Унгасаа тэвчилгүй гаргах 8 шалтгаан

Тийм ээ та зөв уншсан. Унгах нь хүний биед сайнаар нөлөөлдөг нэгээр тогтохгүй олон шалтгаан байна. Бид унгас гэхээр л хүн ичмээр муу муухай зүйл мэтээр хүлээн авдаг. Гэтэл энэ нь ичмээр биш харин ч бидний хоол боловсруулах эрхтний тогтолцоо зөв ажиллаж байна гэсэн дохио аж. Мөн үүгээр дамжуулж өөрсдийн эрүүл мэндийг ч хянах боломжтой. Жирийн хүн өдөрт дунджаар 5-10 удаа унгадаг гэнэ шүү. 

Унгасаа тэвчилгүй гаргах 8 шалтгаан
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Хаван бууруулна

Гэдсэнд хий хуримтлагдах нь хавагналт үүсэх түгээмэл шалтгаануудын нэг болдог. Тиймээс унгасаа бүү барилгүй гаргаж, гэдсэнд хуримтлагдсан хийгээ гадагшлуулаарай. 

Хаван бууруулна

2 Тэнцвэртэй хооллолтонд тусална

Эмэгтэй гэлтгүй хүн бүхэн л турах тухай бодож, төрөл бүрийн хоолны дэглэм баримталдаг. Харин тухайн дэглэм таны биед таарч байгаа эсэхийг унгасны үнэрээрээ мэдэж болно гэвэл та итгэх үү? Жишээ нь та хэт их махтай хоол идвэл, тун ч хурц үнэртэй хий ялгарах бол, нүүрс ус ихтэй хөнгөн чанарын хоол идсэнээр, гарах хийн хэмжээ их байсан ч, харьцангуй үнэр багатай байх аж. Тиймээс та унгасны үнэрээрээ хоолны дэглэмээ зохицуулж болно. 

Тэнцвэртэй хооллолтонд тусална

3 Хэвлийн өвдөлтийг багасгана

Хүмүүс янз бүрийн нөхцөл байдлаас хамаараад унгасаа барих тохиолдол их гардаг. Гэхдээ ингэж унгасаа барьснаас болоод гэдсэнд их хэмжээний хий хуримтлагдаж, гэдэс хөөж өвдөлт үүсгэдэг.  Хэрэв та унгах хэрэгтэй байвч боломжгүй нөхцөл байдалд байгаа бол хэвлий хэсэгтээ алгуур массаж хийж өгөөрэй. Энэ нь таны гэдсэн дахь хийн хөдөлгөөнд сайнаар нөлөөлж өвдөлтийг багасгана.

Хэвлийн өвдөлтийг багасгана

4 Унгасаа удаан барих нь бүдүүн гэдсэн муугаар нөлөөлнө

Унгасаа барьсны дараа хүндрэхэд асуудал үүсдэг. Ер нь унгамаар санагдсан үедээ байгалийн жамаар гаргах нь хамгийн зөв арга юм. Эс бөгөөс хий хуримтлагдаж, бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. 

Унгасаа удаан барих нь бүдүүн гэдсэн муугаар нөлөөлнө

5 Унгас үнэртэх нь танд тустай

Энэ нь тэнэг сонсогдож магадгүй. Гэхдээ Их Британий Эксетер их сургуулийн судалгаагаар, унгасанд бага хэмжээний устөрөгчийн сульфидийн хий агуулагддаг гэж үзжээ. Тус хий нь цус харвалт, зүрхний өвчлөл, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд та өөрийн эсвэл хэн нэгний унгасыг үнэртэх нь эрүүл мэнддээ хөрөнгө оруулж буй нэгээхэн хэлбэр юм. 

Унгас үнэртэх нь танд тустай

6 Унгас нь бидний эрүүл мэндийн тухай бидэнд хэлдэг

Өдөр бүр өөрийн гаргаж байгаа хийндээ анхаарлаа хандуулж бай! Хэр их унгаж байна? Хэр хүчтэй үнэртэй байна? Өвдөлт байна уу үгүй юу эсэх? гэх мэт. Гэдэс дүүрэх нь таны эрүүл мэндийн асуудлын тухай эртнээс анхааруулах тэмдэг ч байж болно. Хэрэв унгах үедээ ямар нэгэн өвдөлт мэдэрч байвал, мөн та үргэлж гэдэс тань дүүрч байвал эртхэн эмчид үзүүлээрэй!

Унгас нь бидний эрүүл мэндийн тухай бидэнд хэлдэг

7 Хүнснээс үүдэлтэй харшлыг оношлоно

Зарим нэг төрлийн хоол хүнсний харшлаас үүдэж, хэвлийд хий хуримтлагддаг. Харин энэхүү хийг гадагшлуулахгүй удсанаар, бидний хоол боловсруулах системд доголдол үүсч, гэдэсний өвчлөлд хүргэдэг. Тиймээс та өөрийгөө хянаж цагдалгүйгээр хийгээ гаргаж, аюулт өвчнөөс сэргийлээрэй!

Хүнснээс үүдэлтэй харшлыг оношлоно

8 Сайхан мэдрэмж төрүүлнэ

Бид бүгд л үүнийг хүлээн зөвшөөрөх байх. Гэдсэнд хуримтлагдаж биднийг зовоож байгаа хийг гарах мэдрэмж ямар сайхан гэдгийг... 

Сайхан мэдрэмж төрүүлнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()