Сурталчилгаа (15)
Хаах

2018 онд трэнд болох хувцаслалтууд

Өнгөрсөн жилийн үр дүнг нэгтгэж үзээд дэлхийд алдартай загварын мэргэжилтнүүд энэ жил чухам ямар зүйлс трэнд болохыг жагсаан гаргасан байна. Бидний жагсаалтанд багтсан зүйлсийн ихэнх нь өдгөө томоохон загварын брэнд дэлгүүрүүдээр хэдийнэ худалдаалагдаад эхэлжээ. Ингээд хамтдаа энэ онд сонирхолтой, содон ямар зүйлс бидний амьдралд трэнд болохыг мэдэж авцгаая.  

2018 онд трэнд болох хувцаслалтууд

1 Тод өнгийн оймс

Тод өнгийн зураг, хээтэй оймсыг өсвөр үеийнхэн л өмсдөг байсан бол энэ жилийн хувьд бүх насны эмэгтэйчүүд өмсч гангарах нь ээ. Дизайнерууд тод өнгийн оймсыг сандал, пүүз, нам ултай гутал тэр бүү хэл туфль дээр хүртэл хослуулан өмсч болохуйц байхаар хийж эхлээд байгаа аж. 

Тод өнгийн оймс

2 Олон давхар хувцас

Урт цамц, кимоно маягийн даавуун хувцсыг давхарлан өмсөж, загварлаг нэгэн гэдгээ бусдад гайхуулах боломжтой. Тус хувцаслалт нь маш ихээр түгэн дэлгэрч, дэлхийн алдартай загвар өмсөгчид сонгон өмсөх болжээ. 

Олон давхар хувцас

3 Гэрэлтдэг хальсан материалтай хувцас

2017 оноос л дэлхийн хэмжээний дизайнерууд өөрийн коллекцдоо гэрэлтдэг хальсан материалтай хувцаснуудыг оруулж эхлэх болсон билээ. Тэгвэл энэ жил ийм материалаар хийгдсэн бүтээгдэхүүний тоо нэмэгдэж цүнх, гутал, борооны цув, өнгө өнгийн өмднүүд дэлгүүрийн лангуунууд дээр өрөөстэй байх аж. 

Гэрэлтдэг хальсан материалтай хувцас

4 Энгийн жинсэн өмднүүд

Сонгодог хувцаслалтууд хэзээ ч хоцрогддоггүй гэдгийг энэ жил ахиад л батлан харуулах төлөвтэй байна. Элдэв хийц маяггүй энгийн жинсэн өмднүүд урьдын адилаар бидний өдөр тутмын өмсгөл хэвээр байх гэнэ. 

Энгийн жинсэн өмднүүд

5 Өндөр оноотой өмд, даашинзнууд

Өндөр оноотой хувцас нь эмэгтэй хүнийг тачаангуй харагдуулдагаас гадна эмэгтэйлэг байдлыг нь улам тодотгож өгдөг билээ. Тэгвэл энэ жил загвар зохион бүтээгчид хурц, эрс шийдэл бүхий жижиг элементийг агуулсан цамц, өмднүүдийг худалдаанд гаргах аж. 

Өндөр оноотой өмд, даашинзнууд

6 Логотой хувцас

Алдартай брендүүдийн нэртэй путболк, малгайтай цамцнууд энэ жилийн турш таныг загварлаг, цаг үеэ мэдэрдэг хүн гэдгийг илтгэн харуулах нь байна шүү. 

Логотой хувцас

7 Өргөн өмд

Нарийхан өмд нэр хүндээ алдаагүй байгаа ч байнга өмссөөр залхаж байгаа биз дээ? Топ загвар зохион бүтээгчдийн зөвлөж байгаагаар эмэгтэй хүн болгон шинэ ондоо ийм өмднөөс дор хаяж нэгийг авч өмсөх ёстой гэнэ. 

Өргөн өмд

8 Чимэглэлтэй гутал

Загварын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ жил охид, бүсгүйчүүдийн хөлийг дур булаам харагдуулахуйц хээ, чимэглэл, саа, хатгамал, шүр сувд бүхий ер бусын гутлууд зах зээлд давамгай байр суурь эзлэх аж. 

Чимэглэлтэй гутал

9 Берет малгай

Франц эмэгтэйчүүдийн гоо сайхны бэлэг тэмдэг болсон берет малгай энэ жилийн онцлох трэнд болох нь ээ. Дэгжин бүсгүй та ч гэсэн юугаараа дутах вэ өвлийн хүйтнийг өнгөрмөгц өөрийнхөө нүүрний хэлбэрт тохирсон хийц загвар сайтай берет малгайг сонгон авч өмсөөрэй. 

Берет малгай

10 Том ээмэг

Тод өнгөтэй, бусдын анхаарлыг татахуйц ээмэг өнгөрсөн жил бүсгүйчүүдийн сонголт байсан бол энэ жил ч гэсэн бидний өдөр тутмын сонголт байх нь ээ. Хуванцар болон төмөр материалаар хийгдсэн том ээмгээр гоёж бусдын нүдийг хужирлахаа хөөрхөн бүсгүй минь битгий мартаарай. 

Том ээмэг

39
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()