Хатан хааны гэр бүлийн үйлчлэгч нарын мөрдөх ёстой хатуу дүрмүүд

Хатан хааны гэр бүлийнхэн гэхээр хүн бүр л сүрдэн биширдэг билээ. Ханхүү Виллиамыг Кейттэй гэр бүл болох үед дэлхий даяараа тэдний гэрлэлтэнд ач холбогдол өгч анхааран үзэж суусан бол энэ хавар Ханхүү Харри, Меган Маркл нарын хурим ямар болохыг харахыг хүсч байгаа дэлхийн олон сая хүн байгаа билээ. Бид өнөөг хүртэл хатан хааны гэр бүлийнхэний мөрддөг хачирхалтай дүрэм журмуудыг нэг бус удаа та бүхэндээ хүргэж байсан бол өнөөдрийнхөө нийтлэлээрээ тэдний ажилчид, асрагч нар ямар дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой байдаг талаарх мэдээллийг хүргэхээр дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хатан хааны гэр бүлийн үйлчлэгч нарын  мөрдөх ёстой хатуу дүрмүүд
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Ялгарахын тулд нэг нэгэнтэйгээ өрсөлдөх ёстой болдог

Хатан хааны гэр бүлийн төлөө олон арван хүн ажилладаг учраас тэд нэг нэгээсээ ялгарахын тулд өөр хоорондоо өрсөлдөхөөс өөр аргагүйд хүрдэг ажээ. Нэг үгээр хэлэх юм бол тэд үргэлж л албан тушаалын төлөө зүтгэж байдаг гэсэн үг. Өрсөлдөөн нь ажлын ёс зүйг төлөвшүүлж, хийж буй ажлынхаа чанарыг сайжруулах нөхцлийг бий болгодог учраас үүнийг сайн зүйл гэж үзэж болох юм. 

Ялгарахын тулд нэг нэгэнтэйгээ өрсөлдөх ёстой болдог

2 "Хаалттай" гадаад орчин

Хатан хааны гэр бүлийнхний төлөө ажиллаж байгаа хүмүүс тэдэнтэй цуг ордонд амьдрах ёстой болох бөгөөд хаана амьдрахаа сонгох эрхгүй ажээ. Ажилд орж байхдаа хатан хааны төлөө ажиллана гэдэг нэр төрийн хэрэг гэж бодож байсан хүмүүс тун удалгүй нийгмийн амьдралаас тасарч, өөртөө ч гаргах цаггүй болдог ба өөрийнхөө өдөр тутмын амьдралыг зөвхөн хатан хааны гэр бүлийнхний төлөө л зориулах үүргийг хүлээдэг ажээ. 

"Хаалттай" гадаад орчин

3 Тун бага цалин авдаг

Эдинбург дахь Холирудын Ордонд байдаг Хатан хааны түүхэн дурсгалт ваар, үнэ цэнэтэй уран зургуудыг арчиж цэвэрлэх ажлыг хийдэг хүмүүс 7 хоногт нийт 20 цаг ажиллаад жилд 10500 долларын цалин авдаг нь тун бага цалинд тооцогддог байна. 

Тун бага цалин авдаг

4 Хүүхэд асрагч хэзээ ч амардаггүй

Ерөнхийдөө бол жирийн хүүхэд асрагч хүүхдийг гадаа тоглуулж, түүнтэй хамт хооллож, хорвоо ертөнцөд болж буй зүйлсийн талаар ярьж, зааж сургадаг шүү дээ. Тэгвэл хатан хааны ордны хүүхэд асрагч тэднээс огт өөр буюу Ханхүү Виллиам болон Кейттэй хүүхдүүдийнх нь талаар байнга ярилцаж, гадуур зугаалахад нь байнга хамт явж, бүх төрлийн үйл ажиллагаанд цуг оролцож байх ёстой ажээ. 

Хүүхэд асрагч хэзээ ч амардаггүй

5 Хүүхдүүдийг "хамгаалах" үүрэгтэй

Хатан хааны үр хойчийг өсгөж, асарч хамгаална гэдэг жирийн нэг зүйл биш бололтой. Тэднийг олны нүд, папарацичдын дурангаас хамгаална гэдэг нэлээд авхаалж самбаа, сэргэлэн зан чанарыг шаардсан ажил юм. 

Хүүхдүүдийг "хамгаалах" үүрэгтэй

6 Хүүхэд бас дээр нь нохой

Хүүхэд асарч, өсгөхийн хажуугаар нохойг нь бас салхилуулах ёстой байдаг гэвэл та итгэх үү? Нохой салхилуулах ажил дээр өөр нэг хүнийг тавьчхаж үнэхээр болдоггүй юм байх даа? 

Хүүхэд бас дээр нь нохой

7 Ажилчид худлаа хэлэхээс өөр аргагүй байдаг

1982-1993 оны хооронд Хатан хааны гэр бүлийн хувийн ахлах тогоочоор ажиллаж байсан Даррен Макгреди "Цог жавхлант Хатан хаан нэг удаа Балморалд 8:30 минутанд оройн хоолоо зооглох ёстой байсан юм. Хатан хаан хамгийн сүүлд бууж ирдэг учраас бид түүнд оройн хоол 8:15 минутанд эхлэнэ гэж хэлээд харин уригдсан бусад зочдод 8:30 минутанд ирээрэй гэж хэлсэн юм. Хатан хаан ихэнхдээ цагаасаа хоцорч оройн хоолондоо ирдэг байсныг бид мэддэг байсан учраас ингэж зохицуулахаас өөр арга байдаггүй байсан" гэж ярьжээ. 

