Диснейн хүүхэлдэйн дүрүүдийг хэнээс санаа авч бүтээсэн бэ?

Уолт Дисней бол маш олон шинэ арга техник технологийг хүүхэлдэйн киноны ертөнцөд оруулж ирсэн анхдагчидын нэг билээ. Тэр зүгээр ч нэг гайхалтай дүрүүдийг бүтээх гэж оролдсонгүй, харин яг л бидэн шиг харагддаг, ярьдаг тийм л зүйлийг амилуулахыг хүссэн юм. Тэрээр бодит хүний үйл хөдлөлийг дэлгэцнээ буулгахыг хүсдэг байсан тул эхний хэдэн хүүхэлдэйн киноны дүрүүдийг жинхэнэ хүмүүс бүтээсэн байдаг. Бид энэ талаар сонирхуулахаар доорх мэдээллийг бэлтгэлээ. 

Диснейн хүүхэлдэйн дүрүүдийг хэнээс санаа авч бүтээсэн бэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Элеанор Аудли (Eleanor Audley) - Шулам

Нойрсож буй гүнж хүүхэлдэйн киноны хорон санаат шулмын дүрийг жүжигчин Элеанор Аудлигийн гадаад төрх, дуу хоолойгоос санаа авч зохиожээ. Хамгийн анхны дүрийн гадаад байдлыг гаргасан зураг буюу дээрх зурган дээр шулмыг мурий хамартай, хөгшин эмэгтэйн дүрээр зурсан байдаг. Харин дараа нь анимэйтор Марк Дэвис үлгэрийн ном харж байгаад хар хувцастай, эргэн тойронд нь гал ассан эмэгтэйн зургийг харан шинэ дүр төрхтэйгөөр шулмын дүрийг дахин бүтээсэн байна. Ингэхдээ тэрээр шулманд эвэр нэмж өгөөд, Элеанор Аудлигийн царай төрхийн хэлбэр байдлыг бага зэрэг нэмснээс гадна Элеанор Аудли шуламд дуу оруулсан байна.

Элеанор Аудли (Eleanor Audley) - Шулам

2 Хелен Стэнли (Helen Stanley) - Аурора гүнж

Америк бүжигчин, жүжигчин Хелен Стэнлитэй хамтран ажиллаж Аурора гүнжийн дүрийг гаргасан нь маш амжилттай болсон юм. Тэрээр маш олон хүүхэлдэйн киноны дүрүүдийн амьд хувилбар болон тоглож байснаас дурдахад, "101 гөлөг"- Анита Радклиппе, Үнсгэлжин нар ажээ. "Нойрсож буй гүнж" хүүхэлдэйн Аурорагийн дүрийг бий болгохын тулд анимэйтор Марк Дэвис жүжигчний үйл хөдлөл, пластик хувилбарыг ашигласан байна. Харин дүрийн гадаад төрхийг стилист Том Орива жүжигчин Аудри Хэпбурний эрхэмсэг ялдам байдлаас санаа аван гаргажээ. 

Хелен Стэнли (Helen Stanley) - Аурора гүнж

3 Маргарет Керри (Margaret Kerry) - Дин дин

"Peter Pan" хүүхэлдэйн кинон дээрх бяцхан ид шидтэн Дин диний ерөнхий төрх байдлыг Америкийн жүжигчин, радио хөтлөгч Маргарет Керригээс санаа авч гаргасан байна. Дан ганц гадаад байдал ч биш жүжигчний нүүр царай, үйл хөдлөл, зан аашыг нь хүртэл дуурайлган Дин динийг бүтээжээ. Багийнхний хүч хөдөлмөрийн үр дүнд бид бүгдийн хайртай томоогүй, зөрүүд бяцхан шидтэн ийнхүү төрөн гарсан байдаг. 

Маргарет Керри (Margaret Kerry) - Дин дин

4 Катерин Беюмонт (Catherine Beaumont) - Алис

Хэдийгээр дүрийг Америк жүжигчин Маргарет О'Бриэнээс санаа авч зохиох гэж байсан ч Уолт Дисней "On an island with you" киноноос Английн жүжигчин Катерин Беюмонтийг хараад, түүнийг модель болгожээ. Катерин энэ дүрд яг л тохирсон гэмээр шаргал урт үс, цэнхэр нүд, эв дүйгүй хөдөлгөөн, Бритиш аялгатай байсан гэдэг.  

