Өвлийн улиралд явган болон машинаар явахдаа үүнийг заавал анхаараарай!

2018-01-15, 16:59
3,003

Шинэхэн цас будраад л өвлийн улирал цаанаа нэг сайхан ч хүн бүр дуртай биш байдаг. Учир нь хүйтэн бас халтиргаатай байдгаас тэр биз. Тэгвэл өвөл халтирахгүй, халтирсан ч гэмтэхгүй, даарахгүй байвал ямар санагдаж байна даа. Ингээд та бүхэнд өвлийн улирлын хүнд хэцүү үеийг даван туулж, халтиргаа гулгаанаас хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөмжүүдийг хүргэе.

Өвлийн улиралд явган болон машинаар явахдаа үүнийг заавал анхаараарай!

1 Зам дээр

  • Цаг агаарын нөхцөл байдлыг бодитоор үнэлж, ногоон гэрэл асч зам хөндлөн гарч буй хүмүүсийг гэмтээхгүй байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Учир нь бороотой, цастай, мөстэй үед зам хөндлөн гарч байгаа хүмүүс хол санагдах ч хэд дахин нэмэгдсэн тоормосны зайтай харьцуулахад ойрхон байдаг гэнэ шүү. 
  • Гэрэл ойлгогчтой хувцас өмсвөл ослыг 85 хувиар бууруулдаг байна. Хэрвээ ийм хувцасгүй бол шөнө явахдаа бугуйвч, тэмдэг, наалт эсвэл цагаан, шар өнгийн зүүлт зүүгээрэй. Эдгээр нь тод гэрэлтэж, ойртон ирж буй суудлын тэрэгний жолоочид тун сайн харагддаг байна.  

Зам дээр

  • Замтай ойрхон явах юм уу зам хөндлөн гүйж хэзээ ч болохгүй шүү. Яагаад гэвэл өвлийн улиралд замаар явж буй автомашины дугуйнаас жижигхэн чулуу, хайрга, мөсний хэлтэрхий гэх мэт хатуу, хурц ирмэгтэй зүйлс үсэрдэг. Үүнд оногдох аюултайгаас гадна зам дээр үүссэн халтиргаа, цас орж дүүрсэн замын хонхорхойнуудаас болгоомжлох хэрэгтэй. Өвлийн улиралд автомашинаас урьтаж зам хөндлөн гүйх нь халтирч унаад зогсохгүй мөргүүлэх эрсдэлийг дагуулдаг.   
  • Автомашинуудын хурд нэмэгдэх юм уу тоормослож байгаа газруудыг анхаарч тэдгээрээс хол явах хэрэгтэй. Өвлийн улиралд зам дээр цас, мөс тогтсоны улмаас халтиргаа үүсдэг бөгөөд энэ нь замын уруу болон өгсүүр хэсгүүдтэй нийлэхээрээ бүр ч аюултай байдаг.  

  • Зам хөндлөн гарахдаа хүүхдийг зөвхөн нэг гарнаас нь хөтөлж биш куртикнээс нь барьж гараарай. Учир нь өвлийн улиралд хүүхдүүд зам дээр халтирч танаас мултрах эсвэл бээлий сугарах гэх мэт явдлаас болж осолд орох нь элбэг байдаг.    
  • Өвлийн улиралд хүүхдүүддээ харанхуй үед хурц тод энгийн гэрэлтдэг хувцас өмсгөөрэй. Мөн куртик гэх мэт гадуур хувцасных нь малгайг өмсгөхгүй, тусад нь малгай өмсгөж байгаарай. Учир нь куртикны малгай үзэгдэх орчинг хязгаарладаг.

2 Гудамжинд

  • Өвлийн улиралд хотын гудамж мөсөн гулгуурын талбай шиг болдог учраас нам өсгийтэй юм уу өсгийгүй  мөн резинэн ултай гутлыг сонгоорой. Эсвэл гутлынхаа өсгий болон өлмий хэсэгт резин наалгаж халтирч унахгүй байхыг хичээгээрэй. Ингээд гишгэж буй газраа бага зэрэг ч болтугай анхаарч явбал унахгүй. 

