Өдөр тутамдаа хийдэг эдгээр зуршлуудаараа өөрийгөө тодорхойлоорой!

Хүн бүрийн зан араншин харилцан адилгүй байдаг. Үсээ хэрхэн илж байгаа, бусадтай хэрхэн гар барьж байгаа, загварын ямар чиг хандлагыг эрхэмлэдэг зэргээр нь тухайн хүнийг хэн бэ, ямар зан араншинтай нэгэн бэ гэдгийг тодорхойлж болдог ажээ. За ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ жижиг зуршлууд нь хүний зан араншинг хэрхэн тодорхойлж байдаг талаар мэргэжилтнүүдийн өгсөн сонирхолтой мэдээлэлтэй танилцъя. 

Өдөр тутамдаа хийдэг эдгээр зуршлуудаараа өөрийгөө тодорхойлоорой!
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 00-ын цаасыг тасалж авч буй байдал

00-ын цаасыг хааш нь эргүүлэн тасалж авах ёстой талаар хүмүүс өөр өөр саналтай байсаар иржээ. Тэгвэл мэдрэлийн эмч Гилда Карлигийн 2000 хүнийг хамруулсан судалгаагаар 00-ын цаасаа дээрээс нь доош эргүүлж тасалж авдаг хүмүүс хувийн амьдрал, гэр бүлийн харилцааны тал дээр давамгай байр суурьтай байдаг бол эсрэг тийш нь эргүүлж тасалдаг хүмүүс энэ тал дээр зөөлөн зантай, бусдын үгээр байдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. 

00-ын цаасыг тасалж авч буй байдал

2 Гутлын сонголт

Journal of Research in Personality сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар тухайн хүний зан аашийг өмссөн гутлаар нь мэдэж болдог гэжээ. Тус судалгаанд оролцогчид гуталныхаа зургийг илгээснээс гадна хувь хүний зан чанарыг тодорхойлох санал асуулгад ч оролцжээ. Санал асуулгыг явуулсан багийнхан зөвхөн тухайн хүний гутлыг үндэслэж цалин, нас болон хайр дурлалынх нь өнөөгийн байдлыг тодорхойлон гаргасан нь тун оновчтой болсон ажээ. Биед эвтэйхэн гутал өмсдөг хүмүүс аятайхан зан ааштай, богино түрийтэй гутал өмсдөг хүмүүс гол төлөв түрэмгий зантай, өндөр өсгийтэй гутал өмсдөг хүмүүс тайван дөлгөөн зантай байдаг бол шинэ бөгөөд цэвэрхэн гутал өмссөн нэгэн сэтгэлийн зовинолтой, бусдаас зууралдаад салдаггүй болох нь тогтоогдсон байна. 

Гутлын сонголт

3 Алхаж байгаа байдал

Men's Health сэтгүүлд биеийн хэлэмж судлаач Патти Вүүд "Таны алхаа гишгээгээр хэн болохыг чинь мэдэж болно" гэсэн ярилцлага өгчээ. Бүх биеэ урагш түрж, түргэн гавшгай алхдаг хүмүүс туйлын бүтээлч, логик сэтгэлгээтэй, цээжээ түрж, мөрөө хойш нь болгон толгойгоо өндөрт өргөж явдаг хүмүүс хөгжилтэй, бусдыг татах хүчтэй, нийтэч зантай, биеийн бүх жингээ хөлөн дээрээ ачааллаж явдаг хүмүүс даалгавраас илүү хүмүүст, ажлаасаа илүү хувийн амьдралдаа анхаардаг бол хөлийн өлмий хэсэгтээ хамаг ачааллаа өгч явдаг нэгэн дотогшоогоо зантай, эелдэг хүн байдаг гэнэ. 

