Таны эргэн тойронд үргэлж гомдоллодог хүн байдаг уу? Тийм бол үүнийг уншаарай!

Бидний амьдралд олон асуудал байдаг. Хүн байгалиасаа хамаатан садан, найз нөхөдтэй байхаар заяагдсан агаад тэдэнтэйгээ нийгмийн харилцаанд ордог билээ. Энэ үед зарим хүмүүсээс ямар нэг зүйл болон хэн нэгэн хүний талаар байнга шахуу гомдлын үг сонсох нь жам гэлтэй. Нэг талаас үүнийг байгалиас заяасан зүйл гэж хүлээн зөвшөөрч болох ч нөгөө талаас тогтмол сонсоод байвал таны энерги үгүй болдог байна. Тиймээс гомдоллогчдын үгийг сонсож, энергиэ ховх соруулахгүй байхын тулд юу хийх ёстой талаарх зөвлөгөөг хүргэе. 

Таны эргэн тойронд үргэлж гомдоллодог хүн байдаг уу? Тийм бол үүнийг уншаарай!
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Яагаад дандаа гомдлын үг сонсох ёстой гэж?

Хэн нэгний гомдоллосон үгийг сонсох нь таны энергийг үгүй хийдэг. Гомдоллогчид ингэж хүний энерги сорж явдаг ч тэд өөрсдөө өөдөлдөггүй. Учир нь тэд өөрөө өөрсдийнхөө амьдралыг харааж, өөрсдийгөө хохирогч болгон жаазалсан хүмүүс байдаг. Тэд бүх зүйлсийн талаар гомдоллох ч асуудлыг шийдэх юу ч хийдэггүй, тийм болохоор амьдралаа өөрчилж чадаггүй. Мэдээж найз нөхөд, хамаатан саданд чинь хүнд хэцүү үе тохиолдсон байхад сонсох нь сайн үйл ч гэлээ олон дахин сонсож дагаж хямрахын оронд нэг удаа анхаарлаа хандуулаад боломжийнхоо хэрээр ганц л туслаад холдох хэрэгтэй. Нөгөө талаас гомдоллогчид юу ч хийдэггүй болохоороо өөрсдийгөө өрөвдүүлж, өрөвдсөн сэтгэлийг нь ашиглаж хариуцлагаас мултрах гэдэг. Иймд эвтэйхнээр түүнд эхлээд өөрийгөө өөрчилж, амьдралаа дээшлүүлэх хэрэгтэйг зөвлөөрэй. Харин зөвлөгөөнөөс тань ганцыг ч биелүүлэхгүй, өөрөө хичээхгүй байвал зүгээр л холд.  

Яагаад дандаа гомдлын үг сонсох ёстой гэж?

2 Хэн нэгний гомдлыг байнга сонсоод байвал юу болдог вэ?

Гомдоллогчид өөрсдийг нь сонсдог хүмүүсийн зүрх сэтгэлийг мэддэг бөгөөд өөрсдөд нь ямар өрөвч зан гаргахыг гадарлаж байдаг. Тиймээс тэдэнд гомдоллож өөрийнхөө асуудлыг бусдын асуудал болгодог байна. Яг энэ үед бид өөрсдийн энергээ ховх соруулж, гомдоллогч хүнийх шиг уйтгар гунигт автдаг. Үүний улмаас сэтгэл санаа хямарч, гунигт мэдрэмж төрж, дааврын ялгарал өөрчлөгддөг байна. Ингэснээр: 

  • Сэтгэл санаа тэнцвэргүй болох
  • Өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй болох
  • Анхаарал төвлөрөлт муудах
  • Сөрөг бодлууд орж ирэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. 

Хэн нэгний гомдлыг байнга сонсоод байвал юу болдог вэ?

3 Гомдоллогчдоос зай барихын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Амьдрал бидний санаснаар болдоггүй, байнга л асуудал гарч ирж, ар араасаа ундардаг. Тэдгээртэй тухай бүрт нь нүүрт тулж, шийдэх хэрэгтэй бөгөөд өөрийн асуудлыг хүчирч ядаж байхад хөндлөнгөөс хэн нэгэн орж ирж хямраах нь туйлын төвөгтэй санагдах нь зүй ёсны хэрэг юм. Заримдаа боловсоноор татгалзах нь хэн хэндээ амар байдаг. Тиймээс гомдоллогчдоос доорх байдлаар боловсон зайгаа бариарай.

Гомдоллогчдоос зай барихын тулд юу хийх хэрэгтэй вэ?

1. Хол байх

Гомдоллогчдоос хол байж, тэднийг өөртөө ойртох боломж бүү олго. Энэ нь тэдний үгийг бага сонсох боломжийг танд олгох бөгөөд тун удахгүй гомдоллогчид өөрсдийгөө буруу зүйл хийгээд байгааг ойлгох болно. 

2. Гомдоллогчдын асуудал бол зөвхөн тэднийх

Хэрвээ танд хэн нэгэн гомдолловол эвтэйхнээр сонсоод энэ бүхэн зөвхөн чиний асуудал. Тиймээс чи л шийдэх ёстой гэдгийг ухааруулах хэрэгтэй. Асуудлаа өөрөө шийдэж сурах нь тухайн хүнд маш том туршлага болдог учраас та ирээдүйд нь их том хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Гэхдээ битгий гомдоогоорой. 

3. Битгий сул дорой харагд

Та тэдний үгийг сонсохдоо тэдний асуудлыг шийдэх хүсэлтэй байгаагаа битгий харуул. Та сул дорой, өрөвч нэгэн харагдвал тэд танаар өөрсдийгөө өрөвдүүлж, асуудлаа шийдүүлэхийг хүсэх болно. Та тусалж болох ч тусламж тоотой, бас асуудлаа өөрөө шийдэх ёстой гэдгийг анхааруулаарай. 

4. Хил хязгаар тогтоо

Гомдоллогчдын үгийг сонсож, хямрахгүй байх эрх танд бий. Хэн байнга бусдын харуусам, эмгэнэлт түүхийг сонсоод байхыг хүсэх билээ. Тиймээс сөрөг бүхнээс өөрийгөө тусгаарлаж, хил хязгаар тавь. Таны хил хязгаарт нэвтрэхийг хүсэгчид зөвхөн сайн сайхан зүйл бодсон, энергитэй хүмүүс байвал  гоё биш гэж үү. 

30
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()