Хүний мах иддэг байсан улс орны удирдагчид

Зарим түүхийн эх сурвалжид улс төрийн хүчирхэг эрхмүүд өрсөлдөгчидөө өдрийн хоолондоо амтархан иднэ хэмээн сүрдүүлдэг. Тэгвэл тэд үнэхээр хэлсэндээ хүрдэг болов уу? Та тэднийг юу гэж бодож байна вэ? Хамгийн аймшигтай нь энэ үзэгдэл бидний сонссоноос ч олон тохиолдож байжээ. Ингээд үүнийг нотлох 10 улс төрийн каннибализмийн жишээг та бүхэндээ хүргэе.

Хүний мах иддэг байсан улс орны удирдагчид
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

10 Лон Нилийг Комбажийн түрэмгий бүлгэмийнхэн иджээ

1970 онд Камбожийн ханхүү Нородом Сиханоукыг төрийн эрхээс түдгэлзүүлж Чен Хенгийг томилжээ. Харин түүний шууд удирдлагад Лон Нол ажилладаг байв. Тэрээр 1972 онд улсын тэргүүнээр томилогдсон байна. Гэсэн хэдий ч төрийн эргэлт шинэ болоод хуучин удирдагчдын аль алинд нь ээлгүй байв. Шинэ төрийн тэргүүн Лон Нолийн ах Лон Нил бол энэ явдлын томоохон гэрч юм. Тэрээр шинэ засгийг эсэргүүцэгчдийн гарт 1970 оны 3 дугаар сарын 28-ны өдөр амиа алдсан. Хохирогчийг хэрцгийгээр үхтэл нь зодож эцэст нь тэмцэгчдийн хоол болсон гэх албан бус мэдээлэл ч байдаг. Учир нь Лон Нол ард түмнийг дарангуйлагч байсан нь олон түмэнд таалагдаагүй байна. Улмаар 1975 онд Лон Нол засгийн эрхийг алдаж цаазлуулсан байна.

Лон Нилийг Комбажийн түрэмгий бүлгэмийнхэн иджээ

9 Ёхон болон Корнелл ди Витт нар ядуу тариачдын хоол болжээ

Голландын түүхэнд 1672 он сүйрлийн жилүүд хэмээн хараар тэмдэглэгдэн үлдсэн. Энэ үед амьдарч байсан ах дүү Ёхан ди Виттынхан нэлээд балмад хэргүүдээрээ дурсагдан үлдсэн байдаг. 

1672 оны 6 дугаар 21-ний өдөр ажлаасаа тарж явсан Ёхан хүнд хутгалуулан шархаджээ. Хэрэг явдлаас 2 сарын дараа тэр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ба удалгүй ах нь Гуравдугаар Уиллиэмийг хороохоор төлөвлөж байсан хэрэгт буруутгагдав. Түүний ахыг хуйвалдаан зохион байгуулсан хэргээр шоронд хорьсон ба Ёхан ах дээрээ зугтахаасаа өмнө сүүлийн удаа ирж уулзахад нь цэргүүд ухаангүй болтол нь зодож олон нийтийн өмнө гудамжинд гарган хаяжээ. Ингээд ах дүүс дүрэлзэх уураа барьж ядсан тариачдын гарт амиа алдсан юм.

Ёхон болон Корнелл ди Витт нар ядуу тариачдын хоол болжээ

8 Виктор Биада Бода ой модонд алга болжээ

Виктор Биака Бода 1948 онд Кот де Варын Ардчилсан намыг төлөөлөн Францын сенатад сонгогдсон ба сонгуулийн дараагаас Францын далайн чанадын орнуудын дарамтад орох болж хэлмэгдэхэд хүрчээ. Түүний нас барсан өдрийг 1950 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гэсэн ч тодорхой өдрийг тогтоож чадаагүй юм. Ямартай ч түүний машин Боуафли орох замд эвдэрсэн гэж үздэг ба замын хажууд түр зогсож машиныг засварлах зуур Бода ойгоор явахаар болжээ. Харамсалтай нь тэр хэзээ ч эргэж ирээгүй төдийгүй түүний цогцсыг ч олоогүй юм. Тэр оны 11 сард түүний явсан байж болох газраас Бодагийх байж болох ганц яс олсноос өөр баримт олдоогүй гэдэг. Зарим хүмүүс үүнийг зохион байгуулалттай хэрэг ч гэж үздэг.