Гудамжинд

  • Замын хажуугийн ирмэгээр алхаж байгаарай. Төв хэсгийг бодвол энэ хэсэг нь мөс багатай цастай байдгаас халтирч унахгүй байх боломжтой. Түүнчлэн унасан ч мөсгүй учир зөөлөн газардах нь элбэг.  
  • Алхахдаа өвдгөө бага зэрэг нугалж, ойрхон гишгэх бөгөөд хөлөө тавихдаа урагш нь үл ялиг гулсуулах маягтай зөөж тавибал халтирдаггүй. Мөн хөлийнхөө өлмий хэсгээрээ биш бүтэн улаа тавьж алхах хэрэгтэй. Мэдээж энэ үедээ гараа халаасандаа битгий хийгээрэй.
  • Биеийн хөдөлгөөнд саад болсон бариу жинс, юбка гэх мэт хувцас битгий өмсөөрэй. 

  • Хэрвээ тэнцвэрээ алдаж унавал нэг талаараа унахыг хичээгээрэй. Унахдаа гараараа газар тулахгүй биедээ нааж бүхэл биеэрээ унах хэрэгтэй. Ингэвэл бэртэж гэмтэх нь бага.
  • Харин нүүрээрээ урагш унавал хоёр гараа нугалж зөрүүлэн цээжиндээ авч унаарай. Гараараа тулж унавал бугуй гэмтэх аюултай. 
  • Хойшоо савж унахгүй байхыг хичээх хэрэгтэй бөгөөд яалт ч үгүй ард дагзаараа унавал тохойгоо биенээсээ илүү гаргаж унаж болохгүй. Түүний оронд урагш сайн бөхийж, эрүүгээ цээжиндээ хүргэж дагзаараа газар цохихгүйгээр биеэрээ унаарай. Ер нь унахдаа аль болох их биеэрээ унах хэрэгтэй бөгөөд хурц ирмэгээс болгоомжлоорой.

3 Хол замд гарахдаа

Бид хөлдөх гэдэг асуудлыг зөвхөн их хүйтэрсэн үед болдог гэж боддог. Гэхдээ таны төсөөлснөөс дулаан үед хүчтэй салхи, өндөр чийгшлээс болж чих, хамар, хуруунууд хөлдөх боломжтой. Хэрвээ та хол замд гарч удаан алхах гэж байгаа бол өөрийгөө бэлтгээрэй. Үүнд:

  • Ээмэг, зүүлт, бөгж гэх мэт метал гоёлуудаа авч, төмөр рамтай нүдний шил битгий зүүгээрэй. Арьс, үс хуурай байх ёстой бөгөөд хол замд гарахын өмнө усанд орж болохгүй. 

Хол замд гарахдаа

  • Олон давхар хувцас дулаан сайн хадгалдаг байна. Хувцаслахдаа эхний давхарга болсон хувцсаа бие барьсан атлаа эвтэйхэн, дулаан материалтайг сонгоорой. Хэрвээ их хөлөрдөг эсвэл хөлс их гарах ажил хийх гэж байгаа бол нүцгэн бие дээрээ даавуун хувцас өмсөх хэрэггүй. Түүний оронд ноосон юм уу синтетик хувцас өмс. Учир нь даавуун хувцас удаан хатаж, даарах шалтгаан болдог. 
  • Гадагшаа гарахаасаа өмнө өндөр илчлэгтэй хоол хүнс идээрэй. Яагаад гэвэл хүйтэн танаас илүү их эрч хүч шаарддаг. 

