Таны байнга ядраад байгаагийн шалтгаан

Ажлын нэг өдөр дуусч, эрч хүчээ алдаж ядрах нь хэвийн үзэгдэл. Гэвч хангалттай унтаж амарсны дараа ядаргаа тань тайлагдахгүй, бүр байнга ядраад байвал бидний хүргэх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь танд доор дурдах есөн эмгэгийн дор хаяж нэг нь тохиолдсон байж болох юм. Хэрэв танд бидний хүргэж буй эмгэгүүдийн аль нэг эсвэл хоёр болон түүнээс дээш шинж тэмдгүүд илэрч байгаа бол эмчид үзүүлж арга хэмжээ аваарай. Тэгвэл та эрч хүчээр дүүрээд л ирнэ. 

Таны байнга ядраад байгаагийн шалтгаан
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Бамбайн хордлого

Хэрэв таны бамбай булчирхайн үйл ажиллагаа хангалтгүй бол та байнга ядарна. Үүнээс гадна булчин өвдөж, жин нэмж, сэтгэл гутралд өртдөг. Бамбайн хордлого нь хүн бүрт илэрч болох өвчин бөгөөд ялангуяа дунд насны эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. Америкийн бамбай булчирхайн сангийн мэдээллээр 60-аас доош насны эмэгтэйчүүдийн 17 хувь нь бамбай булчирхайны асуудалтай байна. Энэ өвчнийг цусны шинжилгээ болон бамбайн булчирхайн оношлогоогоор мэдэж болдог байна. 

Бамбайн хордлого

2 Цус багадалт

Цус багадалт нь хүмүүсийн ядаргааны гол хүчин зүйл болоод удаж байна. Цус багадалтын улмаас цусанд хангалттай хэмжээний улаан эс бий болдоггүй бөгөөд энэ нь хүнийг сул дорой болгож, судас хүчтэй лугшиж, арьс цонхийж, толгой өвдөхөд хүргэдэг. Тиймээс цусан дахь улаан эсээ нэмэгдүүлж эдгээрээс сэргийлж, эрч хүчтэй болоорой. Цус багадах өвчин нь хүний биед төмөр, витамин В12, фолийн хүчил дутсанаас болж үүсдэг байна. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрч, тогтмол ядраад байвал цусны шинжилгээ хийлгэж цус багадалттай эсэхээ шалгуулаарай.  

Цус багадалт

3 Чихрийн шижин

Байнга ядраад байгаагийн бас нэгэн шалтгаан бол чихрийн шижин юм. Чихрийн шижин нь маш аюултай өвчин бөгөөд таныг хөлгүй ч болгож мэднэ. Чихрийн шижинтэй хүний ам нь байнга цангаж, хэт их шингэнээ гадагшлуулахаас гадна тогтмол өлсөж жин алддаг. Чихрийн шижин өвчнийг цусан дахь сахрын хэмжээгээр мэдэж болдог.

Чихрийн шижин

4 Сэтгэл гутрал

Сэтгэлээр унаж, гутарснаар хүн эрч хүчээ алддаг. Гэвч хэсэг хугацааны дараа дахин эрч хүчтэй болж чадахгүй байвал та ядаргаанд орсон байна гэсэн үг. Иймд хүнд зүйл тохиолдсон ч сайн унтаж амарч, шим тэжээлтэй хоол хүнс идэж байгаарай. Мөн итгэл найдвараа алдахгүй байж, өөрийгөө дорд үзэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ ингээд ч сэтгэл гутралаас гарч чадахгүй байвал өөрийг тань хайрладаг хүмүүстэй ойр байж, аялж, хөгжилдэхийг хичээгээрэй. Учир нь, эдгээр зүйлс л сэтгэл гутралыг эмчилдэг аж. 

