Сурталчилгаа (15)
Хаах

Хүн бүхэнд хэрэг болох компьютерын командууд

Бүтэн өдрийн турш сууж байгаад яг ажлаа хийж дуусахын даваан дээр тог тасрах, эсвэл зөөврийн компьютерын цэнэг дуусвал таны хийсэн ажил тэр чигтээ устаж, хайран хөдөлмөр гэмээр санагдах биз. Хэрвээ та үргэлж ийм асуудалтай тулгардаг бол бид танд хэрэгтэй зөвөлгөөг хүргэе. Дараах нууцын ачаар та цаг хэмнэж, ажлаа аврах болно.

Хүн бүхэнд хэрэг болох компьютерын командууд

Интернэт

1. Хамгийн сүүлд хаасан хуудсыг нээх

  • Windows — Ctrl + Shift + T
  • macOS — Cmd + Shift + T

2. Веб хуудсыг PDF хэлбэрээр хадгалах

  • Windows — Ctrl + P \принтерийн сонголт дундаас PDF хэлбэрээр хадгалах нэршлийг сонгох\
  • macOS — Cmd + P  \принтерийн сонголт дундаас PDF хэлбэрээр хадгалах нэршлийг сонгох\

3. Google дээр өөрт хэрэгтэй номыг олохын тулд хайлтын цонхон дээр номны нэр болон файлынхаа /PDF, DOC, RTF, DjVu/ төрлийг бичнэ.

4. Тухайн хотын цагийг хурдан мэдэхийн тулд «цаг+орон» эсвэл «time+орон» хэлбэрээр хайлтын цонхон дээр бичээрэй.

5. Тухайн валютын тодорхой ханшийг мэдэхийн тулд хайлтын цонхон дээр "tugrik to dollar" гэж бичих хэрэгтэй. Ингэснээр та тооны машин ашиглахгүйгээр, хүссэн мөнгөө өөр валют руу шилжүүлэн бодох боломжтой.

6. Google-ийн тооны машиныг ашиглахдаа хайлтын цонхон дээр "Calculator" гэж бичихэд хангалттай.

Интернэт

Цахим хуудас

7. Twitter-ийн 140 тэмдэгтэд таны бичиж буй зүйл багтахгүй бол Twishort, TwitLonger болон Tall Tweets ашиглаарай.

8. Facebook-т таалагдсан хуудсаа хадгалж болох бөгөөд цэсний дээд хэсэгт буй “хаягийг хадгалах” дээр дараарай.

9. Хэрвээ танд хэрэгтэй хүний мэйл хаягийг мэдэхгүй байвал тухайн хүний Facebook хаяг — username@facebook.com руу нь мэйл илгээж болно.  Facebook өөрөө таны мэйлийг тухайн хүний хувийн мэйл рүү илгээх болно.

Цахим хуудас

Баримт бичиг

11. Устсан файл олохын тулд

  • Windows — Win + R, файлын нэр
  • macOS — Cmd + Space (Spotlight), файлын нэр

12. Word регистр өөрчлөх

  • Windows — Shift + F3
  • macOS — Shift + F3

13. Файл хадгалах

  • Windows — Ctrl + S
  • macOS — Cmd + S

14. Сүүлчийн үйлдлийг буцаах

  • Windows — Ctrl + Z
  • macOS — Cmd + Z

15. Үйлдлийг давтах

  • Windows — Ctrl + Y
  • macOS — Cmd + Y

16. Google Docs –олон тексттэй ажилладаг хүмүүст нэн тохиромжтой бөгөөд тэр даруй таны файлыг хадгалдаг. Бүх төрлийн төхөөрөмжөөс өөрчлөх боломжтой.

17. Punto Switcher – Keyboard-ын хэлийг автоматаар өөрчилж таны ажлыг хөнгөвчилнө.

Баримт бичиг

18. Тухайн хуудасны хуучин загварыг мэдэхийг хүсэж байвал https://archive.org/ ашиглаарай.

19. Нас барсны дараа Facebook хуудсыг устгахын тулд “Settings” “General” “Save” “Delete account” хэсгийг сонгоно. Энэ хэсгийг сонгосноор таныг нас барсны дараа хэн нэгэн мэдэгдэхэд тухайн аккаунт автоматаар устах болно.

Бонус

Гар утас ашиглан үйлдэгдсэн гэмт хэргийн судлаачид гар утасны устгагдсан мэдээллийг дахин сэргээж чаддаг гэнэ. Цагдаа нар аль ч гар утаснаас фото зураг, видео бичлэг болон хаашаа залгаж хэнтэй ярьсан, мөн түүнчлэн аллага, гэмт хэргийн тайлбар, тэмдэглэл, түүх гэх мэт бүх төрлийн мэдээллийг олж авдаг байна.

Хэдийгээр гар утас хэрэглэгч үүнийг устгасан байсан ч дахин сэргээх боломжтой аж.

Та Андройд гар утсан дээрх зураг устгасан бол, сэтгэлээр унах шаардлагагүй. Тус зургийг буцааж сэргээхийн тулд ердөө л ЭНД дарж, тус програмыг татаж авахад хангалттай. Энэхүү програмын тусламжтайгаар та устгасан зургаа сэргээж чадах юм. 

Бонус

Хэрэв танд дээрх мэдээлэл таалагдсан бол ЭНД дарж, компьютерийн гаран дээрх “F1-F12” товчлуурууд ямар үүрэгтэй болохыг мэдэж аваарай!

18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()