Яагаад уйдсан үед цаг удаан явж, яарсан үед хурдан өнгөрдөг вэ?

Цаг хугацааг удирдах нь хүн төрөлхтөний хамгийн том хүсэл байсаар ирсэн. Бидэнд зарим өдөр цаг хугацаа зогсчихсон мэт удаан өнгөрдөг бол зарим өдөр хэтэрхий хурдан өнгөрдөг. Эрдэмтэд мөнхийн цаг хугацааны жорыг олоход эсвэл цаг хугацааны машин бүтээхэд бүх зүйлээ зориулж байх зуур сэтгэл судлаачид цаг хугацааны хэмжигдэхүүнийг бидний бие махбод хэрхэн хүлээн авдагийг судалжээ.

Яагаад уйдсан үед цаг удаан явж, яарсан үед хурдан өнгөрдөг вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Уйдсан үед цаг зогсчихсон мэт санагддаг

Уйтгартай ном уншиж байх үед хөгжилтэй кино үзэж байхтай яг ижилхэн цаг зарцуулж байгаа атал цаг огт хөдлөхгүй байгаа мэт санагддаг. Учир нь бид уйдсан үедээ өөрсөддөө хэт их анхаарал хандуулснаар их зүйл бодож, олон мэдээлэл боловсруулснаар цаг хугацааны мэдрэмжээ удаашруулдаг. Эсрэгээрээ бид өөрсдөөсөө бусад зүйлд анхаарлаа хандуулах нь цаг хугацааны мэдрэмжийг хурдасгадаг.

Уйдсан үед цаг зогсчихсон мэт санагддаг

2 Эргэлзэтэй байдалд орсон үед цаг удааширсан мэт санагддаг

Oгтхон ч бэлэн биш байхад хэн нэгэн танд аравхан минут үлдсэнийг сануулах тэр эгзэгтэй үетэй бид цөөнгүй тулгардаг. Ингээд тэр 10 минут хамгийн анзааралгүй өнгөрөөх 10 минут болж хувирна. Харин жирэмсний тестийн хариуг хүлээх 10 минут үүнтэй харьцуулахын аргагүй удаан өнгөрдөг. Бид ямар үр дүн гарахыг мэдэхгүй үед тэр зүйлдээ хэт их санаа зовж эхэлдэг. Тэгэхээр гэнэтийн адал явдалд хүний тархи илүү их анхаарал хандуулдаг ба энэ нь цаг хугацааг илүү урт юм шиг санагдуулахад хүргэдэг.

Эргэлзэтэй байдалд орсон үед цаг удааширсан мэт санагддаг

3 Цагаа харах тусам улам удаан өнгөрч байгаа мэт санагддаг

Өглөөний сэрүүлгийг тавхан хором хойшлуулчихаад дахиад жаахан унтаад авах тэр мэдрэмж хамгийн таатай нь байдаг. Гэвч хичээл завсарлахыг хүлээн цагаа ширтэх сурагчид энэ 5 минут үүрд мөнх үргэлжлэх мэт санагддаг. Цаг рүү ойр ойрхон харахад бидний нүд маш богино хугацааг зарцуулах ба ойр ойрхон ингэж харснаар бидний төвлөрсөн байдал алдагдаж эхэлдэг. Энэ үед тархи биед цаг руу харж байна гэсэн мэдээллийг хүргэх замаар анхааралтай байдлыг сэргээх гэж оролдсоноор, илүү их цаг алдаж бид нэг зүйлээ маш олон удаа бодсон мэт санагддаг байна.

Цагаа харах тусам улам удаан өнгөрч байгаа мэт санагддаг

4 Бид өөрсдийгөө таньж мэдэх явцад цаг хугацаа арай удаан явдаг

Тайзан дээрх 20 минут яг л гэр лүүгээ алхах 1 цагтай адил санагддаг. Учир нь бид нэг үйлдлээ байнга давтсанаар бидний бодол хэвшиж бодит байдалд анхаарал хандуулахаа больдог. Гэсэн хэдий ч өөрийгөө таних гэдэг нь яг тухайн цагт төвлөрч, болж буй бүхнийг мэдэрснээр дурсамж цаг хугацааг нэг бүрчлэн мэдрэхийг хэлнэ

Бид өөрсдийгөө таньж мэдэх явцад цаг хугацаа арай удаан явдаг

5 Айх болон аюул осолд орох үед цаг суначихсан мэт санагддаг

Нисэхээс айдаг хүний хувьд 2 цаг онгоцоор явах нь яг ижил цагийг машинаар туулахаас ч удаан санагдана. Бид айх юм уу аюулыг мэдрэх үед тархи амьд гарах бүх боломжийг судлахын тулд нэг дор маш их мэдээллийг боловсруулах хэрэгтэй болдог. Энэ хугацаа тархинаас тийм ч амар арчигдахгүй ба бидэнд тухайн цаг үе маш удаан өрнөсөн мэт санагдахад хүргэдэг.

