“Элсэн шилтгээн”-д 22 жил амьдарсан залуу

2018-01-30, 16:18
22,974

Бразилийн иргэн Маркио Мизаэл Матолиа (Marcio Mizael Matolias) нь бараг амьдралынхаа тэн хагасыг буюу 22 жилийг Барре да Тиюку (Barra da Tijuca) гэх далайн эрэг дээр өнгөрөөсөн байна. Хамгийн сонирхолтой нь зүгээр ч нэг байшин бариад амьдрах биш бүр элсээр шилтгээн барьж түүндээ толгой хорогдож байгаа нь олон хүний гайхшралыг төрүүлээд байгаа юм. Жил бүр түүний аж амьдралтай танилцахаар олон мянган жуулчид тус арлыг зорьдог ба үүгээр ч зогсохгүй бүр түүнд мөнгө төлдөг гэнэ шүү. Ингээд "элсний хаан Матолиа"-ийн гэрээр хамтдаа зочилцгооё.

“Элсэн шилтгээн”-д 22 жил амьдарсан залуу
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Түүний байшингаа барих технологи нь элсийг цемент болтол нь хатуу зуурч, нарийхан мод гуулинг бэхэлж үүнийгээ элсээр шавсан байна. Анхандаа тэрээр эдийн засгийн гүн хямралыг давахын тулд ийм хэв маягаар амьдарч байсан бол одоо энэ нь жинхэнэ амьдралынх нь баяр баясал болсон ажээ. Матолиагийн шилтгээн дотроо хэд хэдэн өрөөтэй ба унтлагын өрөөн л гэхэд 4 м.кв зайтай гээд бод доо. Харин тэр угаалгын өрөө ашиглах хэрэг гарвал зүгээр л үнэгүй нийтийн 00 ордог байна. Хамгийн гайхалтай нь тэр юунд ч мөнгө зарлагддаггүй.

Мэдээж хэрэг элсэн байшинд амьдран гэдэг асар их тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг ажил бололтой. Тэр бүхий л өдрийг шилтгээнээ засварлаж өнгөрөөдөг байна. Үүний хажуугаар Бразилд цаг агаар их халуун байдаг учир түүний байшин шөнөдөө их бүгчим болдог гэнэ. 

"Би жуулчдын сонирхлыг татаж, нийгмийн бас нэг өөр толь болдог учир энэ амьдралдаа хайртай байдаг"  хэмээн ярих Матолиаг хөршүүд болоод найз нөхөд нь их дэмждэг гэнэ шүү. Нэгэн удаа хөршийн залуу нь хуванцар титэм Матолиад авчирж өгснөөр энэ нь түүний бэлгэ тэмдэг болсон түүхтэй. 

Хоол хүнс, бусад хэрэгцээгээ хангахын тулд тэрээр хандивын хайрцаг ажлуулдаг.

Мөн тэрээр өөрийн авьяас чадвараа ашиглаж элсээр баримал хийж бусдад зарж мөнгө олдог байна. Энэ ч бас санадаг л санаа шүү.

52
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()