Бидний анзаардаггүй ч өдөр тутамдаа гаргадаг алдаанууд

2018-01-13, 13:40
13,007

Хүн бүхний тэр болгон анзаараад байдаггүй ч өдөр тутамдаа хийдэг бараг зуршил болсон үйлдлүүд таны эрүүл мэндэд заналхийлж байдгыг мэдэх үү? Ингээд бид танд эрүүл мэнд, гоо сайхан байдлаа хадгалж үлдэхийн тулд анхаарвал зохих доорхи зөвлөмжүүдийг хүргэж байна.

Бидний анзаардаггүй ч өдөр тутамдаа гаргадаг алдаанууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хумсаа мэрэх

Зарим хүмүүс сэтгэл санааны болон оюун санааны стрессд орохоороо хумсаа мэрэх, хазах тохиолдол байдаг. Хааяа бүр өөрийн мэдэлгүй хумсаа мэрээд зогсож байдаг уу? Харамсалтай нь энэ зуршил нь таны эрүүл мэнд болоод гадаад төрхийг маш муухай харагдуулдаг учраас яаж ийгээд уг зуршлаа хаяхыг хичээгээрэй.

Хумсаа мэрэх

2 Хөвөнтэй модоор чихээ цэвэрлэх

Ихэнхи хүмүүс хөвөнтэй мод бол чих цэвэрлэхэд зориулагдсан гэж эндүүрдэг. Гэвч үнэндээ хөвөнтэй модоор чихээ ухах нь яг үүний эсрэг зүйлийг хийдэг байна. Чихэн дэхь хулхийг бүр цааш түлхэж, улмаар чихний хэнгэрэг хагарах, сонсголоо алдах зэрэг ноцтой асуудлыг үүсгэх болно. Ийм учраас мэргэжилтнүүдийн зүгээс чихээ цэвэрлэхдээ хөвөнтэй мод хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Хөвөнтэй модоор чихээ цэвэрлэх

3 Нойлд орчихоод гараа угаахгүй байх

Судалгаанаас үзэхэд ихэнхи хүмүүс угаалгын өрөө ашиглачихаад гараа угаадаггүй гэдэг нь батлагдсан байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх хувь нь гараа угаах нь ямар нэг үр ашиггүй бөгөөд цагийн гарз гэж боддог гэнэ шүү. Харин бодит байдал дээр бие засчихаад гараа угааж хэвших нь таныг ямар нэг халдвар авахаас сэргийлэх хамгийн амархан хийгээд үр дүнтэй арга ажээ.

Нойлд орчихоод гараа угаахгүй байх

4 Шүдний сойзоо удаан хэрэглэх

Шүдний сойзоо 2-3 сар хэрэглэх ёстой гэж шүдний эмч нар зөвлөдөг. Үүнээс дээш хугацаанд ашиглагдсан сойз нь нян үржих таатай орчин болдог тул зүрхний өвчин болоод бусад эрүүл мэндийн ноцтой асуудлыг үүсгэдэг байна.

Шүдний сойзоо удаан хэрэглэх

5 Шүдээ зөв угаах

Шүдний эмч нар 2 минутаас дээш хугацааны турш маш идэвхитэйгээр шүдээ угаахыг зөвлөдөг байна. Хэрвээ та зөвхөн шүдээ угаах төдий орхидог бол өнгөр ямар нэг хэмжээгээр зайлшгүй үлддэг. Аман дахь цусны эргэлтийг сайжруулснаар зүрхний өвчнүүдээс сэргийлэх боломжтой байдаг гэнэ

Шүдээ зөв угаах

6 Шүдний завсар хоорондыг цэвэрлэх

Хэдийгээр та шүдээ маш сайн угаасан ч шүд хоорондын зайд үлдсэн хоолны үлдэгдлийг тусгай хэрэгсэл ашиглан гаргахгүйгээр эрүүл, цэвэр амны хөндийтэй байна гэж саналтгүй. Энэ нь аман дахь бактери залгигдаж биенд үлдэхээс сэргийлдэг байна.

Шүдний завсар хоорондыг цэвэрлэх

7 Өдөр бүр нүүрнийхээ арьсыг гуужуулах

Арьс гоо заслын эмч нар бид бүхнийг 7 хоногт 2 удаа арьсаа гуужуулахыг зөвлөдөг байна. Ямар ч зүйл тун нь ихэдхээрээ тус биш ус болдог билээ. Ингэснээр нүүрэнд үрчлээ үүсгэж, батгаших өвчин үүсэх үндсийг тавьдаг.

Өдөр бүр нүүрнийхээ арьсыг гуужуулах

8 Фтор ихээр агуулсан оо хэрэглэх

Ийм найрлагатай шүдний оо нь хүүхдийн шүдний буруу хөгжлийн суурь нь болохоос гадна шүдэн дээр цагаан толбо үүсгэдэг. Мөн шүдийг бутарч унагах шалтгаан болж, даамжирсаар тархин дах хөнгөн цагааны түвшинг ихэсгэж, Алцхеймэрийн өвчин үүсгэх магадлалыг бий болгодог байна.

Фтор ихээр агуулсан оо хэрэглэх

9 Даавуун дэрний уут хэрэглэх

Даавуун дэрний уут нь таны арьсанд үрчлээ нэмэх, арьс хуурайшуулах, үсний гэмтэл үүсгэх зэрэг асуудлуудыг бий болгодог байна. Дэрний уутанд хамгийн тохиромжтой материал нь торго бөгөөд унасан, торгомсог материал нь даавуун уутнаас яг эсрэг үр нөлөөтэй ажээ.

Даавуун дэрний уут хэрэглэх

10 Хэт их тоос соруулах

Хэрэв та өдөр бүр тоосоо соруулдаг, тэгээд тоос сорогчоо цэвэрлэдэггүй бол яг одооноос болиорой. Тоос сорогчоо 7 хоногт нэгээс бага удаа хэрэглэдэг бол улиралдаа нэг удаа шүүгчийг нь солих заавартай байдаг.

Хэт их тоос соруулах

11 Хумсаа хэт тулгаж авах

Хумсаа хэтэрхий богино болгож авах нь алхах, оймс, гутал өмсөхөд маш төвөгтэй болгодог. Тулгаж авсан хумс нь даралт их учруулж ургаж байгаа хумсыг арьсанд шигдэх үндэс болдог.

Хумсаа хэт тулгаж авах

12 Өдөр бүр хэрэглэдэг зүйлсээ цэвэрлэхгүй байх

Та өдөр бүр барьдаг, хэрэглэдэг зүйлсүүдээ нэг их тоож үздэггүй юу? Хаалганы бариул, компьютерийн гар, гэрлийн унтраалга, гар утас зэрэг өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсэд  нян бактери хамгийн их үүсэх боломжтой байдаг ажээ.

Өдөр бүр хэрэглэдэг зүйлсээ цэвэрлэхгүй байх

33
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()