Бусдын өгдөг хамгийн аюултай зөвлөгөөнүүд

2018-01-23, 19:28
10,453

Ажил амьдралдаа амжилт гаргаж, илүү их аз жаргалтай байхын тулд өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн түгээмэл арга билээ. Гэвч судалгаагаар өөрийгөө хөгжүүлэх сургалт нь хэтэрхий ачаалалтайн дээр сэтгэцийн эрүүл мэндэд аюултай байх боломжтой гэдгийг эрдэмтэд баталжээ. Ингээд үүнээс хэрхэн сэргийлэх талаарх 10 зөвлөгөөг бид танд хүргэж байна.

Бусдын өгдөг хамгийн аюултай зөвлөгөөнүүд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Мөрөөдөлтэй бай

Зөвлөгчдийн хамгийн их хэлэх дуртай зөвлөгөө нь: "Таны хүссэн бүх зүйл өөрт тань байгаа гээд төсөөл" гэх бөгөөд энэ нь та маш том зүйлийг хүсэж мөрөөдөх хэрэгтэй, цаг минут тутамд энэ талаар төсөөлөн амьдрах ёстой гэсэн үг юм. Гэвч энэ арга нь таны мөрөөдлийг бүр тархинд тань уячихдаг. Тиймээс одоо байгаа бодит байдлаа мартаж, төсөөлөн бодсон төгс төгөлдөр ирээдүйдээ л амьдрах гээд байдаг. Хоосон мөрөөдлөө ардаа үлдээж, яг өнөөдөр мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийж чадах эсэхээ сайн бодоорой. Жижигхэн үйлдэл ч хамгийн гүн итгэлээс илүү мөрөөдөлд тань таныг ойртуулах болно. Мөн өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж, өөр хэн нэгэнд байхгүй гэдгийг үргэлж санаарай. 

Мөрөөдөлтэй бай

2 Хором бүрт жаргалтай бай

Хувийн хөгжлийн сургалтууд амжилттай яваа хүн үргэлж аз жаргалтай байдаг гэдэгт итгүүлэх гэж оролддог учраас сургалтын үеэрээ хөгжилтэй, зугаатай уур амьсгалыг хуурамчаар бүрдүүлсэн байдаг. Харин дараа нь оролцогчид энэ байдлыг өдөр тутмын амьдралдаа хадгалахыг хичээдэг байна. Гэвч үнэндээ аз жаргал гэдэг хэзээ ч мөнх оршдоггүй. Тиймээс үргэлж өөрийн мэдрэмжийг ил гарган, сөрөг сэтгэл хөдлөлөө ч дотроо хадгалах хэрэггүй. Сэтгэл мэдрэлийн өвчтөн болохыг хүсэхгүй байгаа бол үүнийхээ оронд сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч, эерэг болгох гэж оролдоорой. Мөн бид байгаа бүхэндээ дасаж, үнэ цэнийг нь амархан мартдаг гэдгээг үргэлж сана. 

Хором бүрт жаргалтай бай

3 Том зүйл мөрөөд

"Азгүй нэгэн болохгүйн тулд том мөрөөдөлтэй бай" гэж хүмүүс үргэлж хэлдэг. Харин бид хариуд нь азгүй амьтан биш гэдгээ мэдрүүлэх гэж мэргэжлийн тамирчин шиг 6 толгой булчинтай, хамгийн сүүлийн үеийн гар утастай, хотын төвд том байртай болох гэх мэт өөрийнхөө хувьд том гэж бодсон зүйлээ л мөрөөддөг. Үүний оронд биелэх боломжтой зүйл мөрөөдөж, "Надад энэ үнэхээр хэрэгтэй юу?" гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Гадаадад байрлах дээдсийн хүрээлэн мэт хаус намайг аз жаргалтай болгох уу? Эсвэл гэр бүлийнхэнтэйгээ ойрхон жижиг байшиндаа амьдрах нь дээр үү? Энэ бүхэн нь бид бусдын нүдэнд амжилттай яваа мэт харагдах гэж, бусдад таалагдах гэж хичээж байгаагаас биш өөрийн жинхэнэ хүслээ хөсөр хаясантай хамааралтай гэнэ шүү. 

Том зүйл мөрөөд

4 Сэтгэлийн тэнхээгээрээ бүхнийг даван туул

Ухаалаг зөвлөгч нар бүх асуудал, даваа болгоныг өөрийн сэтгэлийн тэнхээгээр давах ёстой гэж зөвлөх нь олонтаа. Ямар их хүч гаргаж даван туулах нь огтхон ч хамаагүй. Хамгийн гол нь тухайн асуудлыг амьдралаасаа авч хаяж, бусдад өөрийгөө "лаг" гэж батлах хэрэгтэй гэж үздэг. Гэвч энэ нь зөвхөн нэг талыг баримталсан явдал юм. Заримдаа нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авч, тухайн зүйлээс зайлсхийх гэж оролдох хэрэгтэй. "Нүхэнд унаж байхаар тойрч гарсан нь дээр" гэсэн мэргэн үгийг санагтун. 

