Таны дотоод ертөнцийг тодорхойлох 3 асуулт

Судлаачид хувь хүний зан чанар хэв шинжийг тодорхойлох маш олон тестийг боловсруулсан байдаг билээ. Бид бүгдээрээ л тэдгээр сонжоо, асуулт хариултыг уншиж өөрийгөө тодорхойлох дуртай байдаг. Ингээд үүний нэгэн жишгээр Албертийн их сургуулийн эрдэмтэн Такахико Масудагийн бэлтгэсэн дараах асуултуудыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

Таны дотоод ертөнцийг тодорхойлох 3 асуулт
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Энэ зурганд байгаа хүмүүс бүгд аз жаргалтай харагдаж байна уу?

Энэ зурганд байгаа хүмүүс бүгд аз жаргалтай харагдаж байна уу?

2 Энэ зурганд байгаа хүмүүс бүгд ууртай харагдаж байна уу?

Энэ зурганд байгаа хүмүүс бүгд ууртай харагдаж байна уу?

3 Энэ зурганд байгаа хүмүүс бүгд гунигтай харагдаж байна уу?

Энэ зурганд байгаа хүмүүс бүгд гунигтай харагдаж байна уу?

Дүгнэлт:

Доорх гурван зургийг хараад голд зогсож буй хүний сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж эдгээр асуултанд хариулсан бол та "бие даасан зан чанар"-тай хүн юм. Харин хоёрдох зургаас сэтгэл  хөдлөл нь өөр өөр харагдаж байгаа буюу эдгээр хүмүүс нь нэгнээсээ илүү хүчтэй эсвэл сул дорой харагдаж байвал танд "харилцан хамаарах зан чанар" байна гэсэн үг юм. 

Биеэ даасан зан чанар- Энэ төрлийн хүмүүсийн гол онцлог нь тэдний хийж байгаа үйлдэл нь эргэн тойрны хүмүүсээс нь огт хамааралгүй байдаг. Тэд маш биеэ даасан "би" төвтэй хүмүүс байх нь элбэг. Тэдний зан төлөв байгаа байдалд нь ямар ч мундаг хүн, эсвэл шидтэн хүрч ирээд шууд нөлөөлөх боломжгүй. Энэ төрлийн хүмүүс өөрийгөө маш өндрөөр үнэлдэг. Аливаа зүйлийг дэлгэрэнгүй тайлбарлах дургүй хүмүүс байдаг гэнэ.

Харилцан хамаарах зан чанар- Энэ төрлийн хүмүүст хүрээлэн буй орчин нь маш чухал. Хүн бүр нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр арга замаар өөрийгөө илэрхийлдэг гэсэн үзэл бодолдоо тэд бат зогсдог. Үүнийгээ ч байнга илэрхийлэх дуртай. Нэг ёсондоо бусдыг сонсож чаддаг, олон талт үзлийг баримталдаг нийтэч хүмүүс энэ хэсэгт багтдаг. 

Санамж:

Нөхцөл байдалд нь тааруулж тухайн хүнтэй эвтэйхэн харьцах нь хамгийн чухал. Энэ зөвлөмжийг марталгүй ягштал мөрдөх ёстой хүмүүс бол "биеэ даасан зан чанар"-тай хүмүүс юм шүү. Өөрийнхөө оронд тэдгээр хүмүүсийг тавьж өмнөөс нь "хэрвээ би оронд нь байсан бол?" гэж нэг ч гэсэн удаа бодож үзэх нь зүйтэй. Энэ бол тухайн хүнийг ойлгож сонсох хамгийн үр дүнтэй арга юм. 

7
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()