Ирээдүйд мөнгөөр дутагдахгүйн тулд өнөөдрөөс хийж эхлэх ёстой зүйлс

Насны залууд ажиллаж хөдөлмөрлөснийхөө үр шимийг өтөл буурал болсон хойноо хүртэх шиг сайхан зүйл үгүй биз ээ. Тэгвэл эрт тэтгэвэрт гарахын тулд одооноос ямар алхмуудыг хийж эхлэх ёстой талаар бидний бэлтгэсэн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.

Ирээдүйд мөнгөөр дутагдахгүйн тулд өнөөдрөөс хийж эхлэх ёстой зүйлс
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Яагаад одооноос эхлэх ёстой юм бэ?

Баталгаатай тэтгэвэртэй, баталгаатай ажлын байр олддог байсан үе хэдийнэ ард өнгөрчээ. Нөхцөл байдал ийм байгаа хойно хүн өөрийнхөө төлөө санаачлага гаргаж, эрт тэтгэвэрт гарах тал дээр өөрөө л хичээл зүтгэл гаргахгүй бол болохоо больжээ. Насны залууд төлөвлөгөөний дагуу ажиллахын ач холбогдлыг ухаарахгүй байж болох ч хэдий чинээ эрт эхлэнэ төдий чинээ сайн үр дүнд хүрэх боломжтой юм. Санхүүгийн төлөвлөлтийн нийгэмлэгийн дарга асан Жеймс Барнашийн үзэж байгаагаар шинэ мянганд амьдарч буй залуусын тэтгэвэр авах эсэх нь эргэлзээтэй гэсэн юм.

Яагаад одооноос эхлэх ёстой юм бэ?

1 Өрөө төл

Барнашийн зөвлөж байгаагаар ямар ч хүн хуримтлалтай болохын тулд өрөө  төлөх хэрэгтэй ажээ. Зээлийн карт, хэрэглээний зээлийн өр зэргийг төлж барагдуулах нь шийдвэрлэх алхам мөн бөгөөд ингэснээр та шаардлагагүй хүүнд  төлдөг мөнгөө дансандаа хадгалах боломжтой болох юм. 

Өрөө төл

2 Хадгалж эхэл

Барнаш амьдралынхаа 35 жилийг хүмүүст зөвлөгөө өгөхөд зарцуулсан бөгөөд тэрбээр үргэлж өрөө төлж дууссан бол бага ч атугай хэмжээгээр мөнгөн хуримтлал үүсгэхийг хүмүүст зөвлөдөг байна. Бага хэмжээгээр ч хамаагүй хамгийн гол нь тогтмол хадгалах ёстой ажээ. Таны хадгалсан мөнгө он цагийн уртад чамгүй их хуримтлагдана. Аажимдаа хадгалж буй мөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлсэнээр таны хадгаламжийн хүү ч нэмэгдэх юм шүү. 

Хадгалж эхэл

3 Яаралтай үед хэрэглэх мөнгөтэй бол

Таны амьдралд юу тохиолдохыг тааж мэдэхгүй учраас нэн яаралтай үед хэрэглэх мөнгийг одооноос цааш нь хийгээрэй. Машиндаа сэлбэг авах, мөрөөдлийн байшиндаа нүүж орох, амьдралд тань нэг л удаа тохиолдох алтан боломжийг алдалгүй шүүрч аван хөрөнгө оруулалт хийх хэрэг гарч ирэхийг үгүйсгэх аргагүй билээ. 

Яаралтай үед хэрэглэх мөнгөтэй бол

4 "Гурван хөлтэй сандал"-ыг босго

Өөрийнхөө санхүүгийн төлөвлөгөөнд 3 хүчирхэг тулгуурыг оруулж ирээрэй. Барнашийн үзэж байгаагаар ирээдүйд нийгмийн даатгал хэвээр байх бөгөөд ажлын газраас олгодог тэтгэвэр болон хувь хүний өөрийнх нь хадгаламж  одоогийнхоосоо ч чухал зүйлд тооцогдох шинжтэй байгаа ажээ. Үүнээс гадна тэрбээр татварын хуулинд орж буй өөрчлөлт таны санхүүгийн нөхцөл байдалд нөлөөлж болзошгүйг бас сануулсан. "Энэ үеийнхэн илүү сайн ажил хийхийн тулд мөнгөө хадгалах хэрэгтэй бөгөөд татвар төлж, мөнгөө хадгалж, хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулалт хийх нь гурван хөлтэй сандлыг босгох гол арга" болох болно хэмээж байсан юм. 

