Цахим ертөнцөд шуугиан тарьсан 10 гэр бүл

2018-01-17, 11:23
6,502

Бид гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа ямар чухал вэ гэдгийг тэр бүр яриад байдаггүй. Амраг хайрттайгаа хайр дурлалдаа умбаж, жаргалтай байх нь өөр нэг хэрэг. Харин аав, ээж, эгч, дүүсээ үргэлж хүндлэн хайрлаж явах нь гэр бүлийн дотоод уур амьсгалыг үргэлж сайжруулж байдаг. Ингээд бидний танд танилцуулах гэж буй доорхи гэр бүлүүд нь өөрийн хайртай дотны хүмүүстээ хэрхэн сэтгэл гаргаж, юугаар ч орлуулашгүй ямар бэлэг өгснийг харуулах болно.

Цахим ертөнцөд шуугиан тарьсан 10 гэр бүл

1 Ганцхан үнсэлтийн төлөө дэлхийг тойрсон нь

Малайзын гэрэл зурагчин Кеов Ви Лунг өөрийн сүйт бүсгүйтэйгээ хамт дэлхийн өнцөг булан бүрт байрлах 11 улсад очин, хамгийн сүүлд гэр бүл болсноо баталгаажуулж бие биенээ үнссэн байна. Тэд Япон, Норвеги, Дани, Австри, Итали зэрэг улсуудаар 3 сарын хугацаанд аялжээ. Кеов Ви Лунг амьдралын утга учир бол хайртай хүнтэйгээ хором мөч бүрт хамт байж, цагийг өнгөрөөх гэдэгт итгэдэг ажээ.

Ганцхан үнсэлтийн төлөө дэлхийг тойрсон нь

2 Гэр бүлээрээ шинэ амьдрал эхлүүлсэн нь

Илүүдэл жингээ хаяна гэдэг зарим хүмүүсийн хувьд өөртэйгөө хийж буй тулаан байдаг бол энэ гэр бүлийн хувьд бөөндөө оролцсон тулаан байлаа. 32 настай Хятадын зурагчин Жессе спортоор хичээллэх нь гэр бүлийнхээ бие бялдар болон сэтгэл санааны хэвийн байдлыг сайжруулах хамгийн тохиромжтой арга гэж үзжээ. Ингээд тэд өдөр бүр алхахаас эхлээд фитнест очиж, бэлтгэл хийдэг болсон байна. 10 хоног тутамд зургаа авч, үр дүнгээ харьцуулан харсаар байв. 6 сарын турш тасралтгүй идэвхтэй хөдөлгөөн хийсэн нь гэр бүлийн гишүүдийн гадаад байдлыг сайжруулаад зогсохгүй тэдний амьдралын хэв маягийг өөрчилж, бие биетэйгээ илүү ойр дотно болоход тусалсан байна. 

Гэр бүлээрээ шинэ амьдрал эхлүүлсэн нь

3 Эцэг эхчүүд дүрмийг зөрчсөн нь

Камбриджын залуухан хосууд хүүхдүүдээ хичээлийн ширээний ард уяхын оронд гэр бүлээрээ дэлхийг тойрох аялалд гарчээ. Тэдний том хүү цэцэрлэг дээрээ ямар их уйддаг талаараа гомдоллосон тэр үед гэнэт энэ санаа сэдэгдсэн гэдэг. Залуу хосууд хөвгүүдийг бусад хүүхдүүдээс илүү хөгжиж байгаа гэсэн бөгөөд боловсролын систем нь зөвхөн тэдний авьяас чадварыг бууруулах болно гэж үздэг байна. Байшингаа зарсан тэд хүүхдүүддээ бие даасан байдал, хэзээ ч бууж өгөхгүй байхыг сургаж байгаа ажээ. Фаул, Каролинь нар номноос түүх, соёлыг зааж өгөх бус амьдрал дээр бодитоор тэдэнд харуулж байна.

Эцэг эхчүүд дүрмийг зөрчсөн нь

4 Цагийг дэмий өнгөрүүлэх дургүй гэр бүл

Хүүхэд төрүүлсний дараа биеийн галбираа хэвэнд нь оруулахыг хүсэж байна уу? Хүүхдээ спортод хайртай болгож өсгөмөөр байна уу? Хайрттайгаа болон хүүхдүүдтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлмээр байна уу? Тэгвэл өдөр бүр хийдэг зүйлүүддээ бага зэрэг шинэ санаа нэмчихэд л энэ бүхнийг амжуулах боломжтой гээд бод доо. 

