Сурталчилгаа (15)
Хаах

“CES 2018” үзэсгэлэн дээр танилцуулагдсан удахгүй нэвтрэх бүтээлүүд

Нэгдүгээр сарын эхээр Лас-Вегаст дэлхийн техникийн үзэсгэлэн болох “CES 2018” зохион байгуулагджээ. Шинэхэн байгууллагууд болон зохион бүтээгчид олон сонирхолтой техникийг танилцуулж олныг алмайруулж амжсан байна. Ингээд энэхүү үзэсгэлэн дээр танилцуулсан зарим нэг сонирхолтой техникийг танд танилцуулъя.

“CES 2018” үзэсгэлэн дээр танилцуулагдсан удахгүй нэвтрэх бүтээлүүд

1 Нисдэг такси

“Intel” компанийхан нисдэг таксиг танилцуулжээ. Гар утасны аппликейшны тусламжтайгаар энэхүү таксиг хүссэн газраа дуудаж болох юм гэнэ.  Нисдэг таксиг үйлдвэрлэхэд олон тооны зөвшөөрөл хэрэгтэй учир одоогийн байдлаар таксиг их хэмжээгээр үйлдвэрлэх талаар яригдаагүй байгаа юм байна. Гэхдээ үнэхээр энэ зүйл амьдрал дээр хэрэгжих боломжтой болов уу.

Нисдэг такси

2 Нисгэгчгүй цахилгаан машин

Японы алдарт “Toyota” компанийхан хамтрагч нарынхаа хамтаар нисгэгчгүй цахилгаан машиныг танилцуулсан байна. Энэхүү машиныг хүн болон ачаа тээвэрлэхэд ашиглах гэнэ. Ийнхүү нисгэгчгүй автомашиныг 2020 он гэхэд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.

Нисгэгчгүй цахилгаан машин

3 Ухаалаг мотоцикл

“Yamaha” компанийхан мотоциклын хорхойтонгуудын хүслийг үнэхээр биелүүлж чаджээ. Энэхүү мотоцикл нь өөрөө зогсоол дээр зогсож, эзэн дээрээ ирж чадах юм байна.

Ухаалаг мотоцикл

4 Эмпат-робот

“Honda” компанийхан эмпат-робот бүтээсэн бөгөөд энэхүү робот нь хүний сэтгэл хөдлөлийг мэдрэх юм байна. Робот тантай селфи даруулахын тулд инээж ч чадна, эсвэл гуниглан уйлж ч чадна. Зөөлөн материалаар хийгдсэн учир ганцаардсан үедээ тэврээд суухайд таатай.

Эмпат-робот

5 Голографик селфи

“Holo Messenger”  аппликейшн нь селфигийн ертөнцөд нээлт хийж байгаа гэнэ. Үүний ачаар та фантастик кинон дээр гардаг шиг сонирхолтой селфи хийх боломжтой.

Голографик селфи

6 Ухаалаг хувцас

Шинэ технологи бидний хувцас руу хүртэл нэвтрэн оржээ. “Skiin” компанийхны гаргасан хувцас танд зориулан ухаалаг уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд жишээлбэл:  биеийн дулааныг хэвийн байлгах, тайвшруулах хөгжим тавих гэх мэт үйлдлийг хийх гэнэ. Харин “Spartan” компанийхан ухаалаг дотуур хувцсыг бүтээсэн бөгөөд энэхүү дотуур хувцас нь таны биеийг цацраг идэвхит бодис болон утасны цацрагаас хамгаалах юм байна.

Ухаалаг хувцас

7 Цахилгаан онгойлгогч

“Coravin” компанийхан рестораны ажилчид болон дарсанд дуртай хүмүүст зориулан 1000 долларын үнэтэй цахилгаан онгойлгогчийг бүтээжээ. Энэхүү онгойлгогч нь дарсны таглааг маш нарийхнаар онгойлгодог учир та дарсаа дахин хадгалах боломжтой. Онгойлгогч нь тусгай программтай цуг ажилладаг бөгөөд танд ямар дарс сонгохыг зааж өгөх болно.

Цахилгаан онгойлгогч

8 Нойр хянагч дэр

“Nokia” компанийхан гар утасны тусламжтайгаар өөрийн нойрыг хянаж болох төхөөрөмжийг бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь таны нойрыг хянаад зогсохгүй бөх нойртой унтахын тулд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгнө.

