Сахилгагүй ханхүү Харригийн зүрхийг эзэмдсэн бүсгүй хэн бэ?

2018-01-25, 13:40
6,389

Өнгөрөгч даваа гарагт ханхүү Харри жүжигчин Меган Марклд гэрлэх санал тавьснаар хосууд 2018 онд хуримаа хийх нь тодорхой болсон. Тэдний хурим энэ оны хавар болох төлөвтэй байна. Харин ханхүүгийн гэргий болох гэж буй АНУ-ын жүжигчин бүсгүйг бид Рачел Зин буюу "Suitsолон ангит киноны дүрээр нь илүү сайн танина. Тэгвэл бидний тэр бүр мэдээгүй олон авъяас ирээдүйн гүнгийн авхайд бий. Энэ удаад бид та бүхэнд ирээдүйн гүнгийн авхайн энэ хүртэлх замналыг болоод тэр бүр хүмүүсийн мэдээд байдаггүй түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Сахилгагүй ханхүү Харригийн зүрхийг эзэмдсэн бүсгүй хэн бэ?
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Хатан хааны гэр бүлд 70 жилийн дараа Америк хүн дахин нэгдэхээр боллоо

Хатан хааны гэр бүлд шинээр нэмэгдэж буй Меган 70 жилийн дараах анхны Америк хүн болж байна. 1937 онд гүн Уиндсор буюу 7 дугаар Эдвард хаан АНУ-ын сэхээтэн Валлис Симдсонтэй хуримаа хийсэн. Энэ хурим түүнийг хаан ширээнээсээ татан буугдахад хүргэсэн байдаг. Харин Меганы хувьд тэрээр Лос-Анжелест төрж өссөн ба түүний эцэг Голланд-Ирланд гаралтай бол ээж нь Африк-Америк гаралтай.

Хатан хааны гэр бүлд 70 жилийн дараа Америк хүн дахин нэгдэхээр боллоо

2 16 сарын харилцааны дараа хуримаа хийхээр болсон

Шинэхэн хосуудыг дотно харилцаатай болсноосоо хойш удалгүй хуримаа хийж байгаа талаар хэвлэлүүд дурдах болсон. Ханхүү Харригийн хувьд сүйт бүсгүйтэйгээ танилцаад 16 сар болжээ. Харин түүний ах гүнгийн авхай Кэйт Миддлтонтой 2001 онд танилцаж 2003 оноос дотно харилцаатай болсон бол 2010 онд сүй тавьж 2011 онд хуримаа хийсэн. Тэдний хувьд хуримын бэлтгэлээ 7 сарын өмнөөс хийсэн. Харри болон Меган нарын хувьд хавар болох хурим хүртэл хангалттай хугацаа үлдсэнгүй гэж үзэх хүмүүс олон байна. 

16 сарын харилцааны дараа хуримаа хийхээр болсон

3 Түүний анхны гэрлэлт бүтэлгүйтэж байжээ

Меган Маркл гэдэг нь түүний бүтэн нэр биш бөгөд алдартнуудын нэгэн адил жүжигчин бүсгүй карьерийнхаа явцад нэрээ өөрчилж байжээ. Түүний бүтэн нэрийг Меган Рачел Маркл гэдэг. Мөн түүний эцгийн тал Шейкспирийн эхийн талтай цусан төрлийн холбоотой болохыг овсгоотой сэтгүүлчид судлаад амжжээ.

Түүнчлэн ханхүү Харритэй хийх гэж буй хурим түүний анхны хурим биш юм. Жүжигчин бүсгүй өмнө нь 2011-2013 оны хооронд найруулагч Тревор Энгелсонтай гэрлэж хамтын амьдралаа зохиож байсан. Үүгээрээ ханхүү Харри анх удаа гэр бүлтэй байсан бүсгүйтэй хуримлаж буй анхны хүн нь биш юм. Хатан хааны гэр бүлд өмнө нь ханхүү Чарлез гэрлээд салсан Камилиа Паркер Боулистэй гэрлэж байсан. Тухайн үед хатан хаан Элизабет хуримын ёслолд оролцоогүй гэдэг.

