Билл Гейтсийн халааг авч, дэлхийн хамгийн баян хүн болсон Жефф Безос гэж хэн бэ?

Дэлхийн хамгийн баян хүн гэхэд бидний санаанд Билл Гейтс л буудаг. Гэтэл түүний халааг авч, манай гарагийн хамгийн баян гэгдэх болсон Жефф Безос (Jeff Bezos)-ын тухай та хэр ихийг мэдэх вэ? Бид өнөөдөр та бүхэндээ түүний амжилтын замнал болоод амьдралын хэв маягийг танилцуулахаар бэлтгэлээ. Та тухлан сууж, таалан болгооно уу. 

Билл Гейтсийн халааг авч, дэлхийн хамгийн баян хүн болсон Жефф Безос гэж хэн бэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Түүний тухай сонирхолтой баримтууд:

  • Принцетоний их сургуулийг төгссөн тэрээр онлайнаар ном зарж эхэлхээсээ өмнө хөрөнгө оруулах компанид ажиллаж байжээ.
  • 1994 онд өөрийн граштаа Амазон сайтынхаа ажлыг эхлүүлсэн байдаг.
  • Түүний бас нэгэн сонирхол нь сансрын аялал бөгөөд Безосийн "Blue Origin" гэх компани нь зорчигч зөөх боломж бүхий сансрын хөлөг зохион бүтээхээр ажиллаж байгаа аж.
  • 2013 онд 250 сая ам.доллараар "The Washington Post" компанийг худалдаж авсан.

 

1 Амжилтын гараа

“Amazon” компанийн эзэн Жефф Безос 90 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө "Forbes" сэтгүүлийн тэрбумтнуудын нэгдүгээрт орж дэлхийн хамгийн баян хүнээр тодорсон билээ. Дэлхийн хамгийн том худалдааны сүлжээ болсон “Amazon”-ны хувьцаа энэ жил 2.3 хувиар өссөн нь Жефф Безосыг ийнхүү нэгдүгээр байрт оруулжээ.

Тэрээр 1964 оны 1 сарын 12-ны өдөр АНУ-ын Нью Мексик мужийн Алавкуйк хотод мэндэлж, Хьюстен хотод хүүхэд насаа өнгөрүүлсэн байдаг. 

Жефф Безос 1986 онд Принстоны их сургуульд цахилгааны инженер, компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд тэрээр төрөлх сургуульдаа 15 сая доллар хандивлаж, хүндэтгэл үзүүлсэн билээ. 

1998 онд “Amazon” хувьцаа гаргаж, олон нийтийн компани болох үед Безос тэрбумтнуудын жагсаалтад анх удаа багтсан билээ. Тухайн үед “Walmart” сүлжээг үндэслэгч Уоррен Баффет 30 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй, АНУ-ын хоёр дахь баян хүн байв. Түүнээс хойш 20 жил өнгөрөхөд Безос хэдийн Баффетын хөрөнгийг гүйцэж, дэлхийн хамгийн баян эр болж чаджээ.

Амжилтын гараа

2 Гэр бүл

Дэлхийн хамгийн баян эрхэм Жезз Безос нь эхнэртэйгээ 1992 онд танилцаж, жилийн дараа гэрлэсэн байна. Түүний эхнэр жирийн л нэг зохиолч бүсгүй бөгөөд буяны ажилд идэвхтэй оролцож, нөхрийнхөө ажилд тал бүрээр тусалдаг ажээ. Түүнээс гадна тэрээр бусад тэрбумтны эхнэрүүдтэй харьцуулахад гоо үзэсгэлэндээ ихээхэн ач холбогдлыг өгдөг байна. 

Безосын гэр бүлийн найз Дэнни Хиллис тэдний талаар “Безосынхон маш энгийн, дотно харилцаатай, халуун дулаан уур амьсгалтай гэр бүл” хэмээн ярьсан байдаг.

Жефф Безос дөрвөн хүүхэдтэй, гурван хүү, нэг охин. Хосууд охиноо Хятадаас өргөж авсан аж. Дөрвөн хүүхдийнхээ боловсролд хэрхэн анхаардаг талаар Безос “амралтын үеэрх аялал, хоолны хичээл, хятад хэл, Сингапур маягийн математикийн хичээлийн хөтөлбөр, маш олон клуб, спорт арга хэмжээ гээд олон зүйл туршиж үзсэн” гэж хариулжээ

Гэр бүл

3 Буяны ажил

Дэлхийн хамгийн баян хүн буюу хамгийн анхны 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, Амазон худалдааны цахим хуудасны захирал, үүсгэн байгуулагч Жефф Безос болон түүний эхнэр Макензи Безос нар TheDream.us хэмээх ашгийн бус байгууллагт 33 сая ам.долларын хандив өгөхөө мэдэгджээ. Энэхүү байгууллага нь "Dreamers" хэмээн нэрлэгдээд байгаа АНУ-д цагаачлан ирсэн гадаад иргэд, тэдний хүүхдүүдийн боловсролыг дэмжих зорилготой аж. Тус байгууллагаас хүүхдийн нөхцөл байдал, сургуулийн сонголтоос хамааран 30 мянга гаруй доллараар тусалдаг байна.  

