Сурталчилгаа (15)
Хаах

Муур тэжээх нь эрүүл мэндэд ямар тустай вэ?

2018-01-22, 17:18
13,932

Гэрийн тэжээвэр амьтад таныг уйтгар, ганцаардлаас холдуулдаг билээ. Тэгвэл гэрийн тэжээвэр амьтад дундаас хамгийн их ач тустай нь муур гэнэ. Муур нь таныг олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, урт удаан наслах боломжийг нэмэгдүүлж өгнө. Ингээд энэхүү хөвсгөр, өхөөрдөм амьтныг тэжээхийн ач тусыг мэдэж авцгаая.

Муур тэжээх нь эрүүл мэндэд ямар тустай вэ?

1 Зүрх тань танд талархах болно

Муур нь таны бүтэн өдрийн стрессийг тайлж, сэтгэл санааг амар амгалан болгоно. Хэдий чинээ бага стресстэй байна төдий чинээ зүрхний ачаалал бага байдаг гэдгийг та мэдэх биз. Муур тэжээдэг хүмүүс зүрхний өвчлөлөөр өвдөх нь муур тэжээдэггүй хүнээс бага болохыг олон ч судалгаагаар баталсан байдаг. Хэрвээ таны зүрхний үйл ажиллагаа асуудалтай бол гэртээ муур тэжээгээд үзээрэй.

Зүрх тань танд талархах болно

2 Булчин болон яс илүү бэхжинэ

Муурны булчин болон яс маш бат бөх учир түүнийг дуугартал нь сайн илэх хэрэгтэй. Муур дугарах нь 20-140Гц болдог бөгөөд эмч нарын үзэж байгаагаар 18-35Гц нь гэмтлийн дараах үе мөчийг эдгээж, жижиг гэмтлийн анагаах үйлчилгээтэй байдаг гэнэ. Муужгай авсан бол физик эмчилгээний өхөөрдөм төхөөрөмжтэй болсон гэж бодоорой.

Булчин болон яс илүү бэхжинэ

3 Та харилцааны чадвараа хөгжүүлнэ

Аутизмын өвчтэй хүүхдүүд гэрийн тэжээвэр амьтантай байвал тэдний өвчний эдгэх явц илүү хурдан болохыг эрдэмтэд батласан байна. Муур орчин тойрныхоо хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг учир хүмүүсийг бусадтай харилцахад илүү нөлөөлдөг ажээ. Тиймээс ичимхий, биеэ барьдаг хүүхэдтэй гэр бүл муур тэжээх нь нэн тохиромжтой.

Та харилцааны чадвараа хөгжүүлнэ

4 Хэрвээ та эрэгтэй бол эмэгтэйчүүдийн анхаарлыг илүү татна

Гэрийн тэжээвэр амьтадтай эрчүүд эмэгтэйчүүдийн анхаарлыг илүү татдаг гэнэ. Ганц бие эмэгтэйчүүдийн 90% нь гэрийн тэжээвэр амьтантай эрчүүдийг илүү халамжтай, сонирхолтой байдаг гэж үздэг учир болзоонд дуртайяа явдаг байна.

Хэрвээ та эрэгтэй бол эмэгтэйчүүдийн анхаарлыг илүү татна

5 Халдвар авах боломж буурна

Муур нь хүүхдийн дархлааг сайжруулдаг байна. Үүнээс гадна төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлдэг ажээ.

Халдвар авах боломж буурна

6 Харшлаас урьдчилан сэргийлнэ

Хэрвээ та муурнаас харшилдаггүй бол муур нь таныг бусад өвчнөөс харшлахаас сэргийлдэг гэнэ шүү. Энэ нь хүүхдүүд дээр батлагдсан бөгөөд хэдий чинээ мууртай тоглоно, төдий чинээ харшил, уушгины багтраа өвчин тусах магадлал буурдаг байна.

Харшлаас урьдчилан сэргийлнэ

7 Сэтгэл санаа сайжирна

Хэдэн жилийн өмнө "Cats Protection" хэмээх Британийн байгууллага мууртай болон муургүй 600 хүнийг судалгаанд хамруулжээ. Судалгааны үр дүнд мууртай хүний 87% нь муурыг сэтгэл санаанд нь сайнаар нөлөөлдөг гэж үзсэн бөгөөд 76% нь өдөр тутмын стрессээс ангижирахад тусалдаг гэсэн байна. Харин муур тэжээдэггүй хүмүүс сэтгэл санааны хямрал ихтэй байжээ.

Сэтгэл санаа сайжирна

8 Ухаалаг болно

Муур тэжээдэг хүмүүс нохой тэжээдэг хүмүүсээс илүү ухаалаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Тэд бусдаас хамааралгүй, тайван, агуу дотоод сэтгэлтэй байдаг гэнэ.

Ухаалаг болно

9 Та ганцаардахгүй

Амьдралынхаа туршид хүн бүр нэг удаа ч болов ганцаардах өвчин тусдаг. Энэ нь өөр газар руу нүүсэн, хайртай хүн эсвэл найз нөхдөө алдсан тохиолдолд илэрдэг. Заримдаа ганцаардал хэтэрхий их байдаг учир зүгээр л юу ч хиймээргүй, бүхнийг орхимоор санагдах үе бий.

Харин гэрийн тэжээвэр амьтантай болсноор та амьтандаа анхаарал, халамж тавьж, түүнийг хооллох, гадуур авч зугаалах гэх мэтээр үргэлж завгүй байх болно. Үүний үр дүнд тухайн хүн өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдгээ мэдэрч, амьдрах эрч хүчтэй болдог байна.

Та ганцаардахгүй

10 Сайн унтана

Нойр хулжих асуудалтай хүмүүсээс судалгаа авахад унтлагын өрөөнд муур байгаа тохиолдолд илүү тайван болж, унтах хүсэл нэмэгддэг хэмээн судалгаанд оролцогсдын 40% хэлжээ. Mэйo эмнэлэгийн нойрны мэргэжилтэн Лоис Кран (Lois Krahn):  Муур нь тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг тул сэтгэл санааны хямралтай, нойрондоо муу хүмүүст муур тэжээх хэрэгтэй хэмээн зөвлөдөг гэжээ.

Сайн унтана

113
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()