Сэтгэл гутрал

5 Айдас түгшүүр

Байнга түгшүүрт автах нь сэтгэцийн эмгэгийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Айдас түгшүүр нь сэтгэл гутралтай хамт тэргүүн эгнээнд явдаг бөгөөд тогтмол түгшүүртэй явснаар мэдрэл мууддаг. Иймд өөрийг тань айдас түгшүүрт автуулаад байгаа хүн, ажил, орчин, ер нь юу ч бай тэдгээрээс холд. Хэр хурдан холдоно, төдий чинээ сэтгэл мэдрэлд  тань бага хор учирна. Үүнээс гадна сэтгэлзүйчээс зөвлөгөө авч болох юм шүү. Хэрвээ унтаж чадахгүй, анхаарал тань төвлөрөхгүй, тайван бус байгаад байвал айдас түгшүүрт автжээ гэж ойлгоорой.  

Айдас түгшүүр

6 Хурхирах

Хурхирдаг хүмүүс илүү ядардаг. Хурхиралт буюу амьсгал тасалдах хам шинж нь гол төлөв унтаж байхад тохиолддог бөгөөд амьсгал үе үе тасалдсанаар хүн олигтой амарч чаддаггүй. Мөн амьсгалын тасалдлаас болж эд эрхтнүүдэд энгийн хүнээс бага хүчилтөрөгч очдог байна. Орчин үед хурхиралтыг эмчилдэг болсон бөгөөд хэрэв эмчлүүлэхгүй явсаар байвал хүндэрч нойргүйтэх, шөнө сэрэх, зүрхний өвчтэй болох, цус харвах гэх мэт зүйлс тохиолддог. Дашрамд дурдахад, хурхиралтаас болж шөнө сэрснээ хүн өглөө нь санадаггүй. Мэдээж ингэж зовиуртай унтсан хүн өдрийн турш ядрах нь тодорхой.

Хурхирах

7 Архаг ядаргааны хам шинж

Саяхныг хүртэл архаг ядаргааг хэрхэн оношлохоо эрдэмтэд мэдэхгүй байв. Гэвч одоо оношлодог болжээ. Архаг ядаргаанд орсон хүний толгой өвдөх, булчин, үе мөчөөр өвдөх, бие сулрах, төвлөрөх чадваргүй болдог. Архаг ядаргаанд орсон хүн юуны түрүүнд унтаж, сэрснийхээ дараа шим тэжээлтэй хоол идэж дахин унтах хэрэгтэй. 

Архаг ядаргааны хам шинж

8 Зүрхний өвчин

Хэрвээ та байнга ядраад байдаг бол зүрх чинь асуудалтай болсон байж магад. Яагаад гэвэл зүрхний үйл ажиллагааны доголдлоос болж эд эрхтнүүдэд амин чухал тэжээл тээсэн цус хангалттай хэмжээгээр очиж чаддаггүй. Бид бүхэн хоолоор ажилладаг шиг эд эрхтнүүд цусаар ажилладаг юм. Хангалттай хооллож чадаагүй бие организм ядарч сульдах нь аргагүй билээ. Зүрхний үйл ажиллагааны доголдлыг мэдэх амархан бөгөөд шатаар өгссөний дараа ядарч, зүрхээр тань өвдөөд байвал эмчид хандаарай. Мөн эрүүл амьдралын хэв маяг сонгож, өөх тостой хоол, тамхинаас татгалзаарай.   

Зүрхний өвчин

9 Хүнсний бүтээгдэхүүний харшил

Байнга ядраад байгаа хүн зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг идэх хүсэлгүй болдог бөгөөд зарим нь бүр харшил өгдөг. Эсрэгээрээ зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн иддэггүй, эсвэл хүнсний харшилтай хүн ядаргаанд орох нь бий. Учир нь, бидний идэж буй хоол хүнсэнд хүний бие организмд шаардлагатай бодис, шим тэжээл байдаг аж. Тэдгээрийг авч чадахгүй байх нь таныг ядраадаг. Тиймээс яг ямар бүтээгдэхүүн эсвэл бүтээгдэхүүнүүдээс харшилж байгаагаа мэдэх хэрэгтэй. Хамаг асуудал бүтээгдэхүүнд биш тэр дотор агуулагдаж буй нэг төрлийн бодисоос болж байгаа юм. Хэрвээ ийм зүйл тохиолдвол эмчид хандаарай.   

Хүнсний бүтээгдэхүүний харшил

23
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()