Эрт цагт дайн тулаанд ашигладаг байсан хуяг дуулгууд

Эрт дээр үед аймшигт баг, бат бөх хуяг дуулга нь аян дайны үеийн найдвартай хамгаалах хэрэгсэл болж байсан билээ.  Заримдаа дайсны талыг айлгадаг ч зүйл байсан гэдэг. Өнгөрсөн үеийн дайны хамгаалалтын хэрэгслүүд XXI зуунд ч  олны анхаарлыг татсаар иржээ. Ингээд эрт үед хэрэглэж байсан хуяг, дуулгыг хамтдаа сонирхоцгооё.

Эрт цагт дайн тулаанд ашигладаг байсан хуяг дуулгууд
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүхтэй хуяг

Энэ багийг хурц жаднаас хамгаалах зорилгоор ашиглаж байжээ. Харин урд талд байгаа торны ачаар баатар орчноо илүү сайн харж мэдрэх боломжтой.

Нүхтэй хуяг

2 Кирасирын хуяг

XVI зууны үед баатрууд дайны талбар дээр хүртэл загварлаг харагдах дуртай байсан бололтой. Энэ үед хамгаалалтын хуяг хийхдээ хүний царайны хэлбэртэй, эсвэл амьтны хэлбэртэй хийдэг байжээ.

Кирасирын хуяг

3 Сабатон

Сабатон нь баатрын нэг хамгаалалт байсан бөгөөд тухайн эрэгтэй хэдий чинээ өндөр цолтой байна төдий чинээ урт үзүүртэй байжээ. Хаад, ханхүү нарт 76 см хүртэлх урттай сабатон хэрэглэхийг зөвшөөрч байсан ч энэ урт хүртэл хүрэх нь ховор.

Сабатон

4 Адрианы гинжтэй малгай

Францын дайны хамгаалалтын малгайг генерал Огюст Адриан зохион бүтээжээ. Үүнээс хойш дэлхийн маш олон оронд тархсан бөгөөд гинж нь цэргүүдийг тэсрэх бөмбөгийн хэсгүүдээс хамгаалах зорилготой байсан байна.

Адрианы гинжтэй малгай

5 Брюстерын хамгаалалт

Энэхүү хамгаалалт нь 18 кг жинтэй учир үүнийг өмсөөд гүйн гэж байхгүй л болов уу. Тиймээс энэхүү хамгаалалтыг мэргэн буучид ихээр хэрэглэдэг байсан бөгөөд загвар муутай харагдаж байгаа ч үүргээ сайн биелүүлдэг байжээ.

Брюстерын хамгаалалт

6 Дэлхийн нэгдүгээр дайны үеийн хамгаалалт

Германы цэргүүдийн зохион бүтээсэн хамгаалалтын хувцас нь ган хавтангаар хийгдсэн бөгөөд цээж болон гэдсийг  хамгаалах үүрэгтэй байжээ.  Дэлхийн нэгдүгээр дайны үед энэ төрлийн хамгаалалтыг маш ихээр ашигладаг байв.

Дэлхийн  нэгдүгээр дайны үеийн хамгаалалт

7 Нүдний шил

Нэгдүгээр дайны үеийн хамгаалах хэрэгсэлд ган малгай, металаар хийсэн хуяг, хутагтай бээлий болон хэлтэрхийнээс хамгаалсан францын шил багтаж байсан байна.

Нүдний шил

8 Трансформер- хамгаалалтын хувцас

Энэ хамгаалалтын хувцас нь дэлхийн хамгийн анхны дайны зориулалтын хувцас гэж хэлж болно. Үүргийн хувьп цэргүүдийг сумнаас хамгаалахаас гадна богинохон хугацаанд үүрэг нь өөрчлөгдөж гал гаргах хэрэгсэл хүртэл болж байжээ.

Трансформер- хамгаалалтын хувцас

9 Франц кирас

Эдгээр хамгаалалтын хувцсыг харахад францчууд өвөг дээдсийнхээ хувцаснаас санаа авч хийсэн бололтой. Цээжний хамгаалалт нь зодооны үед хэрэгтэй байсан бол дайны талбар дээр нэлээд саад болдог байсан байна.

Франц кирас

10 Далавчит хамгаалалт

Далавчит хамгаалалт нь дайны үеэр их чимээ гаргадаг байсан учир дайсны талын морьдыг үргээх зорилготой байжээ. Харин судлаачдын үзэж байгаагаар далавч нь өөрийн чимээгээр бус харин овор хэмжээгээрээ дайснуудаас хамгаалах үүрэгтэй гэж үзсэн байна.

Далавчит хамгаалалт

11 Годендаг

Дундад зууны үеийн хүмүүс нэлээд хошин үзэлтэй байсан бололтой. Годендаг нь “өдрийн мэнд” гэж орчуулагддаг байна. Хурц үзүүртэй, хүнд царсаар дундад зууны үеийн хүмүүс хоорондоо үүгээр л мэндчилдэг байсан бололтой.

Годендаг

12 Мэнгу

Хурц шүд, мангасын соёо зэрэг нь Японы Мэнгу хэмээх хамгаалах хэрэгсэл юм.  Энэхүү багийг харсан дайсны талынхан шууд л айдаг байсан гэнэ шүү.

Мэнгу

13 Муурын хамгаалалт

Канадын мастер Жефф де Бур муурын хамгаалалт гэх зүйлийг бүтээсэн байна. Тэрээр үүнийг хийхдээ нохой болон морьдын байгалаасаа биеэ хамгаалах чадварыг судалж түүнээсээ санаа аван зохион бүтээжээ.

Муурын хамгаалалт

4
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()