Өглөө сэрэхдээ ч хөөрхөн байхын тулд хийх ёстой зүйлс

Супер модель Синди Кроуфорд нэгэн ярилцлагандаа "Өглөө сэрээд өөрийгөө толинд харахад би сэтгүүлийн нүүрэн дээр инээмсэглэн гардаг шигээ үзэсгэлэнтэй байдаггүй" гэдгээ хүлээн зөвшөөрсөн удаатай. Ийм сайхан эмэгтэй өглөө сэрэхдээ өөрийгөө сайхан харагддаггүй гэж бодож байгаа бол энгийн бид ямар харагддаг нь ойлгомжтой. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээр өглөө бүрийн мандах нарыг хөөрхөн царайтай угтахыг хүсч буй хэн бүхэнд хэрэг болох зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Өглөө сэрэхдээ ч хөөрхөн байхын тулд хийх ёстой зүйлс
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Унтахаасаа 3 цагийн өмнө

  • Маргааш өглөө нь бүлцгэр нүдтэй сэрэхгүйн тулд оройн цагаар шингэн юм аль болох бага ууж, хоолоо хамгийн багадаа орондоо орохоос 3-4 цагийн өмнө идэж заншаарай. 
  • Оройн хоолондоо уураг ихтэй, сахар багатай хоол хүнсийг сонгож хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Будаа, төмс, гоймонд нүүрс ус ихээр агуулагддаг учраас бидний арьс суларч унждаг ажээ. Ийм учраас загас, төрөл бүрийн ногоо, жимсийг оройн хоолондоо түлхүү хэрэглэхийг зөвлөх байна. 

Унтахаасаа 3 цагийн өмнө

2 Унтахаасаа нэг цагийн өмнө

  • Унтахаасаа нэг цагийн өмнө унтлагын өрөөндөө агаарын солилцоо оруулаарай. Унтах орчин тань цэвэр цэнгэг агаартай, тохирох хэмжээний чийгшилтэй, сэрүүхэн байвал та бат бөх, тав тухтай амрана гэсэн үг юм. 
  • Маш бага хэмжээтэй кремийг шөнийн чийгшүүлэгч тостойгоо хольж нүүр болон хүзүүндээ түрхэж өгөх нь таныг өглөө жавхаалаг, өнгөлөг сэрэхэд туслах болно. 

Унтахаасаа нэг цагийн өмнө

3 Унтахаасаа хагас цагийн өмнө

  • Энэ үед шөнийн чийгшүүлэгч тосыг түрхэх нь таны арьсанд чийгшил өгөх ба бүрэн шингэх боломжийг олгоно.
  • Халаалт нь хамгийн чийглэг арьсыг ч хуурайшуулдаг учраас өрөөндөө чийгшүүлэгч авч тавьчихаад өдөр тутамдаа хэрэглэж байх нь үр дүнтэй арга байдаг билээ. 

Унтахаасаа хагас цагийн өмнө

4 Унтахаасаа 5 минутын өмнө

  • Үсээ самнаарай. Хэрэв таны үс урт бол сулхан сүлжих юмуу өөрт эвтэйхэн байдлаар сулхан боогоод унтсан ч болно. Өглөө босоход таны үс үл ялиг долгионтсон, эрүүл, гялалзсан сайхан харагдах болно. 
  • Торгон юмуу сатин даавуун дэрэн дээр унтах нь үрэлтийн хүчийг саармагжуулдаг учраас таны үсийг бага ширэлдүүлэх болно. Синтетик материал нь хүний биед тийм ч таатай биш байдаг билээ. 

Унтахаасаа 5 минутын өмнө

5 Унтаж байхдаа

  • Шөнө яаж унтдаг болохоо анзаараарай. Хүний толгой жин ихтэй байдаг учраас доошоо харж унтдаг хүний биен дэх шингэн нүүр лүү нь орж хавагналт үүсгэдэг ажээ. Хэрэв та дээшээ харж унтаж чадахгүй бол хажуу тийш эргэн унтаж байгаарай. 
  • Дээшээ харж унтдаг хүн согог заслын дэрэн дээр унтаж амрах нь сайн байдаг. Ийм дэртэй болчихвол толгойгоо хүчтэй эргүүлж, хамаагүй хөдөлж чадахаа болино. Ингэснээр цус бүхэл биеэр тань жигд гүйх бөгөөд биен дахь шингэн нүүрэн хэсэгт хуримтлагдахгүй учраас та өглөөг хөөрхөн, хавдаагүй царайтай угтах юм. 
  • Нүдний хаалт хэрэглэх нь бас үр дүнтэй байдаг. Гэрлийг таны нүд рүү нэвтрүүлэхгүй учраас та илүү тав тухтай, гүн нойрсохоос гадна өглөөг шинэ сэргэг, амарсан царайтайгаар угтаж чадна. 

Унтаж байхдаа

1-р арга: Чийгшүүлэх

Урьд шөнө нь унтаагүй хүний арьсны өнгө бараантаж, уян хатан чанараа алддаг. Тийм учраас нэн түрүүнд арьсаа чийгшүүлэх нь тун чухал юм. Чийгшүүлэх үйл явцыг гадна болон дотор талаас нь хоёулангаас нь хийж гүйцэтгэх боломжтой. Огурцы, яншуй, улаан лооль болон бууцайны чийгийн агууламж өндөр учраас таны арьсанд зайлшгүй хэрэгтэй микро уургийг өгч чадна. Шүүс ихтэй жимсийг жижиглэн хэрчиж бага зэргийн оливийн тос, нимбэгний шүүсээр амтлан салат хийж идэх нь чийгшил өгөх гол аргуудын нэгт тооцогддог ажээ. Харин гадна талаас нь чийгшүүлэхдээ нимбэг, гааны үнэртэй шүршүүрийн гелийг ашиглан усанд орж болдог. 

1-р арга: Чийгшүүлэх

2-р арга: Классик

Урьд шөнө нь цурам ч хийгээгүй хүмүүсийн өөрсдийгөө сэргээх хамгийн энгийн арга аяга хар кофе уух байдаг билээ. Арьс тань ч ядарч байгаа учраас чийгшүүлэгч тоник, сормуусны будаг болон хацар өнгөлөгч зэргийг ашиглан ядарсан төрхөө нуун далдлах боломжтой юм. 

2-р арга: Классик

3-р арга: Яаралтай арга хэмжээ

Бидний одоо санал болгох гэж буй арга маань өглөөд цаг зав муутай байдаг хүмүүст нэн тохиромжтой юм. Мөс нь нүдний хавдалтыг бууруулах сайн арга байсаар ирсэн болохыг бид мэднэ. Тэгвэл алтан товч, нимбэг, гаат өвстэй мөсөөр нүүрээ арчвал тэр дорхноо арьсны өнгө засарч, нүд сэргээд л ирдэг юм байна шүү. Мэдээд аваарай. 

3-р арга: Яаралтай арга хэмжээ

6 Хамгийн чухал нь сайн унтаж амрах байдаг

Энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд сайхан харагдаж, гоо үзэсгэлэнтэй байхын нууц нь сайн унтаж амрах байдаг гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Тийм учраас ажил, амьдрал, амралтаа зохицуулж, өглөө бүхнийг шинэ сэргэг, хөөрхөн царайтай угтаж, амжилт бүтээлээр дүүрэн байгаарай. 

Хамгийн чухал нь сайн унтаж амрах байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()