Түүний анхны гэрлэлт бүтэлгүйтэж байжээ

4 Хувийн блог хөтөлдөг

2014 онд Меган хоол хүнс, аялал, хувцас загвар, гоо сайхны талаар нийтэлдэг хувийн блог хөтөлдөг байв. "The Tig" гэх нэртэй уг цахим хуудсыг Меган өнгөрсөн жилийг хүртэл идэвхтэй хөтөлж ирсэн ба албан ёсоор дахин блогоо хөтлөхгүй болсон тухайгаа дараах захидлын хамт уншигчдадаа хүргэжээ. “Мартагдахын аргагүй 3 жилийг та бүхэнтэйгээ өнгөрүүлсний эцэст "The Tigхуудсандаа баяртай гэж хэлэх цаг нь болжээ. Өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн эхлүүлж байсан төсөл маань өнөөдрийг хүртэл гайхалтай шинэ санаа, үлгэр дууриалал болсонд баяртай байна. Уншигчид та бүхэн өдөр бүр надад баяр баясгалан бэлэглэдэг байсан шүү. Эцэст нь өөрийн үнэ цэнийг хэзээ ч битгий мартаарай гэж хэлье. Та бүхэндээ маш их баярлалаа.”

Хувийн блог хөтөлдөг

5 Гэр бүлийн гарал угсаа нь түүнийг олны дунд муу хэлэгдэх шалтгаан болдог

Түүний эцэг Голланд Ирландын эрлийз бөгөөд ээж нь Америк Африкийн цус холилдсон аж. Меган, Харри нар анх телевизийн шоунд хамтран ажиллаж байхдаа танилцаж гэдэг. Харин өөрийн гэр бүлийн гарал угсааны талаар тэрээр “Холимог үндэстнээс гаралтай байдал маань миний өөрийгөө таньж мэдэх хүрээллийг тодорхойгүй болгож буй мэт боловч үнэндээ нэг зүйлийн хоёр талыг нэгэн зэрэг харах боломжийг надад олгодогт баяртай байдаг. Өөрийнхөө хэн гэдгийг хэлэх, хаанаас ирснээ танилцуулах, гарал угсаагаа илэрхийлэх хүчтэй дуу хоолойгоороо өөрийнхөө холимог үндэстэн гэдэгт би сэтгэл хангалуун байдаг." хэмээн ярьжээ.

Гэр бүлийн гарал угсаа нь түүнийг олны дунд муу хэлэгдэх шалтгаан болдог

6 Тэр бол мэргэжлийн каллиграфикч

Меган киноны сонгон шалгаруулалтад орохын зэрэгцээ хурим болон тэмдэглэлт баяр ёслолын каллиграфик хийдэг байжээ. Энэ нь түүний бас нэгэн нууц боловч чадварлаг хийдэг сонирхлуудынх нь нэг аж.

Тэр бол мэргэжлийн каллиграфикч

7 НҮБ-ын хүмүүнлэгийн элч

Меган Нортвэстийн их сургуулийн харилцааны ангийг төгсжээ. Их сургуульдаа мөн "Каппа Каппа Гамма" гэх эмэгтэйчүүдийн холбоонд элсэж байв. Харин түүнийг хүмүүнлэгийн ажлын элч болоход нөлөөлсөн хамгийн чухал хүн бол түүний ээж аж. Багаасаа ээжийгээ даган дэлхийн олон улс орнуудаар аялж хүнд хэцүү амьдралыг нүдээр үзжээ. Энэ талаараа ч тэрээр өөрийн хөтөлдөг "The Tig" цахим хуудсандаа бичсэн байдаг. Мэдээж ээжийгээ дагаж явсан дэлхийн тойрон аялал нь түүнийг хүмүүнлэгийн олон үйлсэд гар бие оролцоход хүргэж 2016 онд Рванда улсад зохион байгуулсан Цэвэр усны хөтөлбөр нь түүнд Дэлхийн зөнгийн Канад дахь элчээр томилогдох нэр хүндийг олгосон. Мөн тэрээр 2014 онд НҮБ-ын төв байранд зохион байгуулагдсан "HeForShe" нэртэй хүйсийн тэгш байдлын олон улсын хуралд илтгэл тавьж байв. Харин өөрийн энэхүү хүмүүнлэгийн ажлаасаа үргэлж эрч хүч авдаг болохоо жүжигчин бүсгүй нэг бус удаа хэлж байсан. 

НҮБ-ын хүмүүнлэгийн элч

8 Цуврал кинондоо үргэлжлүүлэн тоглохгүй

Хуульчдын тухай өгүүлэх "Suits" киноны шинэ цуврал Мегангүйгээр үргэлжилнэ. Мөн жүжигчин Патрик Ж Адамс цувралыг үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Меганий хувьд ханхүүтэй хуримаа хийж Их Британы хатан хааны гэр бүлд багтсанаар цувралаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

Цуврал кинондоо үргэлжлүүлэн тоглохгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()