Агаарыг цэвэршүүлж, таныг эрүүл байлгах ургамлууд

Монгол Улсын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, дэлхийд тэргүүн эгнээнд бичигдэж буй энэ үед доор дурдах 10 ургамлаас дор хаяж нэгийг нь гэртээ ургуулаарай. Учир нь эдгээр ургамлууд агаарын бохирдлыг өөртөө маш сайн шингээж авдаг, нэг ёсондоо агаарыг шүүх үйл ажиллагаа явуулдаг байгалийн төгс цэвэршүүлэгчид юм. Тиймээс дор бүрнээ гэртээ тарьж өөрийнхөө болон үр хүүхэд, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

Агаарыг цэвэршүүлж, таныг эрүүл байлгах ургамлууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хонин нүдэн буюу Гербера

Хонин нүдэн нь бидний сайн мэддэг тод өнгийн дэлбээтэй цэцэг бөгөөд цэцгийн дэлгүүрт элбэг байдаг. Гэрийн нөхцөлд ургуулах боломжтой энэ цэцгийг унтлагын өрөөнд тавьбал илүү дээр. Учир нь шөнийн цагаар өөрөөсөө хүчилтөрөгч ялгаруулдаг байна. Хонин нүдэн нь агаар дахь нүүрстөрөгчийн дутуу исэл болон бензолыг үнэхээр сайн өөртөө шингээж авдаг. Тиймээс хортой бодис үйл ажиллагаандаа ашигладаг үйлдвэрүүд ойр орчимдоо ихээр тарьдаг.    

Хонин нүдэн буюу Гербера

2 Оймын нефролепис

Ойм нь ойд ургадаг ч гэрт бас ургах боломжтой. Оймын нэг төрөл нефролеписийг гэртээ тавьбал идэвхтэй цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулж агаараас формальдегид болон ксилол өөртөө шингээж авч, өрөөг маш сайн чийгшүүлж өгдөг. Та энэ ургамлын гайхамшгийг мэдрэхийг хүсвэл тогтмол усалж, шүршигчээр ус цацаж байгаарай. 

Оймын нефролепис

3 Ногоодой буюу Хлорофит

Англи хэлээр ярьдаг орнуудад ногоодойг "Аалз ургамал" гэж нэрлэдэг. Аалзны хөл шиг олон навч ургадаг нь тэгж нэрлэхэд хүргэжээ. Ногоодой нь хурдан ургадаг ургамал учраас богино хугацаанд өрөөг тань дүүргэх болно. Ногоодой магадгүй хамгийн бага арчилгаа шаарддаг ургамал байх. Гэхдээ тэглээ гээд арчлахгүй орхиж болохгүй. Услахаа мартдаг анхлан таригчдад хамгийн тохиромжтой ургамал нь ногоодой юм. Энэ цэцгийг өрөөнийхөө нар тусдаг талд тавих хэрэгтэй бөгөөд цэвэр агаар бэлэглэж гэр ахуйн бүх муухай үнэрийг өөртөө шингээдэг. 

Ногоодой буюу Хлорофит

4 Луугийн мод буюу Драцена

Бас нэг арчилгаа тийм ч их шаардаад байдаггүй агаар цэвэршүүлэгч ургамал бол луугийн мод юм. Хатуу хар ногоон навчтай, заримдаа шар судлуудтай байдаг энэ ургамал дэлхий даяар 100 гаруй төрөл байдаг. Гэхдээ тэдний ихэнх нь гэрийн нөхцөлд ургадаггүй. Нэг зүйлийг анхааруулахад энэ ургамал өөрийн үзэгдэх байдлаараа нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтдыг татдаг учраас нэг л мэдэхэд навчийг нь зулгаачихсан байх вий. Тиймээс гэртээ амьтан тэжээдэггүй айлд илүү тохирдог.

Луугийн мод буюу Драцена

5 Удамбор буюу Фикус

Удамбор нь маш сайн ариутгах шинж чанартай ургамал бөгөөд олон цэцэгчний хайртай ургамал. Цэцэгчдэд удаан хугацааны турш хайрлагдаж байгаа нь энэ ургамлын өөрийнх нь гайхалтай хэлбэрээс болдог агаад сайн арчилвал 1-3 метрийн өндөр болж ургадаг. Хэрвээ тарьж эхлэх гэж байгаа бол дулаан үед ургуулаарай.  

Удамбор буюу Фикус

6 Нөмөргөнө буюу Спатифиллум

Лил цэцгийн бүл дотроо хамгийн бага хэмжээтэй нь нөмөргөнө юм. Хэдий жижиг биетэй ч "ах нар"-аасаа илүү агаар цэвэршүүлэх чадвартай. Арчилгаа нь таарсан үед маш сайхан харагддаг. Ялангуяа зуны улиралд таныг гайхшруулах болно. Нарны шууд тусгалд тавихгүй байхад л хангалттай. 

Нөмөргөнө буюу Спатифиллум

7 Мөнхрөө буюу Сансевиерия

Ямар ч нөхцөлд ургаж чаддаг энэ ургамлыг "Могой ургамал" гэх нь бий. Гэр, албан тасалгаа, кафе, ресторан гээд ер нь хаана ч тавьж болно. Интерьерт ч их зохицдог. Мөн хүчтэй агаарын цэвэршүүлэгчийг үүрэг гүйцэтгэж, хорт бодисуудыг өөртөө татаж авдаг.

Мөнхрөө буюу Сансевиерия

8 Хулсан далдуу

Хулсан далдууг өөрөөр бас хулсан дал мод гэдэг. Агаараас формальдегидийг өөртөө шингээн авч цэвэршүүлдэг бөгөөд том хэмжээтэй нь илүү сайн шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг. 3 метр хүртэл ургадаг энэ модлог ургамлыг гэрийн тэжээвэр амьтдаасаа нуухгүй бол амьтдын тоглоом болдог.   

Хулсан далдуу

9 Зуун наст

Хүн бүр алое вера буюу зуун настыг мэддэг ч түүнийг "гэрийн эмч" ургамал гэдгийг мэддэггүй. Ногоон өнгийн зузаан шүүслэг навчнуудтай энэ ургамал гэрийн агаарыг цэвэршүүлэхээс гадна маш олон төрлийн ашиг тус үзүүлэх боломжтой байдаг. Энэ ургамлын навчны шүүсэнд витамин, фермент, амин хүчил болон бусад ашигтай нэгдлүүд байдаг бөгөөд үүгээрээ шарх анагааж, бактер болон үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. 

Зуун наст

10 Удвал цэцэг

Удвал цэцгийг нэг биш нэлээд хэдээр нь таривал илүү үр дүнтэй байдаг. Таны байгуулсан бяцхан цэцэрлэгт хүрээлэн агаараас формальдегид, бензол, аммиак, ксилен зэрэг хамгийн "зартай" агаар бохирдуулагчдыг өөртөө шингээж авч устгах болно. Удвал цэцэг нь гэрт болон гадаа төгс харагддаг ургамал агаад өөрийн үзэмжээрээ хэн бүхний харааг булааж, баяр баясгалан өгдөг.   

Удвал цэцэг

21
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()