Катерин Беюмонт (Catherine Beaumont) - Алис

5 Женнифер Коннели (Jennifer Connelly) - Жасмин

Жасмины анимэйтор нь Марк Хэнн байсан бөгөөд дорнын гүнжийн төрхийг Диснейландад зочилсон урт хар үстэй зочноос санаа авч гаргасан байна. Дүрийнхээ царай төрхийг өөрийн дүү Бет болон жүжигчин Женнифер Конноли нарыг холин гаргажээ. Дуу хоолой, зан аашийг нь жүжигчин Линда Ларкиныг санагдуулдаг ч Америкийн жүжигчин, дуучин, бүжигчин Жасмин Гаяыг хүндэтгэн, түүний нэрээр нэрлэсэн байна.

Женнифер Коннели (Jennifer Connelly) - Жасмин

6 Жэймс Вүүдс (James Woods) - Хэйдс

Энэхүү хорон санаатныг анимэйторууд уг нь нэг тийм уйтгартай, номчирхуу болгон бүтээх гэж байсан ч Жэймс Вүүдс дуу оруулснаар уг санаагаа орхижээ. Хүүхэлдэйг бүтээгчдэд түүний дуу оруулалт маш их таалагдаж, зохиолоо хүртэл өөрчилсөн байна. Ийнхүү доод ертөнцийн эзний дүрд жүжигчний олон зан чанар төдийгүй хошин байдал шингэсэн байдаг.

Жэймс Вүүдс (James Woods) - Хэйдс

7 Вероника Лэйк (Veronica Lake) - Жессика Раббит

Рожер Раббитын дур булаам эхнэрийн зураг хаа сайгүй байсан цаг саяхан. Нуруу ил гарсан даашинз, халуухан хөдөлгөөнүүд зэргийг 50-иад оны үеийн нэртэй модель Вики Дуганаас сэдэл авч бүтээжээ. Гэвч үс болон царайны төрх байдлыг Америк гаралтай жүжигчин Вероника Лэйкийг дуурайлган гаргасан юм. Вероника бол загварын ертөнцөд урт үс, нүд ирмэлт 2-ыг трэнд болгосон нэгэн ажээ.

Вероника Лэйк (Veronica Lake) - Жессика Раббит

8 Бобби Дрискол (Bobby Driscoll) - Петер Пэн

Том болохыг хүсдэггүй бяцхан жаалын дүрийг Бобби Дрискол бүтээсэн билээ. Тэр бол Уолт Диснейн хамгийн хайртай залуу жүжигчдийн нэг байсан бөгөөд түүнийг харахаар өөрийнхөө бага насыг дурсдаг хэмээн ярьжээ. Петер Пэнд Боббигын царай, зан аашийг оруулж, өөрөөр нь орууллуулсан байдаг. 

Бобби Дрискол (Bobby Driscoll) - Петер Пэн

9 Гэйл Сондергаард (Gail Sondergaard) - Хорон санаат хатан

Цасан гуа ба долоон одой дээрх хорон санаат хатныг Гэйл Сондергаард дээр тулгуурлан гаргажээ. Хорон санаатанд дүр бүтээхийн тулд анимэйтрууд үзэсгэлэнтэй, хүчирхэг, ширүүн төрхтэй нэгнийг сонгох болсон бөгөөд дуу оруулалтыг ч бас түүнээр хийлгэсэн байна. 

Гэйл Сондергаард (Gail Sondergaard) - Хорон санаат хатан

10 Конрад Фейдт (Conrad Feydt) - Жафар

1940 онд гарсан "Baghdad thief" кинонд муу талын дүр болох Жафарыг Конрад Фейдт гайхалтай гаргасан байдаг. Зурган дээрх жүжигчний дүрээс санаа аван, дахин хөгжүүлж, сайжруулсны үр дүнд бараг 50 жилийн дараа Дисней кино компани "Алладин" хүүхэлтэйн киногоо гаргасан билээ. 

Конрад Фейдт (Conrad Feydt) - Жафар

Бонус

Дээрх бичлэгнээс уран бүтээлчид хэрхэн дүрийг хөгжүүлж, үйл хөдлөл тус бүрээр нь цаасан дээр буулгах байдлаар хүүхэлдэйг хэрхэн бүтээдэг болохыг сонирхоорой. 

22
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()