Нойр хянагч дэр

9 Робот-нохой

“Sony” компанийхан энэ нохойг нэлээн дээр үед бүтээсэн бөгөөд энэ жил шинэчилсэн, сайжруулсан хувилбараа  танилцуулсан байна. Түүний гадна төрх илүү өхөөрдөм болж тэрээр анивчиж чаддаг болжээ. Цахилгаан нохой нь эзнээ таниж, түүний тушаалыг биелүүлдэг аж.  Үүнээс гадна энэхүү нохой эзэндээ дасах магадлалтай байдаг гэнэ. Нохойтой болохыг хүсэж байгаа ч түүнийг арчлах завгүй хүмүүст ихээхэн тохиромжтой болов уу. Гэхдээ энэ нохой 1700 долларын үнэтэй юм байна.

Робот-нохой

10 Хэмжээгээ өөрчилдөг зурагт

“Samsung” компанийхан дэлхийн хамгийн анхны хэмжээгээ өөрчилдөг зурагтыг танилцуулсан бөгөөд үзэгч өөрийнхөө хүслээр зурагтныхаа хэмжээг өөрчлөх боломжтой болжээ.  Төхөөрөмжийн нэрийг “The Wall” гэдэг юм байна. Дүрсний хувьд маш чанартай боловч хэдэн төгрөгний үнэтэй худалдаалагдах эсэхээ одоогоор хэлээгүй байгаа гэнэ.

Хэмжээгээ өөрчилдөг зурагт

11 Тураадаг чихэвч

“Modius” компанийхан танд турах таатай нөхцлийг бүрдүүлж байгаа юм байна. Энэхүү чихэвч нь таны биеийн өөхийг хайлуулах гэнэ. Турадааг чихэвч энэ оноос эхлэн худалдаанд гарах бөгөөд 300 долларын үнэтэй байх юм байна. Фитнесст явах завгүй бүсгүйчүүдэд тохирсон эд бололтой.

Тураадаг чихэвч

12 Үсний аппарат

Германы алдарт “Schwarzkopf” компанийхан нэгэн сонирхолтой үсний аппаратыг зохион бүтээсэн бөгөөд энэхүү аппаратны тусламжтайгаар та өөрийгөө ямар үстэй болохыг мэдэж, шаардлагатай арчилгаагаа хүртэл мэдэх боломжтой гэнэ.  Охид бүсгүйчүүдэд маань хэрэг болох энэхүү аппарат энэ жилээс худалдаанд гарах юм байна.

Үсний аппарат

13 Хоол хийж болох аяга угаагч

Аяга угаагч машин үйлдвэрлэгч “Tetra” компанийхан 10 минутын дотор аяга шаазан угаах төхөөрөмжийг бүтээсэн бөгөөд энэ төхөөрөмжиндөө мөн хоол хийх боломжтой гэнэ.

Хоол хийж болох аяга угаагч

14 Цэвэрлэгч робот

“Aeolus Robotics” компанийхан цэвэрлэгч роботыг бүтээж байгаа бөгөөд тун удахгүй худалдаанд гаргахаар зэхэж байгаа юм. Энэхүү робот нь гэрийн бүх эд хогшлыг мэдэж цэвэрлэгээ хийхээс гадна, эзнээ таниж түүнд туслаж чадна гэнэ. Гэхдээ хэзээ худалдаанд гарах нь одоогоор мэдэгдэхгүй байгаа юм байна.

Цэвэрлэгч робот

15 Эвхэгддэг утас

Та хуучин эвхэгддэг утсаа санаж байна уу? ZTE компанийхан эвхэгддэг утсыг дахин үйлдвэрлэсэн бөгөөд хоёр дэлгэц дээр өөр өөр программ гаргах, нэг зургийг хоёр утсан дээр сунгах гэх мэтээр ашиглаж болно

Эвхэгддэг утас

16 Тайчигч-робот

Үзэсгэлэнгийн сонирхолтой нэг хэсэг нь тайчигч роботууд байсан юм. Манекенээр хийсэн бөгөөд толгойныхон оронд камер байгаа аж.

Тайчигч-робот

9
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()