Виктор Биада Бода ой модонд алга болжээ

7 Жон-Бедел Бокасса дайснуудынхаа цогцсыг хадгалдаг байсан

Төв Африкийн Бүгд найрамдах улсыг 1966-1979 оны хооронд удирдаж байсан Жон-Белед Бокасса төрийн өндөрлөгөөс татан буугдсаныхаа дараа 7 жилийг Францад цөлөгдөн өнгөрөөж байгаад эргэн ирж шийтгэлээ хүртсэн. Учир нь түүний гэмт хэргийн бүртгэл дэндүү хэрцгий болоод урт байсан юм. Түүнийг зуу зуун хүүхдийн амь насыг хороож идсэн хэрэгт буруутгадаг. Гэсэн хэдий ч тэр өөрийгөө өмгөөлөн бусдын адил нэгэн хэмээн тунхагласаар иржээ. Бокасса Дэвид Даккогийн засаглалыг унаган өөрөө төрийн тэргүүнд гарсан ба түүнийг төрийн эрхээс түдгэлзүүлэхэд Дэвид дахин ерөнхийлөгчөөр томилогдсон ба Бакассагийн хөргөгчөөс хүний мах олдсон хэмээн зарласан юм. Хэдийгээр хүний мах хадгалсан хэргийг итгэлтэйгээр баталж чадаагүй ч олон хүний амийг хороосон хэргээр түүнд цаазын ял оноосон. Гэтэл 1988 онд ерөнхийлөгч Коллингба түүний ялыг бүх насаар нь ганцааранг нь хорих ял болгосон бол 1993 оны өршөөлийн хуулиар тэр эрх чөлөөтэй болжээ.

Жон-Бедел Бокасса дайснуудынхаа цогцсыг хадгалдаг байсан

6 Самуэл Дои өөрийгөө хар хүчинд автаагүй гэдгийг батлахын тулд мөчлүүлсэн

1980 онд Либерт өрнөсөн төрийн эргэлтийн үеэр тухайн үеийн ерөнхийлөгч Уиллиам Толберт Жр болон түүний хамсаатнуудыг олны өмнө нүцгэлж цаазалсны дараа Самуэл Дои төрийн тэргүүн болж 1990 оныг хүртэл тус улсыг удирджээ.

Өөрийн байр суурийг авч үлдэхийн тулд Дои хуурамч сонгууль зохион байгуулж 600 гаруй хүнийг сүмд хорин хороож байжээ. Улмаар АНУ-ын Хүйтэн дайны бодлогыг дэмжин Лив болон ЗХУ-тай тогтоосон холбоог сэвтүүлж хариуд нь АНУ-аас мөнгөн тэтгэмж хүртсэн түүхтэй. 

Тэгвэл 1990 онд дахин гарсан төрийн эргэлтийн үеэр Доиг суудлаас нь буулгав. Тэр бол Либерийн улс төрийн ханхүү гэгддэг Жонсон ба Доиг хар хүчээр хамгаалагдаагүй гэдгийг нотлохын тулд чих, гарын хуруу, хөлийн хуруу зэргийг нь нэг нэгээр нь огтлон эцэст нь зэрэмдэглэсээр хороожээ. Доиг зэрэмдэглэн хороосны дараа Жонсоныг өөрийн хамсаатнуудын хамт түүнийг идсэн гэх албан бус мэдээ байдаг ба үүнийг Жонсон харин эрс эсэргүүцдэг. 

Самуэл Дои өөрийгөө хар хүчинд автаагүй гэдгийг батлахын тулд мөчлүүлсэн

5 Тиодоро Обианг Нгүима Мбасого дайсныхаа эрхтнийг идэхийг хүсдэг байсан

Тиодоро Обианг Нгүима Мбасого 1979 оноос хойш Экваторын Гвиней улсын тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд нэг хүн өдийг хүртэл улсын тэргүүнээр байгаа нь мэдээж түүний маш хатуу дэглэмтэй нь холбоотой. Экваторын Гвинейд улс төрийн ганцхан нам эвсэл байдаг ба энэ нь Экваторын Гвиней дэх Мбасогийн ардчилсан нам юм. Өөр нам эвсэл байгуулахыг Мбасого ч эсэргүүцдэг ба түүний үзэл бодлыг эсэргүүцэх нь хууль зөрчихтэй адил гэж үздэг байна. 

