг олдохгүй байна. 

Тэд хартай

11 Та түүнийг сэжиглэх болно

Найз охин чинь найзуудаа авчирчихаад таны хажууд эх хэлээрээ ярилцаад байвал таньд төдийлөн сайхан санагдахгүй ээ. Нэг л эвгүйтвэл та хоёрын хайрын харилцаа ганцхан хормын төдийд нуран унаж ч мэдэх юм. Ганц үүгээр ч зогсохгүй орос бүсгүйчүүдийг өөрийн болгохын төлөө олон залуу араас нь гүйдэг учраас та өрсөлдөөнд бэлэн байх хэрэгтэй. 

Та түүнийг сэжиглэх болно

12 Найзуудтай чинь таарахгүй байж магадгүй

Хар багаасаа найзалсан, Ням гараг болгонд хөл бөмбөг хамтдаа үзэж пиво уун ярьж хөөрч суудаг хамгийн сайн найзуудтай чинь таны найз бүсгүй таарахгүй байж мэднэ. Тэр байтугай найзуудыг чинь үзэн ядаж, яагаад та нарыг найзалдаг болохыг огт ойлгохгүй ч байж болох юм. Орос бүсгүйчүүд найз залуугийнхаа хэрэгцээ шаардлагыг хангахдаа л анхаарлаа хандуулдагаас биш түүний бусад зүйлсд нь тоомжиргүй ханддаг ажээ. 

Найзуудтай чинь таарахгүй байж магадгүй

13 Гэр бүлтэй нь танилцах сорилт байх болно

Найз бүсгүйнхээ гэр бүлийнхэнтэй уулзах та хоёрын харилцааны хамгийн хэцүү даваа байх болно. Мэдээж хэрэг та өөрийнхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээх боловч найз охины чинь эцэг эх таньтай сэжиглэнгүй байдлаар харилцаж мэдэх юм. Хэрэв тэд таныг хүлээн зөвшөөрөх юм бол мэдээж хэрэг бүх зүйл огт өөрөөр эргэнэ. Тэд таныг өөрийнхөө хүү шигээ санах бөгөөд гэр бүлийнхээ нэгэн гишүүнд тооцно. Хэрэв найз бүсгүйн чинь аав юмуу ах нь таньтай хундага тулгавал заавал уугаарай. Үгүй гэж хэлж хэрхэвч болохгүй шүү. 

Гэр бүлтэй нь танилцах сорилт байх болно

14 Газар зүйн байрлал асуудал үүсгэж болно

Орос бүсгүйчүүд өөрийнхөө гэр бүлийнхэнтэйгээ тун ойр дотно байдаг учраас хэрэв та хоёрын хайр сэтгэл бүтэж таны нутаг руу явах болсон тохиолдолд нутагтаа эргэн ирж магадгүй юм. Та ч гэсэн өөрийнхөө гэр бүлийнхэн, төрсөн нутгаа орхиод Орост амьдарч чалах уу? Хамтдаа амьдрахаар шийдсэн бол хэн хэндээ харилцан буулт хийж ухаалгаар шийдвэрлэх нь чухал юм. 

Газар зүйн байрлал асуудал үүсгэж болно

15 Орос бүсгүй үнэхээр таны заяаны хань мөн үү?

Та эхнэрээ сонгохдоо зүгээр л гарал угсаа, ямар улсын иргэн, ямар гэр бүлээс гаралтай вэ гэдгийг нь харах юмуу эсвэл өөрийнхөө нутгийн бүсгүйтэй суучихаж болохгүй юм. Хүмүүс хайр дурлалыг сохор гэлцдэг. Олон сайхан зан чанарыг өөртөө шингээсэн Орос бүсгүй таны заяаны хань байж ч мэдэх юм үгүй ч байж мэдэх юм. Тухайн бүсгүйгээ заяаны ханиа мөн эсэхийг шалгахдаа зөвхөн зүрх сэтгэлээ  дагаарай. Таньд амжилт хүсье. 

Орос бүсгүй үнэхээр таны заяаны хань мөн үү?

15
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()