Алхаж байгаа байдал

4 Гар барьж буй байдал

Journal of Personality and Social Psychology сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар таны гар барьж буй байдал таны талаарх бусдын сэтгэгдлийг өөрчлөх чадвартай гэнэ. Судалгааг явуулахдаа бүрэн гүйцэд атгаж байгаа эсэх, температур, хуурайшил, хүч, үргэлжлэх хугацаа, эрч хүч, мэдрэмж болон харц тулгаралт гэсэн 8 үндсэн хүчин зүйлийг шалгуур болгосон байна. Судалгааны үр дүнд бусдын гарыг чанга барьдаг хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ сайн, нийтэч, өөдрөг зан чанартай байдаг бол сулавтар барьдаг хүмүүс ичимхий, сэтгэл санааны хувьд нервтэй гэсэн дүгнэлт гарсан байна. 

Гар барьж буй байдал

5 И-мэйл бичиж байгаа байдал

Сэтгэл зүйч Томас Чаморро-Премузикийн үзэж байгаагаар бидний бодит "би" болон бичсэн и-мэйлийн хооронд уялдаа холбоо байдаг ажээ. Тэрээр хийсэн судалгааныхаа үр дүнд өөрөөрөө бахархагчид гол төлөв "би", "намайг", "миний" гэсэн үг хэллэгийг захидалдаа ашигладаг бол нээлттэй, гадагшаа зан чанартай хүмүүс хөгжим, үдэшлэг зэрэг зугаа цэнгээнтэй холбоотой зүйлсийг бичдэг, төгс төгөлдөрийг эрхэмлэдэг хүмүүс үг үсгийн ямар ч алдаа гаргадаггүй бол боловсрол багатай, IQ муутай хүмүүс зөв бичгийн алдаа гаргадаг гэсэн дүгнэлтийг гаргажээ. 

И-мэйл бичиж байгаа байдал

6 Бухимдлаа илэрхийлж буй хэлбэр

Эрдэмтэд хүмүүсийн бухимдлаа илэрхийлэхдээ гаргадаг үйлдлийг задлан шинжилж, бухимдахдаа гаргаж буй үйлдлүүдийг нь хальсанд бичиж авсан ба нэгтгэсэн дүгнэлтээ 2015 оны Journal of Behavior Therapy and Experimental Psychiatry сэтгүүлд нийтэлжээ. Үсээ зулгааж, хумсаа мэрдэг хүмүүс төгс төгөлдрийн эрэлд байнга явж байдаг ба өөрийгөө тайвшруулж, уур уцаар, сэтгэлийн таагүй байдлаа арилгахын тулд ийм үйлдлүүдийг хийдэг ажээ. Мөн яаруу сандруу хүмүүс бухимдлаа ингэж илэрхийлдэг байна.

Бухимдлаа илэрхийлж буй хэлбэр

7 Цаг барих чадвар

Journal of Research in Personality сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар цаг барих чадвар нь тухайн хүний эерэг зан чанаруудыг үнэлэх ухаалаг алхам байдаг ажээ. Судлаачид судалгаанд оролцогч нэг бүрт даалгавар өгсөн ба тогтсон өдрийн товлосон цагт лабораторид ирэхийг урьжээ. Цаг барьдаг оролцогчид илүү аятайхан зан ааштай, ухаалаг хүмүүс байсан бол хоцорч ирсэн хүмүүс аажуу тайвуу хүмүүс байжээ. 

Цаг барих чадвар

8 Идэж байгаа байдал

Америкийн хоол хүнс судлаач, хоол хүнсний сэтгэл зүйч Жулиа Хормес, Жулиет Богассиан нарын  huffingtonpost.com  сайтад өгсөн ярилцлага ёсоор хүний зан төлөв нь идэж буй хоол хүнстэйгээ уялдаа холбоотой байдаг ажээ. Хоолоо яаралгүй иддэг хүн бусдын удирдлаганд байх дуртай, амьдралаас баяр хөөрийг олж мэдэрч чаддаг нэгэн байдаг бол хоолоо яарч иддэг хүн зорилготой, тэвчээргүй байдаг. Харин ямар ч хоолыг идэж чаддаг хүн эрсдэл үүрэх дуртай бол хоол голдог хүмүүс уур уцаартай, сэтгэл санааны асуудалтай байдаг юм байна. 

