Өнөөг хүртэл эргэлзээтэй хэвээр байгаа түүхэн хүмүүсийн амьдрал

Жил ирэх тусам дэлхий дахин түүхэн баримтыг ихээр сонирхох болсон билээ. Үүнээс гадна олон шинэ түүхэн олдворууд ч олдсоор. Заримдаа энэ төрлийн баримт нь хүн төрөлхтөнд итгэмээргүй санагддаг ч  ихэнхдээ ихийг мэдэх тусам шинэ ертөнцийг бидэнд нээж өгдөг. Ингээд онолчдын гаргасан сонирхолтой баримтыг танд хүргэе. Харин итгэх эсэх нь таны сонголт байх болно.

Өнөөг хүртэл эргэлзээтэй хэвээр байгаа түүхэн хүмүүсийн амьдрал
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 I Петр Европоос ирэхдээ солигдсон

Петр I-ийг Европоос ирж байхад түүнийг жинхэнэ биш хэмээн шуугиж эхэлсэн байна. Ийнхүү үзэх болсон гол шалтгаан нь түүний гадаад өөрчлөлт байсан бөгөөд тэрээр сахлаа засаж, хачирхалтай хувцас өмсөж, тамхи татах болсон зэрэг нь хүмүүсийн үл итгэлийг төрүүлж байжээ. Үүнээс гадна тэрээр хөгширч, бага зэрэг өндөр болсон нь гярхай хүмүүст нүдлэгдээд амжиж. Мөн гэр бүлийнхнийгээ бүгдийг нь сүм рүү явуулсан бөгөөд энэ нь танигдахгүй байх зорилготой байсан бололтой. Онолчдын үзэж байгаагаар Петр орос хэлээр ярьж чадахаа больж, зөв бичиж чадахгүй байсан гэнэ. Харин жинхэнэ Петрийг баривчилж, цайзад хорьсон гэх яриа гарсан бөгөөд түүнийг төмөр багтай хүн гэсэн таамаг ч гарах болсон байна.

I Петр Европоос ирэхдээ солигдсон

2 Пушкин болон Дюма нар нэг хүн

Пушкин Дантестай тулалдсан тулаанд амь алдаагүй харин Франц руу цагаачилж, өөрийн зохиолчийн ажлаа Александр Дюмагийн нэр дээр үргэжлүүлсэн гэх таамаг бий. Хачирхалтай сонсогдож байгаа ч үүнийг баталсан хэд хэдэн баримт байгаа гэнэ. Хоёр зохиолч маань хоёулаа Африкаас гаралтай учир гадаад төрх нь ойролцоо, хоёул дурламтгай, түргэн ууртайгаас гадна уран зохиолын ертөнцөд гайхалтай амжилтыг олж байсан. Тэд Орос, Францын талаар судласан бөгөөд Дюма “туялзуур жад”-ны тухайн номондоо хувьсгалын тулаанчдын талаар нарийн бичсэн байсан нь тухайн хөдөлгөөнд оролцсон мэт сэтгэгдэл төрүүлжээ. Үүнээс гадна Дюма Пушкиныг нас барсны дараа гарч ирсэн нь нэлээд эргэлзээтэй байдаг.

Пушкин болон Дюма нар нэг хүн

3 I Александр 87 насалжээ

Федор Кузьмич болон I Александр хоёрыг ижил онд төрсөн гэдэг. Федор Кузьмичыг нас барсны дараа түүний бунхан ариун мөргөлийн газар болсон байна. Ингэснээр бунхан дээр Алексей (Александр II-ын хүү), Николай II хүртэл ирж мөргөж байсан түүхтэй. Ингээд бодохоор цаанаа нэг учиртай ч юм билүү хэн мэдлээ.