2003 онд түүний бараа бологчдын нэг нь үндэсний радиогоор "Ерөнхийлөгч Мбасого ямар ч тайлбаргүйгээр хэнийг ч алах эрхтэй ба хэн түүний зөвшөөрөлгүйгээр там руу явахгүй. Учир нь тэр бол өөрийн хүчийг шингээн үлдээсэн бурхан юм." хэмээн тунхаглажээ. Ингэснээр төрийн эрхэнд байсан 40 гаруй жилийнхээ хугацаанд тэр олон мянган хүний аминд хүрсэн. 

2004 онд Мбасогийн үзлийг эсэргүүцэгч Северо Мото Испаний нэгэн радиогоор хэрцгий ерөнхийлөгчийг хүний махан идэштэн хэмээн зарлаж хэрвээ өөрийг нь Гвинейд эргэж очвол эрхтнийг нь иднэ хэмээн сүрдүүлснийг тунхаглажээ. Мбасого хүний мах идвэл хүч тэнхээ нэмдэг гэдэгт итгэдэг нэгэн байв. 

Тиодоро Обианг Нгүима Мбасого дайсныхаа эрхтнийг идэхийг хүсдэг байсан

4 Чарлез Тэйлор ёс суртахууны доголдлыг каннибализмаар номхтгодог байжээ

Сирелионд гарсан иргэний дайны үеэр тус улсын тэргүүн байсан Чарлез Тэйлорыг хүн төрөлхтнийг цээрлүүлсэн болон дайн өдөөсөн хэрэгт буруутай гэж үздэг. 

2006 онд Нигерээс ялтан шилжүүлэх журмаар ирснийх нь дараа түүнийг хүний мах идсэн болон бусдыг хүний мах идэхийг шаардсан гэсэн үндэслэлээр урт хугацааны хорих ялаар шийтгэжээ. Харин энэ талаараа Чарлез эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд үүнд итгэж байгаа хүмүүсийг хэвийн бус гэж хүртэл хэлсэн удаатай. Чарлез Тэйлорын хүний мах идэх болсон шалтгааныг ёс суртахуунгүй байдлыг дарангуйлах арга хэмээн дүгнэсэн. Ингээд түүнийг 2012 онд шүүхээс албан ёсоор гэм буруутай хэмээн тогтоож 50 жилийн хорих ял оноожээ.

Чарлез Тэйлор ёс суртахууны доголдлыг каннибализмаар номхтгодог байжээ

3 Генерал Жошуа Милтон Блохи хүний цусыг маш олон удаа ууж байжээ

1990 оны эхээр үүссэн Либерийн анхны иргэний дайны үед хөлсний цэргийн бүлгийн толгойлогч байсан Жошуа Милтон Блохи хүнээр тахил өргөх заншилд итгэдэг нэгэн байв. Түүний толгойлдог хөлсний цэргийн бүлгэмийг "Нүцгэн бригад" гэж нэрийддэг байсан ба энэ нь тулаан бүртээ нүцгэн ордог байсантай нь холбоотой аж. Хүнээр тахил өргөн цусыг нь ууж, нүцгэн тулалдахад бурхан хамгаалдаг гэдэгт тэд итгэдэг байв.

"Цэргүүдтэйгээ тулаанд орохын өмнө бид архи ууж, бүх хувцасаа тайлаад өсвөр насны хүүгээр тахил өргөн өнгө өнгийн хиймэл зүүж нутгийн иргэдээс хулгайлсан шидэт цүнхээ үүрээд довтолдог. Замдаа таарсан бүх хүнийг хүйс тэмтрэн толгойг нь цавчдаг. Бид энэ үедээ илүү зоригтой, согтуу хэдий ч бодлоготой дайтдаг" хэмээн тэр ярьжээ.