Сэтгэлийн тэнхээгээрээ бүхнийг даван туул

5 Амжилттай яваа хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл

Амжилт олохын тулд амжилттай яваа хүмүүстэй холбоо тогтоож, тэднээс үлгэр жишээ авах нь зайлшгүй шаардлагатай гэж зөвлөгч нар хэлдэг ч энэ нь эргээд хүмүүсийн харилцаанд саад учруулдаг байна. Хүмүүс хоорондын харилцаа гэдэг бол нийтлэг сонирхол, харилцан ойлголцол дээр тогтдог. Зөвхөн амжилттай яваа гэсэн үндэслэл дээр тулгуурлан харилцаа үүсгэх нь маш буруу. Таны дотны хүмүүсийн дунд ч гайхалтай амжилт гаргаагүй ч өөрийг тань бусдаас илүү ойлгож чадах хэн нэгэн байх болно. 

Амжилттай яваа хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл

6 Та дэлхийн удирдагч байх гэж төрсөн

Хувийн хөгжлийг дэмжигчдийн байнгын өгдөг зөвлөгөө бол таныг юу ч хийж чадна гэдэгт итгүүлэх явдал юм. Тэд хүмүүст бүх дэлхий өлмийд нь сөгдөж, амжилттай яваа бусдын амьдралыг жишээ татан өгүүлдэг. Энэ бүхэн маш сайхан санагдаж, бүгд л дэлхийн хэмжээнд гавьяа байгуулах гэж төрсөн мэт сэтгэгдэлтэй буцдаг байна. Та заавал дэлхийг донсолгох албагүй. Харин илүү дээр газар болгоход нь туслах хэрэгтэй. Ингэхийн тулд өөрөөсөө болон дотны хүмүүсээсээ эхэл. Үүнээс л та жинхэнэ сэтгэл ханамж, амьдралын утга учрыг ойлгох болно. 

Та дэлхийн удирдагч байх гэж төрсөн

7 Шинэ зүйлсийг оролдож үз

Энэ өгүүлбэрийг хүн бүр л чухал царай гаргаад нэгэндээ хэлэх болж. Үгийн гол утга нь бол өндөрт хүрэхэд хялбар биш, хамгийн хэцүү байдлаас л амжилт олох боломжтой гэсэн үг юм. Гэвч бодит байдал дээр энэ мэтийн мотиваци өгөх зөвөлгөөг эрүүл гэж тооцоход бэрх. Та өөрийгөө аюулгүй гэж мэдрэх ертөнц тань таны хувийн орон зай байх болно. Мэдээж эндээсээ гарч болох ч сэтгэцийн эрүүл байдлаа хадгалахын тулд газар дээрээ буух нь зүйтэй. 

Шинэ зүйлсийг оролдож үз

8 Амьдрал үргэлж амжилттай байх ёстой

Ихэнхи хүмүүс зөвлөгчдийнхөө үгэнд итгэж, тэдний амьдралын шугам байнгын өгсүүр, гол амжилтууд нь хаа нэгтээ байж байгаа гэж мөрөөддөг. Нэг талаасаа энэ нь тэдэнд урам зориг өгдөг бол нөгөө талаасаа хэт нэг талыг барьсан, хуурамч зураглал бий болгодог. Хэрвээ та өнөөдөр амжилттай яваа бол маргааш ч гэсэн тийм байна гэсэн баталгаа биш. Амьдрал тааварлашгүй бөгөөд хүн бүрийнх өөр өөрийн гэсэн онцлогтой. Алдаа болгон биднийг ухааруулж, илүү хүчтэй болгож байдаг талтай.

Амьдрал үргэлж амжилттай байх ёстой

9 Тэрбумтан шиг сэтгэ

Амжилттай явахын тулд та тэрбумтан шиг сэтгэх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг бид үргэлж сонсдог. Гэвч үнэндээ тэрбумтнууд яг ижилхэн бодолтой байна гэж үгүй. Үнэндээ энэ нь хэн нэгнийг дуурайж, түүн шиг амьдрах хүслээс цаашгүй. Тиймээс та бүхий л баячууд өөрийн гэсэн амьдралаар, өөр өөрийн хувийн чанараар энэ амжилтанд хүрсэн гэдгийг санагтун. Та өөрөөрөө байж, өөрийнхөө хүслээр амьдрах нь аз жаргалтай байхын хамгийн эхний алхам юм шүү. 

Тэрбумтан шиг сэтгэ

10 Та өөрийнхөө амьдралын эзэн

Таны амьдралд болж буй үйл явдал бүр таны үйл хөдлөл, бодол санаа, нөхцөл байдалтай хамааралтай гэдэгт итгэж явахыг зөвлөгч нар сануулдаг. Үүрэг хариуцлагаа хүлээж, өөрийнхөө бурууг олж тогтоох нь хүчирхэг хүнд байх зүй ёсны чанар гэж үзээд бусад байр суурьнаас харах явдлыг ичгүүртэй явдал хэмээдэг. Хариуцлагатай байна гэдэг насанд хүрсэн хүний үнэт зан чанаруудын нэг боловч нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөж, бидний эсрэг зогсох үе олонтаа тохиолддог байна. Гэхдээ энэ нь биднээс огтхон ч шалтгаалаагүй байх үе бий. Дэлхий дээрх бусад хэдэн тэрбум хүмүүс ч гэсэн өөрсдийн зорилго, мөрөөдлөөрөө бидэнтэй хамт амьдарч байгаа гэдгийг мартах ёсгүй. 

Та өөрийнхөө амьдралын эзэн

32
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()