Бэлгэвч хэрэглэхдээ анхаарах ёстой зүйлс

2018-01-30, 17:39
33,636

Насанд хүрсэн хүн болгоны зайлшгүй мэдэж байх ёстой жирэмслэлтээс хамгаалах зөвлөгөөний талаар хүргэе. Эрэгтэйчүүдэд зориулсан бэлгэвч нь хамгийн хямдхан жирэмслэлтээс хамгаалах арга зам бөгөөд зүй ёсоор хадгалж, хэрэглэвэл хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Бэлгэвч хэрэглэхдээ анхаарах ёстой зүйлс
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Ямар материалаар хийсэн гэдгийг анхаар

Эрэгтэй бэлгэвчинд хамгийн их түгээмэл хэрэглэгддэг материалууд нь латекс, полисополен, силикон, полиуретан болон хонины арьс юм. 

  • Латекс - Энэ материалаар хийгдсэн бэлгэвчний үр дүнгийн талаар маш олон судалгаа хийгдсэн байдаг учраас илүү их найдвартай. Судалгааны үеэр бэлгэвчийг зөв хэрэглэсэн 100 хосуудын 2-хон эмэгтэй нь жирэмсэн болсон байна. Харин энгийн үед 100 эмэгтэйн 18 нь жирэмсэн болсон тоо баримт бүртгэгджээ. Мөн латекс бэлгэвч нь бэлгийн замын халдварт өвчний халдвар авах эрсдэлийг 80%-иар бууруулдаг бөгөөд хиламид, заг хүйтэн, гепатит вирусын эрсдэл ч тодорхой хэмжээгээр ч багассан байна. Ямар ч материалаар хийгдсэн бэлгэвч хэрэглэсэн бэлгийн замын халдварт өвчнөөс бүрэн хамгаалахгүй, зөвхөн сэргийлдэг гэдгийг санаарай. Латекс бэлгэвч нь тос, тосорхог материалтай урвалд ороод амархан урагдах, сулрах гээд байдаг учраас ус, силикон, шүлс зэрэг усан суурьтай чийгшил өгөх зүйл хэрэглэх нь зүйтэй. Зарим хүнд латекс материал харшил өгж, загатнах, тууралт гарах шинж тэмдэг илэрдэг. Чанартай латекс бэлгэвч харьцангуй үнэтэй байдаг.
  • Полисополен - Химийн бодис, биет байдлаараа латекстай төстэй боловч сүүлд худалдаанд гарч ирсэн болохоор харьцангуй бага судлагдсан байна. Латексан бэлгэвчтэй хамгаалалтын хувьд ойролцоо боловч арай хямд үнэтэй.
  • Полиуретан - Уг материалын онцгой чанарын улмаас нимгэн бэлгэвч хийх боломжгүй тул тааламжит байдлын хувьд тийм ч их биш. Гэхдээ тос, тосорхог зүйлтэй хамт хэрэглэхэд ямар нэг нөлөөгүй. Мөн латекс бэлгэвчнээс үнэ хямд бөгөөд хүсээгүй жирэмслэлт үүсэх магадлал их байдаг нь урагдаж, сугардагтай холбоотой.
  • Хонины арьс - Жирэмслэлтээс хамгаалах боловч бэлгийн замын ямар нэг халдвараас сэргийлэх тал дээр маш муу. Энэ материал нь үрийн шингэнд тэсвэртэй ч гепатит В вирус, бэлгийн замын бусад өвчний халдварыг тэсэхгүй.
  • Ноноксил 9 - Мэргэжилтнүүд уг материалаар хийсэн бэлгэвчийг зөвлөдөггүй. Хэдийгээр бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх маш өндөр хамгаалалт боловч үтрээний хананд үрэлт үүсгэж дархлааны вирусны халдвар авах эрсдэл бий болгодог байна. 

Ямар материалаар хийсэн гэдгийг анхаар

2 Таарсан бэлгэвч сонгох

Хэтэрхий том болон хэтэрхий жижиг бэлгэвч сонгох нь өндөр эрсдэлтэй. Учир нь таараагүй бэлгэвч нэг бол урагдах эсвэл сугарах магадлалтай. 