Буяны ажил

1. Түүний энэхүү үйлдэл нь Доналд Трампыг бухимдуулах болно

Амазон, Безос 2 бол Трампын твиттер хуудаснаа бичдэг жиргээнүүдийн гол бай гэж хэлж болно. Учир нь тэрээр Амазон сайтыг худалдааны татвар төлдөггүйн дээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг хаан боогдуулж байгаа гэж үздэг байна. Мөн ерөнхийлөгч Трампыг ихэвчлэн шүүмжилж бичдэг "Washington Post" сонины компаныг татвараас нуугдах зам болгон ашиглахын тулд худалдаж авсан гэсэн утгатай жиргээг цахим хуудаснаа нийтэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт, АНУ-ын засгийн газрын гишүүд болон Трамп нэгдсэн шийдэлд хүрж чадаагүй бөгөөд гол санал зөрөлдөөд байгаа асуудал нь ерөнхийлөгч асан Обамагын үед байсан цагаачдыг хүлээн авах болон үргэлжлүүлэн оршин суух тухай явдал аж. Энэ үйл ажиллагааг Трамп болон зарим Конгрессын гишүүд эсэргүүцэж байгаа гэдгийг бид сайн мэднэ. Харин Безос үгнээс илүү үйлдэл гэгчээр тус үйл ажиллагааг дэмжих байгууллагт их хэмжээний хандив өгсөн нь түүнийг ямар байр суурьтай байгааг тодорхой илэрхийлж байгаа юм. 

2. Түүний уг алхам маш үр дүнтэй байна

"TheDream.us" аль хэдийн 3000 гаруй хүүхдүүдийг коллежд сургаж байгаа бөгөөд Безосийн хандивын тусламжтай дахин 1000 гаруй хүүхдүүд сургуульд орох болно. Энэхүү хөрөнгө оруулалтын тусламжгүйгээр эдгээр сурагчдын ихэнх нь бичиг баримтгүй гэсэн үндэслэлээр ямар нэг тэтгэмжид хамрагдах боломжгүй байсан юм. 

3. Энэ нь Амазонд ашиг орлого авчрах боломжтой

Ухаалаг хандивын тусламж эргээд эзэндээ ашиг өгч байдаг. 9 сард явагдсан судалгааны үр дүнд цагаачдыг дэмжиж, иргэншил олгох нь зөв гэж үзсэн хүмүүс дийлэнх хувийг эзэлж байсан бол зөвхөн 15% нь тэднийг нутгаасаа гаргах хэрэгтэй гэжээ. Тиймээс тэдэнд туслах нь Амазоныг сурталчилж, эерэг сэтгэгдэл төрүүлэх сайхан боломж юм. Мэдээж Амазон бол хэдийн хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн байгууллага гэдгийг саяхан гарсан судалгааны үр дүн буюу нийт хэрэглэгчдийн 60% нь "Маш сайн" гэсэн үнэлгээ өгснөөс харж болно. Трамп болон цагаачдын эсрэг хөдөлгөөнийхөн энэхүү хандивыг эсэргүүцэн Амазоноос худалдан авалт хийх нь багасах эсвэл бүр эсэргүүцэл зарлах магадлалтай. Гэвч Трампын хийсэн өмнөх мэдэгдлүүдээс хамааран ихэнх дэмжигчид нь Амазон ашиглахаа больсон гэдэгт итгэлтэй байна. 

4. Амазоны хүний нөөцөд ашигтай

Чадварлаг боловсон хүчин олно гэдэг дийлэнх компаниудад, ялангуяа Амазон шиг техникийн компаниудад бүр ч илүү хүндрэлтэй. Хурдтай өсч хөгжиж байгаа тэдэнд шинэ ажилчид юу юунаас илүү хэрэгтэй байгаа. Безосийн хандиваар сургууль төгссөн мэргэжилтнүүд Амазонд ажиллахдаа сэтгэл хангалуун байхын дээр найз нөхөддөө ч санал болгож мэдэх юм. 

5. Түүний хувьд энэ хэмжээний мөнгө юу ч биш

33 сая доллар гэдэг их мөнгө шүү. Гэхдээ дэлхийн хамгийн баян хүнд бол тийм ч их хэмжээний мөнгө биш гэнэ. Жишээ нь: 2017 онд Билл Гэйтс 4.6 тэрбум доллар, Варрен Буффет 3.17 тэрбум долларыг хандивласан байдаг. Тэд бусад тэрбумтнуудыг ч мөн тусламжийн үйлс хийхийг уриалсан "Giving Pledge" гэх аяныг санаачилжээ. Хэдийгээр Безос үүнд гарын үсэг зурсан ч хамрагдаагүй юм. 33 сая доллар нь түүний нийт хөрөнгийн 0.0033%-тай тэнцэнэ. Энэ удаагийн хандив нь түүний томоохон хэмжээний хандив боловч хамгийн анхны хийгээд хамгийн сүүлчийнх нь биш. 

19
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()