Ажилчид худлаа хэлэхээс өөр аргагүй байдаг

8 Үсчин үргэлж түүнтэй цуг

Кейтэд үсчин хэрэгтэй нь хэрэгтэй л дээ. Гэхдээ уулын орой дээр зогсож байгаа түүний зургийг авах үед хувийн үсчин нь үсийг нь янзалж тэр бүү хэл дөнгөж хүүхдээ төрүүлчихээд байхад нь хүртэл Кейтийг төгс харагдуулахын тулд үсийг нь янзлаад зогсож байсан гэвэл та итгэх үү? 

Үсчин үргэлж түүнтэй цуг

9 Хэн ч сонсож болохгүй

Хатан хааныг ариун цэврийн өрөө ашиглаж байхыг хэн ч сонсож болдоггүй байна. Бид ч гэсэн хүндээр болон хөнгөнөөр бие засч байгаагаа бусад хүмүүст сонсгохоос ичдэг шүү дээ. Хатан хааны гаргасан энэ дүрэм ордонд үнэхээр хэрэгждэг байна. 

Хэн ч сонсож болохгүй

10 Нохойн хоол

Ордны ахлах тогооч нар нохдод өөрийн гараараа бэлтгэсэн хоолыг өгдөг ажээ. Хатан хааны гэр бүлийнхний хоолыг бэлтгэнэ, нохдын хоолыг хийнэ. Ингээд бодохоор ордны ахлах тогооч нар үргэлж завгүй байдаг бололтой.

Нохойн хоол

11 Гал тогоог нэг ч удаа шинэчилж байгаагүй

Хатан хаан Викториагийн үед хэрэглэж байсан тэр л сав суулга өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа нь тун хачирхалтай хэрэг шүү. Ордны тогооч нар Хатан хаанд гал тогооны хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шинэчилж, сүүлийн үеийн зүйлсээр сольж өгөх хүсэлтийг үргэлж гаргадаг ч Хатан хаан тэдний хүсэлтийг хүлээж авдаггүй байна. Гал тогоог шинэчилж, сайжруулах тийм хэцүү ажил юм гэж үү дээ? 

Гал тогоог нэг ч удаа шинэчилж байгаагүй

12 Ажилчид цалингийн хэмжээтэйгээ эвлэрэх ёстой

Хатан хааны ордны ажилчид ер нь цалингаа нэмүүлэх талаар асууж байсан болов уу? Хатан хаан үгүй л гэх байх л даа. Бид Хатан хааны ордонд ажилладаг хүмүүсийг их мөнгө олдог гэж боддог ч бодит байдал дээр тийм биш ажээ. Тэдний цалин жилд дунджаар ердөө 20000-30000 доллар байдаг юм байна. Асар их хариуцлага хүлээдэг, урт цагаар ажилладаг мөртлөө ийм хэмжээний цалин авах нь мэдээж хэрэг хангалтгүй юм. 

Ажилчид цалингийн хэмжээтэйгээ эвлэрэх ёстой

13 Асрагчид албан ёсны сургалтанд суудаг

Хатан хааны гэр бүлийн бяцхан гишүүдийн асрагчаар ажиллахын тулд хатан хааны асрагчдыг олон арван жилийн турш бэлтгэсээр ирсэн Норландын Коллежийг дүүргэх хэрэгтэй болдог байна. Reader's Digest сайтын мэдээлж буйгаар тус албан ёсны сургалт нь нийтдээ 3 жил үргэлжилдэг бөгөөд хүүхдийн хөгжил, сургагч багш мэргэжлээр баклаврын зэрэгтэй төгсдөг ажээ. 

Асрагчид албан ёсны сургалтанд суудаг

14 Харагдаж бас сонсогдож болохгүй

Англи хэлэнд "Хүүхдүүд харагдаж болохоос сонсогдож болохгүй" гэсэн зүйр үг байдаг. Насанд хүрсэн томчуултай байхдаа хүүхдүүд зөвхөн харагдаж болохоос элдэв дуу чимээ гаргаж, ярианд нь хөндлөнгөөс оролцох  хориотой байдаг. Нэг бодлын хэтэрхий дарамттай дүрэм журам ч юм шиг. Тэгвэл ордны ажилчид хатан хааны гэр бүлийнхэнд харагдаж бас сонсогдох ёсгүй гэсэн хачирхалтай дүрэмтэй байдаг юм байна. Гэхдээ энэ нь тэднийг чанга дуулж, хөгжмөө чангалж сонсож болохгүй гэсэн үг биш л дээ. Зүгээр л үйлчилгээ үзүүлж байхдаа тэдэнд харагдаж бас тэдний чихэнд сонсогдож болохгүй гэсэн үг ажээ.  

Харагдаж бас сонсогдож болохгүй

15 Даавуун живхийг сольж сурах ёстой

Орчин үед даавуун живх хэрэглэдэг ээж аавууд, хүүхэд асрагч нар ер нь байдаг болов уу? Ийм хуучинсаг аргаар хатан хааны гэр бүл хүүхдээ өсгөдөг гэдгийг сонсоод та их гайхаж байгаа байх. Гэхдээ энэ үнэн. 

Даавуун живхийг сольж сурах ёстой

7
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()