Айх болон аюул осолд орох үед цаг суначихсан мэт санагддаг

6 Хүлээж байхад цаг удаан өнгөрдөг

Шалгалтын өмнөх 7 хоног огтхон хангалттай санагдахгүй байхад амралт эхлэхээс өмнөх 7 хоног үүрд үргэлжлэх мэт санагддаг. Бид ямар нэг зүйл хүсч эхлэхэд цаг хугацаа биднээр тохуурхах мэт удааширч эхэлдэг билээ. Үүгээр ч зогсохгүй хүссэн зүйлдээ хүрч чадахгүй болоход бидний уур хүрч тэвчээр алдарна. Үнэндээ энэ нь цаг хугацааны тоглоомтой биш бидний сэтгэл зүйтэй холбоотой. Бид иймэрхүү үед илүү эмзэг болсон байдаг ба нэг зүйлд хэт их анхаарал хандуулж эхэлдэг аж. 

Хүлээж байхад цаг удаан өнгөрдөг

7 Анхны сэтгэгдэл цаг хугацааг удаашруулдаг

Мэдэхгүй газар луугаа анх удаа явах нь эргэж ирэхээс илүү удаан өнгөрдөг. Энэ нь бидний тархи их хэмжээний шинэ мэдээлэл хүлээн авснаар бидний биед ойлгогдохоор хэлбэрт оруулж боловсруулахад их цаг зарцуулдагтай холбоотой. Тархи хэдий чинээ цаг зарцуулна цаг төдий чинээ удаан өнгөрнө. Харин боловсруулж буй мэдээлэл танил байх тусмаа тархины ажиллах цаг багасна.

Анхны сэтгэгдэл цаг хугацааг удаашруулдаг

8 Яарсан үед цаг хурдан өнгөрдөг

Шалгалтад бэлдэх 3 өдрийг шалгалтын хариу хүлээх 3 өдөртэй харьцуулахад ямар санагддаг вэ? Ер нь бол эцсийн хугацаанаас өмнөх хэдэн ч хоног бидэнд хангалтгүй санагдана. Учир нь бид яарах үед одоо үеээсээ илүү ирээдүй рүү анхаарлаа хандуулснаар хүрээлэн буй бусад зүйлдээ анхаарлаа хандуулахаа больж эхэлдэг. Тиймээс тэнцвэртэй байх нь чухал.

Яарсан үед цаг хурдан өнгөрдөг

9 Өдөр бүр нэг зүйлээ хийхэд цаг хурдан өнгөрдөг

Шинэ орчинд бидний оюун ухаан бүх жижиг зүйлсийг анзаарч эхлэх ба өдөр тутмын амьдралын тогтмол хийдэг зүйлсэд анхаарал хандуулах нь багасдаг. Мод, далай гээд бүр ресторанд байх давс, перц хүртэл шинэ санагдаж бидний тархи энэ бүх шинэ зүйлийг сонирхоод завгүй болно. Энэ нь мэдээж бид шинэ газартаа дасах хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараа л бидэнд орчин тойрноо илүү мэдэрч цаг хугацааны мэдрэмжээ уртасгах боломж олдоно

Өдөр бүр нэг зүйлээ хийхэд цаг хурдан өнгөрдөг

10 Нас ахих тусам цаг хурдан өнгөрдөг

Хүүхэд байхад өдөр хоног их удаан өнгөрдөг байсан бол нас ахих тусам энэ байдал эсрэгээрээ эргэдэг.  Бид хүүхэд насны дурсамжаа маш тод санадаг атал өнгөрсөн долоо хоногт юу болсныг санахгүй байх нь элбэг. Үнэндээ, энэ нь дээр дурдсан бүх баримтуудын нийлэмж юм. Бид нас ахих урьдын адил тусам шинэ мэдээлэл хүлээн авахаа больж ямар ч зүйл шинэ мэт санагдахаа больдог. Тархинд шинэ мэдээлэл ирэхгүй бол бүх зүйл урьдын л адил танил болж тархинд боловсруулах цаг шаардлагагүй болдог. Ингээд бид уйдаж эхэлнэ. Энэ байдал биднийг хүрээлэн буй орчиндоо дасах хүртэл үргэлжилдэг бөгөөд шинээр таньж мэдэх нэг ч зүйл үгүй болтол үргэлжилсээр байх аж.

Нас ахих тусам цаг хурдан өнгөрдөг

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()