"Гурван хөлтэй сандал"-ыг босго

5 Хөрөнгө оруулалтынхаа хэлбэрийг өөрчил

Таны төлөвлөлтийн чухал хэсэг бол яахын аргагүй хөрөнгө оруулалтын хэлбэр байх болно. Барнаш дотооддоо хөрөнгө оруулалт хийх нь таны мөнгийг гацааж, ашиг олох боломжийг тань хаах магадлалтай тул дэлхийн хэмжээнд явагдаж байгаа ашиг олох боломжтой салбарт хөрөнгө оруулалт хийхийг санал болгож байсан юм. Үүнээс гадна үндсэн хөрөнгө эзэмших нь сайн хөрөнгө оруулалтын нэг хэлбэр бөгөөд орчин цагт амжилттай яваа хүмүүсийн ихэнх нь ийм төрлийн бизнесээсээ нэлээдгүй ашгийг олж байдаг гэдгийг тэрбээр дурдсан. Түргэн хугацаанд мөнгө олохоос илүүтэйгээр удаан хугацааны туршид орлого олохыг эрхэмлэгчдэд энэ бизнес яг таарна гэдгийг дашрамд дуулгая. 

Хөрөнгө оруулалтынхаа хэлбэрийг өөрчил

6 Гэр бүл, өмч хөрөнгөө хамгаал

Өнөөдөр амьдрал болж буй мэт боловч нэг шөнийн дотор таны амьдрал чухам хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таах аргагүй учраас гэр бүл болон эд хөрөнгөө хамгаалах нь таны заавал хүлээх үүргүүдийн нэг байх ёстойгоос гадна ирээдүйд үүсч болох зардлыг тань хэмнэх овжин арга байх болно. Эрүүл мэнд болон амь насны даатгал нь танд болон танай гэр бүлийнхэнд ямар нэгэн муу зүйл тохиолдлоо гэхэд аминд орох зүйлс байдаг. Үүгээр ч зогсохгүй байр болон машинаа хамгаалах талаар бодох ёстойг мартаж болохгүй. 

Гэр бүл, өмч хөрөнгөө хамгаал

7 Татваргүй цалинг бодолцож үзээрэй

Өнөөг хүртэл цалингаасаа татвар төлөхгүй байх нь санхүүгийн сайн төлөвлөгөө гаргах арга хэмээн үзсээр ирсэн бол Барнаш үүнтэй санал огт нийлэхгүй байгаа ажээ. Түүний үзэж байгаагаар цалингаасаа татвар төлж, амь даатгалд хамрагдах нь ирээдүйд таны авах тэтгэвэрийг бий болгох хамгийн оновчтой арга гэнэ.  

Татваргүй цалинг бодолцож үзээрэй

8 Идэвхигүй цалингийн урсгалыг бий болго

Идэвхигүй цалингийн урсгалыг бий болгох нь таныг тэтгэвэрт гарч өөрийгөө "цалинжуулах" үед хэрэг болохоос гадна өөрийнхөө хадгалсан мөнгийг нэмэгдүүлэхэд тань тус дөхөм болох юм. Амжилттай яваа бизнесменүүд өдөр тутмынхаа ажлыг эрхэлж, үл хөдлөх хөрөнгөөсөө мөнгө олоод зогсохгүй идэвхигүй цалингийн урсгалыг хэрхэн бий болгох тал дээр анхаарлаа хандуулж байдаг ажээ. 

Идэвхигүй цалингийн урсгалыг бий болго

9 Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий

Хэрэгжүүлэхэд хэцүү ч гэсэн хэрэв та эртхэн шиг тэтгэвэрт гарахыг хүсч л байгаа юм бол тансаг хэрэглээгээ танаж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж сурахаас өөр аргагүй. "Хүмүүс 4,5 машинтай, том хаустай хэрнээ хэрхэн яаж мөнгөө хэмнэж, хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулалт хийхийг мэддэггүй нь тун харамсалтай. Хэрэв тэд мөнгөө хадгалж сурахгүй л юм бол насаараа ажил хийж амьдрахаас өөр аргагүй болно гэдгээ мэддэггүй. Тэгтэл зарим ухаалаг хүмүүс багахан хэмжээний мөнгөөр даруухан амьдарч байгаад тэтгэвэрт гарсан хойноо тайван, сайхан амьдарч чадаад байдаг" хэмээсэн юм. 

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий

10 Уян хатан байгаарай

Эртнээс тэтгэврийнхээ төлөвлөгөөг гаргах нь ухаалаг алхам хэдий ч уян хатан биш төлөвлөгөө нь танд ямар ч үр дүнг авчрахгүй гэдгийг санаарай. Хууль дүрэм, эдийн засгийн орчин, таны амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөх магадлалтай учраас гарч болзошгүй өөрчлөлтийн өмнө өөрийнхөө санхүүг үгүй хийлгүйгээр хариу үйлдэл үзүүлэх чадамжтай байх ёстой юм шүү. 

Уян хатан байгаарай

45
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()