Сурталчилгаа (15)
Хаах

Эмэгтэйчүүдийн бусдад хэлэхийг хүсдэггүй зүйлс

Эмэгтэй хүн гэдэг сэтгэл хөдлөл ихтэй болоод хүн бүрийн тайлж уншиж чадахааргүй хаалттай номтой адил билээ. Тэдний дотроо юу бодож, санаж явааг мэдэхэд тун ч бэрх байдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ эмэгтэйчүүдийн бусдад хэлэхийг хүсдэггүй, нуудаг зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Бүсгүй та энэхүү мэдээллийг уншиж, бүхнийг нууцлаг байлгах нь зөв эсэхийг сайтар тунгааж үзээрэй. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Эмэгтэйчүүдийн бусдад хэлэхийг хүсдэггүй зүйлс

1 Дотоод хүсэл

Эмэгтэй хүмүүс юу хүсч байгаагаа хүн бүрт хэлээд байдаггүй. Учир нь тэд хүслээ биелүүлж, мөрөөдөлдөө хүрнэ гэдэгтээ төдийлөн итгэлтэй байж чаддаггүйтэй холбоотой. Тиймдээ ч бүхнийг дотроо хадгалж, алхам алхмаар урагшлахыг хичээдэг. Харин бүсгүй та үнэхээр тухайн зүйлийг хүсч байгаа бол, дотроо хадгалж, өөртэйгээ л ярихын оронд дотны найз нөхөдтэйгээ зөвлөлдөж, бодит алхам хийгээрэй. 

Дотоод хүсэл

2 Гомдсон сэтгэл

Эмэгтэйчүүд бусдад амархан гомдож, туньдаг. Гэсэн хэдий ч үүнийгээ ил гаргаж, тайлбарлах нь тун ч ховор байдаг. Тэдний энэхүү зан чанараас болж, хосуудын дунд үл ойлголцол үүсэх, найз нөхөд хагаралдах зэрэг асуудал үүсч болзошгүй. Иймд та гомдсон бол түүнийгээ хэлж, илүү нээлттэй байхыг хичээгээрэй. 

Гомдсон сэтгэл

3 Итгэмтгий байдал

Тэд тун ч гэнэн болоод уяхан сэтгэлтэй хүмүүс. Энэ зан чанараасаа болж, аливаад амархан итгэж, хууртах нь бий. Амьдралдаа олон ч удаа гэнэн зангаасаа болж алдан, сэтгэлдээ гүн шарх авсан байхыг ч үгүйсгэхгүй. Тиймдээ ч өөрийн итгэмгий байдлын тухай бусдад дэлгэн ярихыг хүсдэггүй бөгөөд энэ нь ердөө л сэтгэлийг нь шархлуулна гэж бодон, нуухыг хичээдэг байна. 

Итгэмтгий байдал

4 Бэлгийн хүчирхийлэл

Бэлгийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд илүү ихээр өртөж, бие махбодь, сэтгэл санаагаараа хохирдог. Энэ нь тэдний амьдралд хэзээ ч арилашгүй хар толбыг үүсгэж, урам зориг, эрч хүч, сайн сайхан зүйлсийг нь булаан оддог билээ. Нэг ёсондоо тэд эрчүүдийг бодвол биеийн хүч султай, зөөлөн сэтгэлтэйгээсээ болж амьдралд илүү их хохирол амсаж, зовлон үзэх нь бий. 

Бэлгийн хүчирхийлэл

5 Сексийн дур хүсэл

Секс бол хоол идэж, амьсгалахтай л адил амьдралын чухал зүйл. Харин үүнээс эмэгтэйчүүд таашаал авч чадалгүй хоцрох нь бий. Хэрэв хосуудын сексийн харилцаа нэг л болж өгөхгүй, асуудалтай байвал сайтар ярилцаж, юу ч нууж хаалгүй чөлөөтэй байх хэрэгтэй. Мөн эрчүүд бүсгүйгээ үнэхээр л жаргаахыг хүсч байвал "оршил" хэсгийг хэрхэвч мартаж болохгүй. "Оршил"-гүй секс, давсгүй хоолтой ижил байх аж. Эмэгтэйчүүд энэ тухай төдийлөн ам нээж ярьдаггүй гээд эрчүүд тоолгүй орхиж хэрхэвч болохгүй. Заавал ярилцаж, асуудал байгаа эсэхийг лавлаж мэдээрэй. 

Сексийн дур хүсэл

6 Тэд зүгээр л сайхан амьдрахыг хүсдэг

Хүмүүс эмэгтэйчүүдийг нөхрөө дарж, тэднийг үгээрээ байлгах гэж хичээдэг гэж ойлгодог. Харин бодит байдлыг ажиглавал тэд ердөө л нөхрөө алдчихгүй, дэргэдээ байлгаж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх гэж хамаг чадлаараа хичээдэг юм. Тэд маш олон зүйлсийг зэрэг амжуулж, нөхөртөө төвөг удаж, саад болохгүйг хичээж амьдарсаар насыг барах хүчирхэг атлаа зөөлөн хүмүүс юм. Мөн тэд эрчүүдийг бодвол амьдралд маш олон эрсдэлтэй нүүр тулгардаг. Хүүхэд төрүүлсэн ч, нөхөр нь тоолгүй орхиод явсан ганц бие ээжүүд, нөхөртөө дээрэлхүүлж гарынх нь чилээг гаргах эхнэрүүд, арчаагүй эртэй таарч амьдралаа авч явахад хүрсэн эмэгтэйчүүд, өөрөө өтөлсөн ч үрсдээ санаагаа чилээж, бүхнээ зориулах эмээ нар гээд л амьдралд нухлуулж, олон зүйлсийг туулсан ч буцаад босох хүчтэй, бурханы нарийн урласан бүтээлүүд юм. 

Тэд зүгээр л сайхан амьдрахыг хүсдэг

14
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()