I Александр 87 насалжээ

4 II Николай-ийн цор ганц хүү аврагдаж намын ажилтан болсон

1918 онд хааны гэр бүлийг буудсан талаар маш олон таамаг байдаг. Гэсэн ч хааны гүнж Анастасия-г амьд гарсан хэмээдэг. Сталин хааны гэр бүл болон Анастасия-д хайртай байсан гэх үлгэр домог мэт яриа байдаг. Түүний ачаар ханхүү Алексей нь Косыгин нэрээр амьдарч бүр социалист улсын хөдөлмөрийн баатар болсон гэдэг.

II Николай-ийн цор ганц хүү аврагдаж намын ажилтан болсон

5 Уильям Шекспир гэх хүн байсан уу?

Дэлхий даяар Шекспир гэх хүн байсан эсэхт зарим судлаачид тун эргэлзээтэй ханддаг. Хэрвээ байсан бол ямар нэг боловсролгүйгээр тэрээр өөрийн зохиолыг бичиж чадах байсан болов уу. 2011 оны “Anonymous” хэмээх кинонд Шекспирыг гүнтэн Эдуард де Верын зохиолыг өөрийн болгосон гэж гардаг. Харин Шекспир судлаачид үүнтэй огтхон ч санал нийлэхгүй байгаа нь тодорхой.

Уильям Шекспир гэх хүн байсан уу?

6 Гитлер 1984 онд нас барсан

1945 оны 4 сарын 30-нд Гитлерийг амиа хорлосон гэдгийг хүн бүр мэднэ. Түүний цогцсыг олж мөн гэдгийг нь батласан байдаг. Харин мөрдлөгийн агентлагийнхан үзэхдээ Гитлер дайны дараа нэг хэсэгтээ тайван амьдарч байсан гэнэ. Тэрээр эхэндээ Аргентинд дараа нь Бразилд амьдарч байжээ. Өөрийгөө нуухын тулд тэрээр  Адольф Лейпциг хэмээн нэрээ өөрчилж, Кутинг хэмээх хар арьст бүсгүйтэй хамтран амьдрах болсон байна. Гэхдээ л нутгийн иргэд түүнийг хөгшин герман хэмээн нэрлэдэг байжээ.

Гитлер 1984 онд нас барсан

7 Жим Моррисон өөрийгөө нас барсан хэмээн бусдад ойлгуулж өөрөө Сейшелийн арал руу явжээ

"The Doors" хамтлагийн ахлагч Жим Моррисон зүрх нь зогссоноос болж 1971 онд нас барсан байна.  Гэхдээ түүний нас барсан цогцсыг зөвхөн найз эмэгтэй Памело Курсон харжээ. Жимийг нас бараагүй байх магадлалтай гэдгийг хамтлагийн хөгжимчин Рэй Манзарек номондоо дурдсан байдаг. Зохиолд түүнийг Сейшелийн аралд өөрийгөө танихаар явсан хэмээн бичжээ. Мөн Элвис Пресли, Майкл Жексон нарыг ч нас бараагүй гэх яриа бий.

Жим Моррисон өөрийгөө нас барсан хэмээн бусдад ойлгуулж өөрөө Сейшелийн арал руу явжээ

8 Аврил Лавины оронд түүнтэй төстэй эмэгтэй болох Мелисса Ванделла дуулдаг

Судлаачдын үзэж байгаагаар Аврил Лавин 2003 онд буюу 15 жилийн өмнө нас барсан гэжээ. Харин түүний оронд Бразилийн Мелисса  гэх бүсгүй тоглолт хийдэг хэмээн өөрийн блогтоо бичсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй Аврил өвөөгөө нас барсны дараа амиа хорлосон гэж бичжээ.

Аврил Лавины оронд түүнтэй төстэй эмэгтэй болох Мелисса Ванделла дуулдаг

9 Киана Ривз үхэшгүй мөнх

Киана Ривзын шүтэн бишрэгчид түүнийг үхэшгүй мөнх хэмээн тодорхойлжээ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол тэрээр өнгөрсөн хугацаанд францын хаан Агуу Карл, жүжигчин Пол Муне ч байсан гэдэг.

Киана Ривз үхэшгүй мөнх

18
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()