  • Яг гарахынхаа өмнө халуун зүйл ууж болохгүй. Ингэвэл цусны судас өргөсч дулаанаа хурдан алддаг.  
  • Согтууруулах ундаа уух хэрэггүй. Согтсон үедээ хүн биеэс ялгарч буй дулаанаас шалтгаалж хөлдөж байгаа болон хөлдсөнөө мэддэггүй.
  • Гэртээ байхдаа болон гадаа гарахдаа температурыг адилхан байлгах гэж хичээж халуун хүйтэн харшуулахгүй байхад анхаараарай. Гэрийн температур цельсийн 18-20 хэм байх нь хамгийн зөв бөгөөд гадагшаа гарахдаа энэ түвшинд хүртэл өөрийгөө дулаалаарай. Мөн гадаах болон гэр доторх агаарын чийгшлийн зөрүүнээс болж хоолой өвчилдөг. Тиймээс гэр доторх агаараа чийгшүүлж байх хэрэгтэй. 

  • Гадагшаа гарахаасаа 1 цаг 30 минутын өмнө гар, нүүрэндээ хамгаалалтын тэжээлийн тос түрхээрэй.  
  • Хатуу ултай гутал битгий өмсөөрэй. Ийм гутал хөлийг амархан дааруулж хөлдөөдөг. 
  • Таван хуруутай бээлий биш хоёр хуруутай бээлий өмсвөл гар хурдан даарахгүй. Мөн бээлийгээ гадаа гараад биш дотор байхдаа өмсч гарвал дулаанаа илүү барьдаг.
  • Хэрвээ хамар, чих, хурууны чинь аль нэг нь хөлдвөл шууд бүлээн усаар угаах юм уу цас, архиар арчих хэрэггүй. Аажмаар гэсгээж, хөлдөлтийн эсрэг арга хэмжээ аван эмчид хандаарай.

4 Мөсөн дээр явахдаа

Онцын шаардлагагүй бол хөлдсөн гол, нууран дээгүүр явахгүй байх нь зөв юм. Хэрвээ зайлшгүй явахаар болсон бол бидний хүргэх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

  • Хөлөөрөө мөсний зузаан, бат бэхийг шалгаж дэвсэх хэрэггүй. Түүний оронд нарийн төмөр саваа ашиглан хэдэн сантиметр зузаан байгааг нь шалгаж үзээрэй. 
  • Харанхуй, бороотой эсвэл цасан шуургатай үед мөсөн дээгүүр явахгүй бай.
  • Цасаар хучигдсан мөсөн дээгүүр битгий яв. Учир нь цасан доор онгорхой нүх, ан цав, хагарал гэх мэт зүйлс байж болно.  

Мөсөн дээр явахдаа

  • Олуулаа явж байгаа бол нэгэн зэрэг бөөндөө явж болохгүй. Нэгж талбайд бага даралт учруулах хэрэгтэй бөгөөд бие биеэсээ 5-6 метрийн зайтай явбал дээр байдаг. 
  • Архи уусан үедээ мөсөн дээгүүр битгий яваарай.
  • Мөсөн дээгүүр явахдаа мод, бут, зэгс зэрэг ургамал модын хажуугаар бүү яв. Тэнд мөс бат бэх байдаггүй учраас амархан цөмөрдөг.

  • Мөсний өнгөнд анхаарлаа хандуулах нь чухал. Цэнхэр юм уу ногоон туяатай мөс бат бөх, зузаан байдаг. Харин цагаан өнгөтэй мөсний бат бэх чанар үүнээс хоёр дахин бага гэнэ шүү. Шаргал, саарал эсвэл бүүдгэр цагаан өнгөтэй мөс найдваргүй.   
  • Үүргэвчээ нэг мөрөн дээрээ үүрвэл мөс цөмөрч усанд унасан үед тайлахад амархан байдаг.
  • Хэрвээ явж байсан мөс чинь нимгэрэх юм уу хагарч цуурч цааш явах ямар ч аргагүй болбол залхууралгүй нэн даруй буцах хэрэгтэй.

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()