Дэлхийн хамгийн аюултай хүү

7 настай хүү танаас илүү бэлтгэлтэй байна гээд боддоо. Рюсей Имай хэмээх энэ япон хүүг "Бяцхан Брюс Ли" гэдэг. Гэхдээ түүний бие л бяцхан болохоос энэ үгэнд томдмоор хөгжилтэй бие хаа, бэлтгэл сургуулилттай нэгэн юм. Эх оронд нь түүнийг аль хэдийнэ "Япон Брюс Ли" гэж нэрлэх болсон бөгөөд олон улсад "Дэлхийн хамгийн хүчирхэг хүү" хэмээн цоллож байна. Ингээд өөрийгөө Брюс Лигийн том фен гэдэг, тулааны урлагийг үнэн голоосоо биширдэг Рюсей хүүтэй танилцья.

Дэлхийн хамгийн аюултай хүү
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Түүний нэрийг хялбарчилж Рюжи гэж дууддаг

Рюсей Имай (Ryusei Imai) нь энэ жил 7 настай бөгөөд 3 настайгаасаа тулааны урлагаар хичээллэж эхэлжээ. Анх зурагтаар зодоонтой кино үзэж тулааны урлагт татагдсан бол өдгөө фэйсбүүк болон бусад цахим орчноос тулааны бичлэг үздэг байна. 

Түүний нэрийг хялбарчилж Рюжи гэж дууддаг

2 Рюжи бусад хүүхдийн адил сургуульд явдаг

Түүнд тулааны спортын хийж чадахгүй техник гэж бараг байхгүй. Хоёр гар дээрээ явна, суниана. Брюс Ли шиг мончоок (нунчак) эргүүлнэ. Тэр ч бүү хэл нэг хуруун дээр суниаж чаддаг. Рюжи багаасаа тулааны хүнд хэцүү дасгал хөдөлгөөн хийж ирсэн ч хажуугаар нь бусад хүүхдийн адил цэцэрлэгт явж, одоо сургуулийн сурагч болжээ.  

Рюжи бусад хүүхдийн адил сургуульд явдаг

3 Түүний бэлтгэл сургуулилтыг аав нь хийлгэдэг

Рюжигийн аав 1971 онд төрсөн, харьцангуй залуу сэтгэхүйтэй нэгэн учраас хүүгийнхээ нэрээр фэйсбүүк, инстаграмд цахим хаяг нээж, бэлтгэл сургуулилт хийж буй гайхалтай бичлэг болон зурагнуудыг нь оруулдаг. Тиймээс түүнтэй илүү дотно танилцаж, чадварлаг цохилтуудыг нь мэдэхийг хүсвэл "Ryusei Imai" юм уу "Ryuji Imai" гэсэн нэрээр хайлт хийгээрэй.  

Түүний бэлтгэл сургуулилтыг аав нь хийлгэдэг

49
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()