Аз жаргалтай байхын тулд эдгээрийг амьдралаасаа заавал гаргаж хая!

Хүн бүхэн л аз жаргалтай, амар тайван амьдрахыг хүсдэг. Тэгвэл аз жаргалтай байхын тулд юу хийх ёстой вэ? Энэ асуултын хариулт бол өөрийгөө чөлөөлөх юм. Та бухимдал, стрессээр дүүрэн зарим зүйлсийг амьдралаасаа гаргаж хаяснаар, илүү чөлөөтэй, амар тайван амьдарч чадна. Харин тэдгээр бухимдал төрүүлэм зүйлсэд юу багтсан болохыг хамтдаа олж мэдэцгээе. 

Аз жаргалтай байхын тулд эдгээрийг амьдралаасаа заавал гаргаж хая!
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолны дэглэм барих

Шинэ жил болохоос өмнө, зун болохоос өмнө, найзынхаа хуримын өмнө турах хэрэгтэй гээд л та хоолны дэглэм барьж өөрийгөө зовоосоор л байна уу. 90-60-90 байх ёстой гэсэн гоо сайхны буруу ойлголтыг орхих цаг болжээ. Таныг гоо сайхандаа анхаараад хэрэггүй гэж хэлж байгаа юм биш. Хэт хүнд хоолны дэглэм баривал таны эрүүл мэнд хохирох бөгөөд та төдийлөн өөртөө итгэлтэй бардам байж чадахгүй л болов уу. Хэрвээ үнэхээр жингээ хасахаар шийдсэн бол энэ тал дээр нухацтай хандах хэрэгтэй бөгөөд өөрийгөө өлсгөх шаардлагагүй. Өлсөхөөс өөр маш олон төрлийн тураах аргууд байдаг гэдгийг санаж, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтыг сонгоорой. 

Хоолны дэглэм барих

2 Эцэг эхтэйгээ муудалцах

Харамсалтай нь хүн төрөлхтөн энэ хорвоо дээр мөнх биш шүү дээ. Хэзээ нэгэн өдөр та хэнээс ч хамааралгүй болох хэдий ч маш ганцаардмал болох болно. Ээжийн тань уурлаж загнаж байсан мөчүүд, аавын тань хэлж байсан хатуу үгсийг та хэчнээн их санаж өгүүлнэ гээч. Тиймээс хожим харамсахгүйн тулд өнөөдөр аав ээжийгээ илүү ихээр хайрлаж, тэдний үгийг сонсож, илүү сайн хүүхэд байхыг хичээгээрэй. 

Эцэг эхтэйгээ муудалцах

3 Хэрэглээний зээл

Та онцгой нөхцөлд, заавал шаардлагатай үед л зээл авах хэрэгтэй. Бусад тохиолдолд зээл авах шаардлага байхгүй. Хэрвээ танд бага хэмжээний мөнгө хэрэгтэй бол та тэвчээртэй хадгалах хэрэгтэй. Зээлийн төлбөр хэмээн банкинд төлж буй өрөө та хадгалаад байхад л танд хуримтлал үүснэ. Харин их хэмжээний мөнгө зээлсэн бол энэ нь урт хугацааны өр бөгөөд та насан туршдаа нэг өр дарахын тулд зүтгэх болно. Гэтэл амьдралд олон зүйл тохиолдож болдог бөгөөд та ажлаасаа гарах, бие тань өвдөх гэх мэт төлөвлөөгүй зүйлс тохиолдоход таны өр нэмэгдсээр л байх болно гэдгийг мартаж болохгүй.

Хэрэглээний зээл

4 Бусад хүмүүсийн бодолд нийцэх

Хүний амьдрал цаг хугацаагаар хязгаарлагдмал байдаг. Гэтэл та хэн нэгний бодолд нийцэхийн тулд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлэхийг хүсч байна гэж үү?  Та тэдэнд өртэй биш шүү дээ. Тиймээс бусдын бодолд нийцэхийн тулд эрмэлзэх шаардлагагүй. Өөрийнхөөрөө л байхад бүх зүйлс илүү хялбар бас, чөлөөтэй байх болно. 

Бусад хүмүүсийн бодолд нийцэх

5 Хоёр дахь боломж

Хоёр дахь боломж өгөхийн буруу тал нь юу гэж та бодож байна? Энэ хоёр дахь боломж нь 22 дахь боломж болдог юм. Бид шаардлагагүй хүмүүст хоёр дахь боломжийг олгож өөрсдийн сэтгэл санааг хямруулж, бусдад итгэх итгэлээ алдсаар л байна.  Энэ асуудлыг шийдэхийн тулд та зүгээр л хоёр дахь боломжийг л өгөхөө болиход хангалттай.

Хоёр дахь боломж

6 Санаандгүй худалдан авалт

Ямар нэгэн бэлгэ тэмдэг агуулсан зүйлийг шаардлагаүй үед битгий худалдан аваарай. Жишээлбэл:  гэрийн муу муухай зүйлийг гаргах, мөнгө тогтоох гэх мэт.  Харин дараагийн удаа та ямар нэгэн  зүйл худалдаж авахдаа танд хэрэгтэй эсэх, тухайн зүйлээс танд ямар ашигтай болох талаар сайн бодоод үзээрэй. Санаандгүй худалдан авалтаас та энэ жил татгалзах хэрэгтэй шүү.

Санаандгүй худалдан авалт

7 Зөвлөгөө

Хүнд зөвлөгөө өгөх нь төдийлөн сайхан санаа биш бөгөөд хэрвээ тухайн хүний асуудал буруу тийш эргэвэл буруутан нь та болно шүү дээ.  Үүнээс гадна хэнд ч хамаагүй зөвлөгөө өгдөг хүний зөвлөгөө тийм ч зөв биш байдаг төдийгүй ихэнхидээ бидний уур бухимдлыг төрүүлдэг. Тиймээс бусдын хэрэггүй зөвлөгөөнөөс татгалзах хэрэгтэй.

Зөвлөгөө

8 Аз жаргал авчирдаггүй харилцаа

Хэзээ нэгэн өдөр та энэ харилцаанаас татгалзаж салах хэрэг гарна. Хэзээ салах бол гэж хүлээж байснаас үүнийг яг одоо хийх хэрэгтэй. Өөртөө зовлон багатайгаар энэ асуудлыг шийдэх нь илүү дээр бөгөөд шинэ онд гуниглах цаг завыг өөртөө битгий олгоорой.

Аз жаргал авчирдаггүй харилцаа

29
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()