Та өөрийгөө эрүүл байгаа эсэхийг ингэж мэдээрэй!

Мэдээж хүн бүхэн л өвчин зовлонгоос хол байхыг хүсч бас хичээдэг. Бид өөрсдийн бие эрхтнээ анзааралгүй явснаар, өвчтэй болж, энэ нь хүнд шатанд орсон байх аюултай. Тиймээс ямагт биеэ чагнаж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай юм. Тэгвэл хэрхэн биедээ анхаарч, өвчтэй эсэхээ мэдэх вэ? Та заавал эмчид үзүүлэлгүйгээр, энгийн аргаар дотоод эрхтнүүдээ эрүүл эсэхийг мэдэж болно. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Та өөрийгөө эрүүл байгаа эсэхийг ингэж мэдээрэй!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хараа

Амслерын тест нь хараа шалгах тест бөгөөд харааны эмгэг нь ихэнхидээ 50 орчим насныханд элбэг тохиолддог байна.

Энэ тестийг хурц гэрэлтэй газар хийх хэрэгтэй бөгөөд 30-40 см-ийн зайд дараах зургийг байрлуулаарай. Толгойгоо урагш, хажуу тийш болгож болохгүй төдийгүй нүдээ онийлгохоос сэргийлэх хэрэгтэй.

Нэг нүдээ гараараа дараад 10 хүртэл тоолж зургийг хараарай. Нөгөө талдаа яг ижил хийх хэрэгтэй.

Хэрвээ зураас нь шулуун буюу далий муруй харагдахгүй байвал таны хараа асуудалгүй байна гэсэн үг. Харин эсрэгээрээ далий байвал та нүдний эмчид хандаарай.

Хараа

2 Судасны цохилт

  • Судасныхаа лугшилтыг хэмжиж, нэг минутанд хэдэн удаа цохилож байгааг тоолоорой.
  • 20 удаа суулт хийгээрэй.
  • Дахиад судасныхаа лугшилтыг тоолоорой.

Хэрвээ лугшилт нь 25% нэмэгдсэн бол бүх зүйл хэвийн. Харин 25-50% бол зүрхний үйл ажиллагаа доголдолтой. Хэрвээ 50%-иас илүү нэмэгдсэн бол мэргэжлийн эмчид хандаарай.

Судасны цохилт

  • Шатаар хэт хурдан биш тайван алхаад 4 давхарт гараарай.
  • Судасныхаа лугшилтыг тоолоорой.

Хэрвээ таны судасны лугшилт минутанд 120 удаа байвал бүх зүйл асуудалгүй. Харин 120-иос илүү болж, амьсгаадалт, цээж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Биеийн хөдөлмөр хийсний дараа зүрхний цохилт тодорхой хэмжээнээс хэтрэх ёсгүй. Энэ хэмжээг гаргахын тулд 220-иос та өөрийнхөө насыг хасаарай. Жишээлбэл: 220-40=180 юм. Тэгэхээр таны зүрхний цохилт 180-аас хэтрэх ёсгүй.

Харин өвчтэй эсвэл настай хүн байвал энэ тоог 0,5 болон 0,6-аар үржүүлээрэй.

Жишээлбэл: 220-60=160

160х0,5=80

160х0,6=96

Тиймээс таны зүрхний цохилт биеийн тамираар хичээллэсэн эсвэл хүнд зүйл өргөсний дараа 80-96 байх ёстой юм байна.

3 Биеэ авч яваа байдал

Та өөрийнхөө яг зогсдогоороо зогсоод үзээрэй. Хэрвээ таны нуруу 45 градусын налуутай зогсож, тааз тань урагшаа болсон байвал та энэ тал дээр асуудалтай бололтой. Тиймээс та мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Биеэ авч яваа байдал

Үүнээс гадна та хоёр харандааг гартаа бариад цэх зогсоод үзээрэй. Хэрвээ харандаа хоорондоо параллель байвал таны биеэ авч яваа байдал зөв юм байна. Харин өөд өөдөөсөө харж байвал та биеэ буруу авч явдаг болох нь тогтоогдоно.

Хэн нэгнийг гуйж хажуу талаасаа зургаа даруулаарай. Чихний омгоос мөр хүртэл шулуун шугам бариарай. Хэрвээ зураас тань шулуун байвал бүх зүйл хэвийн байна. Харин чихний омог хэт урагш гарсан бол та бас л асуудалтай болох нь ээ.

Орчин үед хүн бүр энэ тал дээр асуудалтай болсон бөгөөд энэ асуудлыг шийдэхийн тулд аль болох тэгшхэн сууж, тусгай дасгал хийгээрэй.

4 Амьсгалын систем

Суугаад хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авч гаргаарай. Дараа нь гүнзгий амьсгаа аваад, амьсгалаа түгжээрэй. Эрэгтэйчүүдийн хувьд 40 секунд, эмэгтэйчүүдийн хувьд 30 секунд амьсгалаа түгжих нь хэвийн үзэгдэл юм.

Харин 5 минутын дараа дахин гүнзгий амьсгаа аваад гаргахдаа амьсгалаа түгжээрэй. Энэ тохиолдолд 25-40 секунд байх нь хангалттай бөгөөд энэ нь эрүүл байгаагийн шинж юм. Тамирчдын хувьд энэ  тоо их байдаг. Тус аргаар та өөрийгөө хэр спортлог болохыг мэдэж болох юм.

Амьсгалын систем

19
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()