Долоон хүүхэд төрүүлсний дараа тэр ингэж өөрчлөгдсөн

Ээж болно гэдэг хамгаас сайхан мэдрэмж. Үүнийгээ дагаад томоохон үүрэг хариуцлагыг тэд жижигхэн биедээ үүрэх хэрэг гардаг. Гэхдээ ээжүүд хэзээ ч бууж өгдөггүй. Үр хүүхдийнхээ төлөө бүхнийг хийсээр энэ насыг бардаг. Угаасаа ч хүний амьдралын утга учир гэдэг үр удмаа үлдээх явдал шүү дээ. Харамсалтай нь зарим эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнгээ алдахаас айж жирэмслэхийг хүсдэггүй байна. Харин олон хүүхэд төрүүлсэн ч гоё сайхан бие галбираа хадгалж болдгийг өдгөө 43 настай ч аль хэдийнэ 7 хүүхэд төрүүлсэн Жесика Ансловын (Jessica Anslow)  жишээнээс олж мэдээрэй.

Долоон хүүхэд төрүүлсний дараа тэр ингэж өөрчлөгдсөн
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Жессика анхны хүүхдээ 19 насандаа төрүүлсэн байна. Үүний дараа тэрээр төрсний дараах сэтгэлийн гүн хямралд орж улмаар маш их жин нэмсэн гэдэг. Ингэж явсаар 2013 онд тэр хамгийн бага хүүгээ гаргасны дараа жингээ хасахаар хүчтэй тэмцэж эхэлжээ. Үлдсэн амьдралаа таргалалт гэдэг зүйлд дарлуулахыг тэр хүсээгүй байна.

Түүний хоолны цэс бүрэн утгаараа өөрчлөгдөж сүүлийн 5 жилийн турш овъёос, жимс, улаан буудайн талхтай хамгийн сайн найзууд болсон байна. Хажуугаар нь биеийн тамираар хичээллэж амттанг бүрмөсөн хорьжээ.

Тэрээр жингээ хасах тусам дасгал хөдөлгөөн, хоолны цэсээ улам бүр судалгаа хийж боловсронгуй болгосоор өдгөө мэргэжлийн түвшинд ирсэн байна.

Өдөртөө тэр хүүгээ унтуулсан үеэрээ кардио дасгалаа хийдэг байна. Харин бямба гарагт хамгийн том охин нь бага дүүгээ харж өгдөг ба ингэснээр Жесика  бүтэн өдрийг өөртөө зарцуулдаг гэнэ.

Түүний энэ амжилтын цаана хамгаас хайртай гэр бүлийнхнийх нь томоос том дэмжлэг байсан гэдэг.

Тэр яг л охиныхоо найз шиг нь харагдаж байгаа биз. Хүн хичээвэл болохгүй зүйл гэж үгүй болохыг түүний жишээ харуулж байна. Та ч гэсэн чадна амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()