Идэж байгаа байдал

9 Дэлгүүр хэсч буй байдал

Хэн нэгнийг сайн мэдэж авмаар байгаа бол дэлгүүр лүү аваад яваарай. Journal of Consumer Research сэтгүүлд хэвлэгдсэн судалгааг үндэслэвэл дэлхий дээр ердөө хоёр л төрлийн худалдан авагчид байдаг гэнэ. Эхнийх нь бараа бүтээгдэхүүн дээр байгаа бүх зүйлийг үг үсэггүй уншдаг бол нөгөөх нь юу ч бодолгүйгээр тухайн бараагаа худалдан авдаг ажээ. Мэдээлэлд анхаарлаа хандуулдаг, чамбай хэрэглэгчид танин мэдэхүйн тал дээр сайн бөгөөд зорилгынхоо төлөө амьдардаг бол хайнга, хайхрамжгүй хэрэглэгчид мэдээллийн дэлгэрэнгүйд дургүй, ерөнхий зүйлд дуртай байдаг юм байна. 

Дэлгүүр хэсч буй байдал

10 Сельфи хийж буй байдал

2015 онд Сингапурын Наняаны Технологийн их сургууль судалгаа хийж, нэр хүндтэй сайт дээр тавигдсан байсан 124 сельфиг задлан шинжилжээ. Судалгааны үр дүнд сайхан ааш зантай хүмүүс өөрийнхөө зургийг доороосоо авч байсан бол мэрийлттэй хүмүүс арынхаа фондоо хувийн орон зайгаа харуулж, инээж хөхөрч байгаа зурагтай хүмүүс шинэ зүйлд бэлэн байдаг нь тогтоогдсон байна. Хэрвээ та элдэв нүүрний хувирал гаргаж авахуулдаг бол тун өөдрөг нэгэн бололтой.

Сельфи хийж буй байдал

11 Бичгийн хэв

Аристотелийн үеэс эхлээд л хүний бичгийн хэвийг зан төлөвтэй нь харьцуулан судалсаар иржээ. Бичгийн хэв судлалын мастер Кати Макнайтын хэлж байгаагаар хүний бичгийн хэвээр 5000 янзын зан чанарын төлвийг илрүүлэх боломжтой гэнэ. Том бичгийн хэвтэй хүмүүс бусдын анхааралд байхыг хүсдэг бол жижиг бичгийн хэвтэй хүмүүс дотогшоо чиглэсэн, төвлөрөл сайтай нэгэн байдаг ажээ. Баруун тийшээгээ налсан бичгийн хэв нь эзнийгээ нөхөрсөг, ойворгон зантай гэдгийг илтгэх бол зүүн тийшээгээ налуу бичиг нь хашир хянамгай, буурь суурьтай хүн гэдгийг харуулдаг ажээ. 

Бичгийн хэв

12 Цүнхээ барьж байгаа байдал

Биеийн хэлэмж судлалын мэргэжилтэн Патти Вүүдийн ярьж байгаагаар тохойныхоо нугалаасанд түрийвчээ хавчуулж явдаг хүн нийгмийн байр сууриндаа онцгой ач холбогдол өгдөг, цүнхнийхээ бүсийг урдаа бүсэлсэн бол байнгийн хамгаалалт шаардаж байдаг, үүргэвчээ ардаа үүрдэг бол тайван, хөгжилтэй зантай нэгэн гэдгийг илэрхийлж байдаг байна. Үүргэвч үүрдэг залуус бусдаас илүү биеэ даасан байдаг ба эргэн тойрныхоо хүмүүсийг анхаарч халамжилдаг бол  цүнхээ  гартаа барьдаг хүмүүс өөртөө итгэлтэй, зохион байгуулалт сайтай, ажлын бүтээмжтэй байдаг ажээ. 

Цүнхээ барьж байгаа байдал

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()