Сурталчилгаа (15)
Хаах

Конор мөнгөө гайхуулав!

2018-01-10, 12:50
6,754

Конор Макгрегор өнгөрөгч 2017 онд Флойд Мейветертэй хийсэн тулаанаас 100 сая евро олж, түүний хувьд мөнгө олох тийм ч асуудал биш гэдгийг дахин нэг удаа нотлон харуулсан. Тэрээр өнгөрөгч даваа гарагийн орой гэр бүлийнхэндээ зориулж Фандерлэнд (Funderland) паркийг бүхэлд нь түрээслэн авч, оройн цагаар паркийг ажиллуулсан байна. Энэ талаараа 29 настай, холимог тулааны тамирчин маань хэлэхдээ "Бүх зүйл шинээр эхэлж байгаа энэ нэгдүгээр сарын даваа гарагт гэр бүл болон найз нөхөддөө зориулж паркийг өнөө орой би нээлээ" гэсэн юм. 

Конор мөнгөө гайхуулав!

Паркаар Конорын гэр бүл, найз нөхдөөс гадна бие хамгаалагчид үйлчлүүлж, нэг оройг мартагдахааргүй өнгөрүүлжээ.

UFC-гийн од Конор найз бүсгүй Ди Девлин, хүү Конор Жуниор, ээж Маргарет болон ойр дотны бүх хүмүүсийнхээ хамтаар энэхүү тансаг үдэшлэгт оролцсон юм.

Энэ дунд түүний бэлтгэл хангагч Сиаран Махер байсан бөгөөд Сиаран өөрийн эхнэр, хүүгийн хамт оролцжээ. Сиараны хүү саяхан удаан хугацааны эмчилгээгээ дуусгаж зүрхний өвчнөөс ангижирчээ.

Конор "Би нэг өдөр эмнэлэг дээр очоод юу хэрэгтэй байгааг нь асууж тусалсан. Энэ талаар хэн ч мэдээгүй" гэв.

"Би тэгээс нь эхэлж өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн. Үнэхээр галзуу байлаа шүү. Намайг өнөөдрийн энэ оргилд хүрч аварга болоход тусалсан "Бага аварга, миний ах" Сиараныг гэр бүлийнх нь хүний хамт энэ баяртаа урьсан юм. Бяцхан залуугаа дагуулан ирсэнд баяртай байна" гэжээ.

7 сартай Конор Жуниор маш өндөр үнэтэй гурван дугуйтай Бентли хүүхдийн тэрэгтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэв. Түүнийг аав нь "Boss Baby" гэж хочилдог байна. 

Шинэхэн ээж Ди Девлин, Конор Макгрегороос дутахааргүй хүмүүсийн анхаарлын төвд байлаа.

17
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()