Таарсан бэлгэвч сонгох

3 Бэлгэвчийг зөв хадгалах

Бэлгэвчийг нарны гэрэл шууд тусах газар эсвэл 37 цельсийн градусаас их дулаантай газар хадгалах нь түүний хамгаалах чадварыг бууруулдаг байна. Ямар нэг үрэлт үүсэхээргүй, нугалрахгүй байх буюу цүнх, хувцасны дотор халаасанд хийх нь зүйтэй. Үйлдвэрлэгдсэн хугацаанаас хойш 5 жил өнгөрсөн бэлгэвчийг хэрэглэж болохгүй. 

Бэлгэвчийг зөв хадгалах

4 Бэлгэвчийг зөв хэрэглэх

  • Бэлгэвчийг гэмтээлгүйгээр болгоомжтой уутнаас нь гаргах
  • Хавьталд орсон үеэс шууд хэрэглэх.
  • Бэлгэвчийг углахдаа дотор нь агаар ороогүй эсэхийг шалгах. Энэ нь урагдах, сугарах байдлаас сэргийлнэ.
  • Сексийн үед бэлгэвчээ сугарсан эсэхийг нягталж, дээд эрчлээсийг нь үргэлж умайн гадна байлгах хэрэгтэй.
  • Сугарч унахаас сэргийлэн аль болох үзүүрээс нь татах.
  • Хэрэглэж дуусаад, бэлгэвч бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгах.
  • Хэрэглэсэн бэлгэвчийг дахин хэрэглэж хэзээ ч болохгүй.

5 Урагдсан, сугарсан бэлгэвчний эрсдэлийг багасгах

Ийм тохиолдолд бэлгийн замын халдварт өвчнөөс тодорхой хэмжээнд хамгаалах боловч хүсээгүй жирэмслэлт үүсгэх магадлал маш өндөр байдаг. Уг тохиолдол гарвал эмэгтэй нь яаралтай арга хэмжээ авч болно. Өмнө нь бэлгийн замын халдварт өвчний эрсдлийг бууруулахын тулд бэлэг эрхтнээ халуун бүлээн ус болон савангаар угаахыг зөвлөдөг байсан ч одоо үед үүнийг үр дүнтэй арга гэж үздэггүй. Халдвар авах эрсдэлтэй гэж үзвэл эмчид хандахыг зөвлөж байна. Хэрвээ: 

  • Та болон таны хамтрагч сүүлийн 12 сарын хугацаанд нэгээс дээш тооны хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол
  • Шинэ буюу танихгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол
  • Таны хамтрагч өөр хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсон бол
  • Өмнө нь бэлгийн замын халдварт өртөж байсан бол заавал эмнэлэгт хандаарай. 

Хэрвээ бэлгийн харьцаанд орсноос хойшхи хэдэн өдрийн дараа халдвар авсан мэт шинж тэмдэг (ядарч сульдах, загатнах, хөнгөнөөр бие засахад өвдөх, бэлэг эрхтэн дээр тууралт, шарх үүсэх) илэрвэл шууд эмчид үзүүлэх шаардлагатай. 

Бусад сэргийлэх арга хэмжээнд: 

  • Элэгний В вирусээс сэргийлэх вакцин
  • Халдвараас сэргийлэх тусгай эмчилгээ хийлгэх нь халдвар авсан үеийн эрсдлийг бууруулах боломжтой. 

Урагдсан, сугарсан бэлгэвчний эрсдэлийг багасгах

Маш олон хүмүүс бэлгэвч хэрэглэх нь хүсээгүй жирэмслэлт болон бусад халдварт өвчнөөс хамгаалах хамгийн үр дүнтэй хийгээд хялбар арга гэдгийг сайн ойлгодоггүй. Та бэлгэвч хэрэглэн өөрийгөө болон бусдыг хамгаалаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()