Таны ханиад хатгаа болж байгааг илтгэх шинж тэмдгүүд

Хатгаа нь уушгины үрэвсэлт өвчин ба эмчлүүлэхгүй бол ноцтой үр дагаварт хүргэдэг. Энэ өвчин нь хүйтэн юм уу харшлаас болж үүсдэг бөгөөд хатгаатай болсон үед цээжээр хөндүүрлэж өвддөг. Ингээд та бүхэндээ хатгаатай болсон үед ямар шинж тэмдэг илэрдэг болон хэрхэн эмчлэх талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.  

Таны ханиад хатгаа болж байгааг илтгэх шинж тэмдгүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Уушгины хатгалгааг заавал эмнэлэгт эмчлүүлээрэй

Уушгины хатгалгаагаар хүүхэд болон том хүний аль нь ч өвчилдөг бөгөөд насанд хүрэгчдийн хувьд архи, тамхи хэрэглэдэг хүмүүс илүү өвчлөх хандлагатай байдаг. Хатгаа туссан эсэхийг байнга анхаарч байх хэрэгтэй. Хэрвээ туссан бол яаралтай эмчлүүлээрэй. Гэхдээ сандрах хэрэггүй. Учир нь орчин үеийн анагаах ухаан хатгааг төгс эмчилдэг болсон. 

Уушгины хатгалгааг заавал эмнэлэгт эмчлүүлээрэй

2 Дагжин чичирч халуурах

Хатгаатай үед хүн 4-өөс дээш хоног халуурдаг. Ингэхдээ ихэвчлэн 38.5 хэмээс дээш халуурдаг бөгөөд халуун барагтай бол буудаггүй. Энэ нь өвчтөнд тун зовиуртай байдаг.

Дагжин чичирч халуурах

3 Хэт их нойрмоглох

Хатгаа туссан үед хүний бие сульдаж, үүнээсээ болоод унтамхай болдог. Хэдий их унтсан ч хангалттай хэмжээний эрч хүчтэй болж чаддаггүй болохоор байнга л нойрмоглоод, бага багаар зүүрмэглээд байдаг.  

Хэт их нойрмоглох

4 Цустай ханиалгах

Хатгаа туссаныг батлах тодорхой шинж тэмдэг бол цустай ханиалгах юм. Хатгаа туссан үед сөөнгө дуугаар ханиалгаж, ногоон цэр гарч, түүн дотор нь жижиг цусны толбонууд байдаг.   

Цустай ханиалгах

5 Амьсгал давчдах

Уушгины хатгалгаа уушгинд үүсдэг өвчин гэдгийг бид бүхэн мэднэ. Тийм учраас уушги өвчилж хатгаа болсон үед амьсгал авахад бэрх болдог. Үүний улмаас хүний амьсгалын хэмнэл алдагдаж, тайван гүнзгий амьсгалж чадахгүй ойр ойрхон бага хэмжээгээр амьсгалдаг. Энэ нь амьсгаадалт бий болгож амьсгал давчиддаг. 

Амьсгал давчдах

6 Кардиопалмус

Уушгины хатгалгааны үеэр зүрхний цохилт өөрчлөгддөг. Хүүхдийг хатгаатай болсон эсэхийг үзэхдээ гүрээний судсан дээр нь хоёр хуруугаараа зөөлөн дарж мэдэж болдог байна.   

Кардиопалмус

7 Цээжээр өвдөх

Уушгины хатгалаа туссан үед ханиалгахад цээжээр өвддөг. Мөн ханиалгаагүй жирийн үед ч цээжээр өвддөг бөгөөд ханиалгахаас жирийн амьсгалах үед өвдөлт нь арай бага байдаг. 

Цээжээр өвдөх

8 Ханиад, томуу туссаны дараа бие ерөнхийдөө дорддог

Хэрвээ ханиад, томуу хүрсний дараа эдгэхгүй удаж, 5 болон түүнээс дээш хоног халуурвал хатгаа болдог байна.

 

 

Ханиад, томуу туссаны дараа бие ерөнхийдөө дорддог

9 Юу хийх вэ?

Хэрэв уушгины хатгалгааны анхны шинж тэмдэг илэрвэл аль болох түргэн эмчид үзүүлээрэй. Эмчид шинж тэмдгийнхээ талаар тодорхой хэлж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Эмч ямар нэгэн онош тавихгүй байсан ч шинжилгээгээ өг. Учир нь шинжилгээгээр л зөвхөн уушгины хатгалгааг тогтоож болдог.

Хатгаатай нь тогтоогдвол шаардлагатай эмчилгээг хийдэг. Үүний дараа физик эмчилгээ хийх ёстой бөгөөд үзлэгээ бүрэн хийлгээрэй.  

Юу хийх вэ?

15
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()