Энэ бүх харгислал 1996 онд дуусгавар болж генерал Жошуа өөрийн хийсэн жигшүүрт үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлсэн ба өөрийг нь хар санаатны далд хүч удирдаж байсан хэмээн тайлбарлажээ.

Генерал Жошуа Милтон Блохи хүний цусыг маш олон удаа ууж байжээ

2 Иди Аминыг Каквагийн цуст ёс заншлыг тахин шүтдэг гэж таамагладаг

Иди Амин нь 1971-1979 оны хооронд Угандагийн удирдагч байсан билээ. Хумсаа будсан түүнийг засгийн эрхэнд байхдаа ойролцоогоор 500,000 гаруй хүний аминд хүрсэн гэх тооцоо бий. 

Харин түүний эцэг цуст ёс заншлыг шүтэгч эртний Каква бүлгийн гишүүн байсан ба энэ нь өстнийхөө хүчийг дарахын тулд цуст заншил үйлдэн махыг нь идэх ёс үйлддэг эртний бүлгэм байв. 

Энэ заншлыг Иди Амин ч үргэлжлүүлсэн ба бүр дайсныхаа элгийг хөргөгчиндөө хадгалснаар түүний нүглийг наминчлах уламжлалт арга хэмээн тунхаглажээ.

Аминаас энэхүү каннибализмын талаар асуух бүрт тэр нөхцөл байдлаас төвөггүй мултарч хариулахаас татгалздаг байжээ. Нэг удаа тэрээр харин хүний маханд дургүй ба хэтэрхий шорвог байдаг гэж ярьсан байдаг.

Иди Аминыг Каквагийн цуст ёс заншлыг тахин шүтдэг гэж таамагладаг

1 Жосеф Кони хүүхдүүдийг хулгайлан каннибализмын золиос болгодог байжээ

Жозеф Кони бол Угандагийн "Эзнийг эсэргүүцэгч армийн" удирдагч юм. Тэрээр өөрийгөө бурхны илч гэдэгт итгэдэг бөгөөд өөрийн зорилгыг улс орноо шашин төрийн хосолмол эрхтэй болгох хэмээн тодорхойлжээ. Конигийн үйлдсэн зүй бус үйлдлийн жагсаалт дэндүү урт гэдгийг энд хэлэх нь илүүц биз.

"ЭЭА"-ынхын хүүхдүүдийг барьцаалан, хэрцгий үйлдлүүдээ хүчээр хийхийг шаардах, тэдгээр үйлдлүүдийг хийхийг ятгах замаар ажилладаг байжээ. Тэдний үйлддэг хэрцгий үйлдлүүдэд армийг эсэргүүцэгчдийн цусыг ууж, махыг нь идэх зэрэг хүний санаанд ч багтамгүй зүйлс багтдаг ажээ. Харин дээрх хэрцгийллээр дамжуулан биеэ барих байдал болоод нийгэмдээ буцаад хүлээн зөвшөөрөгдөх боломж буурдаг байна.

Памела Абер бол тэдгээр хулгайлагдсан хүүхдүүдийн нэг бөгөөд 5 сарын турш хоригдсоны эцэст зугтахаар төлөвлөжээ. Гэвч өөр нэг оргохыг завдсан охиныг Аберийн хамт хоригдож байсан 14 настай охинтой хамтран үхтэл нь хазахыг шаарддаг байсан талаар ярьсан юм. "Бид түүнийг хазаж эхэлсэн ч тэр үхээгүй бөгөөд босогчдоос дахин оргох оролдлого хийхгүй тул түүнийг уучлахыг хүсэн уйлж байсан. Харин тэд охины гуйлтыг үл тоомсорлон биднийг гуалингаар ээлжлэн цохиж үхтэл нь тамлахыг шаардсан. Босогчдын хүслээр тэр үхсэн" хэмээн дурсан ярьжээ. 

Сүүлийн жилүүдэд Конигийн дарангуйллыг эсэргүүцэгчид эрс нэмэгдэж эсрэгээрээ түүний дэмжигчид 100 хүрэхгүй цөөн тоотой болсноор дарангуйлал нь багасаж энх цаг ирэх болов.

Жосеф Кони хүүхдүүдийг хулгайлан каннибализмын золиос болгодог байжээ

1
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()