5 Эмээгийн даашинз

Эмээгийнхээ даашинзыг удаан хугацаанд хадгалсан залуухан сүйт бүсгүй өөрийн хуримаараа өмсжээ. Уг даашинз нь аль хэдийн хагас зууны турш хадгалагдаж хуучирсан байсан ч дахин чимэглэж, шинэ мэт болгосон байна. Харин түүний эмээ нь энэ талаар хуримын өмнөх өдөр л мэдсэн бөгөөд түүний яаж хүлээж авсныг та дээрх зургаас харах боломжтой. 

Эмээгийн даашинз

6 Хайр бүхнээс илүү

Японы гүнж Мако Акишино их сургуулийн найз Кей Комуротой сүй тавьснаа зарласан байна. Хэдийгээр үүнээс болж тэрээр бүх эрх мэдэл, алба ямбанаасаа татгалзах хэрэгтэй боловч сүйт бүсгүйн эцэг эх түүний уг шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ.  Хуулиндаа гүнж нар хаан ширээнд суух эрхгүй боловч Японы ард иргэд хааны гэр бүлийнхэн энгийн ардтай гэр бүл болохыг таашаадаггүй аж. Хосуудын хайр Японы бүх ард иргэдийг энэ талаар дахин нэг бодож үзэхэд хүргэсэн юм. 

Хайр бүхнээс илүү

7 Өтөлсөн болохоос үхсэн биш

Энэхүү гайхалтай хосуудын хувьд тэтгэвэрт гарсан нь өөрсдийгөө илэрхийлж, шинэ зүйлүүдийг туршиж үзэх хамгийн тохиромжтой цаг үе болсон юм. Стивен, Миллие Тани нар Өмнөд Каролинагынх бөгөөд 3 жилийн өмнө Халовины баярт оролцох хувцас хайж байхдаа өөрсдийн шинэ хоббигоо олжээ. Эхлээд тэд өөрсдөө хувцсаа хийж өмсөж байсан бол мэргэжлийн косплэй хувцас зардаг онлайн дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчид болжээ. Харин одоо тэд орон орноор аялж, сонирхолтой зургуудаа хуваалцаж, 27 жил ханилсан, тэтгэврийн хосууд ямар романтик байж чаддаг гэдгийг дэлхий нийтэд харуулсаар байна. 

Өтөлсөн болохоос үхсэн биш

8 Мөнхийн талархал

19 настай Ханитта Фасаенг 2015 оны Тайландын үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч болжээ. Тэмцээнд ялсан бүсгүй өөрийн төрсөн гэртээ эргэж ирэн, төрүүлж өсгөсөн ижийдээ мөргөн, талархал илэрхийлсэн байна. Түүний ээж нь насаараа хог цуглуулж, охиноо өсгөсөн байна. Бусад Азийн орнуудын адил энэ нь ээжийгээ хүндэлж байгаа хамгийн том илрэл бөгөөд тэрээр надад ээжээсээ ичих ямар ч шалтгаан байхгүй. Өдий зэрэгтээ яваа минь ээжийн минь л ач хэмээн өгүүлжээ.

Мөнхийн талархал

9 Амьтны хүрээлэн худалдаж авсан нь

Хүүхэд байхдаа аав ээжээсээ гөлөг аваад өг гэж гуйдаг байсан уу? Харин энэ аав бол охиддоо бүхэл бүтэн амьтны хүрээлэн авч өгсөн гээд бод доо. Диэн, Трэси Твиди нар Вэйлсийн ойролцоох амьтны хүрээлэнд 3 охины хамт амьдардаг. 300 гаруй амьтадын эзэн болсон охид цаг хугацааг маш гайхалтай өнгөрүүлдэг байна. Уг нь бол тэдний эцэг эх ферм худалдаж авах төлөвлөгөөтэй байсан гэдэг.

Амьтны хүрээлэн худалдаж авсан нь

10 Үсэрхэг гэрчүүд

Маттевийн гэр бүлийнхэн өөрсдийн Малмалут үүлдрийн 2 нохойгоо хуримын гэрчээр сонгожээ. Учир нь хосууд нохойнуудаа яг л өөрсдийн гэр бүлийн нэг гишүүн гэж үздэг бөгөөд тэдэнтэй баяраа хуваалцахаар шийдсэн байна. Харин нохойнууд нь хуримын үеэр маш томоотой байгаад зогсохгүй хосуудын хажуунаас нэг ч хором холдоогүй ажээ.

Үсэрхэг гэрчүүд

15
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()