2099 он хүртэл дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөх вэ?

Хэзээ бидний өдөр тутмын амьдралд роботууд орж ирэх бол? Харин энэ талаар зохион бүтээгч, шинжлэх ухаанч Рэй Курзвейл өөрийн таамаглалаа гаргажээ. Тэрээр 2099 он хүртэл дэлхий ертөнц, хүн төрөлхтөн хэрхэн өөрчлөгдөх тухай сонирхолтой таамаглал гаргасан бөгөөд энэ нь шуугиан тарьж байна. Учир нь түүний хэлсэн бүхэн огт зөрж байсан удаагүй аж. Түүний 1990, 1999, 2005 онуудад гаргаж байсан зөгнөлүүдийн 86 хувь нь биеллээ олсон байдаг. Тиймээс түүний гаргасан таамаглалд итгэхгүй байхын аргагүй. Ингээд хамтдаа 2099 он хүртэл бидний дэлхий хэрхэн өөрчлөгдөхийг мэдэж авцгаая. 

2099 он хүртэл дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөх вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

2019 он

  • Хүн төрөлхтөнг аюулт өвчин нөмөрч, хөгжингүй орнууд хөл алдаж эхэлнэ.
  • Хүмүүсийн сэтгэхүй илүү залуужина.

2020 он

  • Компьютер илүү шинэчлэгдэж, жижиг хэмжээтэй болно. Ингэснээр бидэнд авч, зөөвөрлөж явахад ч хялбар болох аж. 

  • Роботууд илүү ухаалагжиж, хүмүүсийн амьдралд нэвтэрнэ. Ингэснээр бидний амьдрал роботоос хамааралтай болох нь ердөө л цаг хугацааны асуудал болж хувирна.

2025 он

  • Машин, дроне зэргийг компьютер удирдаж, хүмүүсийн үйл хөдлөлийг илүү хөнгөвчилнө.
  • Хүний тархины үйл ажиллагааг бүрэн гүйцэт ойлгох, нанотехнологи бий болно. 

2029 он

  • Хиймэл оюун ухаан нь хүний тархинаас ялгагдах зүйлгүй болж, улам бүр төгс рүү дөхнө.
  • Ингэснээр бодит хүн болон роботыг ялгаж салгахын аргагүй болно. 

  • .Нанотехнологи хүчээ авснаар, эдийн засагт тодорхой өөрчлөлт гарна.
  • Тэр бүү хэл бидний иддэг хоол хүнс хүртэл өөрчлөгдөж, хэний ч санаанд буумгүй зүйлс болон өөрчлөгдөнө хэмээн таамаглаж байна.

2030 он

  • Хүмүүсийн дурсамжийг өөрчлөх боломжтой болно.
  • Та утасгүй интернэтийн тусламжтайгаар хүссэн бүхнээ бусдад илгээж болно гээд төсөөлдөө. Ингэснээр хүргэлтийн газрууд хаагдахаас өөр сонголтгүй болох аж.

  • Яг бидний гадаад төрхтэй адил роботууд үйлдвэрлэж, амьдралд орж ирнэ.

2040 он

  • Хүний оюун ухаанаас хэд дахин давсан ухаантай роботууд бий болж, хүүхдүүдийг сурган, хүмүүжүүлнэ.
  • Хүмүүс яг л "Матрикс" кинон дээр гардаг шиг хиймэл ертөнцөд ихэнх цагаа өнгөрөөнө.

2045 он

  • Та дэлхий дээрх бүх хүнээс ухаалаг компьютерийг 1000 доллараар худалдан авах боломжтой болно.

  • Хиймэл оюун ухаан дэлхий ертөнц дээрх хамгийн ухаалаг нь болж хувирна.
  • Хүн робот хэмээн ялгагдахаа больж, нэг нэгэндээ уусан шингэнэ.

2045-2099 он

  • Дэлхий бүхэлдээ нэг том компьютер болж хувирна.
  • Хүн төрөлхтөн ч мөн бага багаар үгүй болох аж.

  • Хиймэл оюун ухаан нь дэлхий гэлтгүй нарны аймгууд руу тэлж, өөрсдийн нөлөөг бий болгоно. 
  • 2099 онд компьютер нь дэлхийтэй ижил хэмжээтэй компьютерийг өөрсдөө зохион бүтээнэ. 

32
таалагдаж байна

213
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()