Кофены үрийг гоо сайхандаа ингэж ашиглаарай!

Кофег зөвхөн ууж хэрэглэдэг гэх ойлголт бидний дунд байдаг. Гэтэл гоо сайхандаа ашиглах арга ч байдаг ажээ. Арьс гундаж, нүд хавагнаж, арьс хуурайших үед бид үнэтэй гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг. Гэвч танай гал тогоонд байгаа нунтаг кофе танд энэ бүх асуудлыг шийдэх арга ч байж болох юм.

Кофены үрийг гоо сайхандаа ингэж ашиглаарай!
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Арьсыг гэрэлтүүлнэ

Нунтаг кофег нүүрэндээ түрхэх нь гэмтсэн арьсыг анагаах шидтэй аж. Мөн арьсны үхжсэн хэсгийг гуужуулж, үрчлээс тэнийлгэх ач тустай. Нунтаг кофе ашиглан гэрийн нөхцөлд хэрхэн арьсаа арчлах тухай дараах зааврын дагуу хийгээрэй! Дунд зэргийн хэмжээтэй аяганы дундуур бүлээн ус хийж дээрээс нь нэг халбага нунтаг кофе, жижиг халбага эпсом давс хийж хутгана. Эхлээд нүүрээ усаар норгож чийглэнэ. Дараа нь бэлдсэн скрабаа нүүрэндээ сайн үрж арьсаа гуужуулна. Эцэст нь нүүрээ дахин бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Таны нүүр гэрэлтэхийг та мэдрэх болно!

Арьсыг гэрэлтүүлнэ

2 Целлюлитийг багасгана

Таныг целлюлит (cellulite) зовоогоод байна уу? Та доорх зааврын дагуу скраб (scrub) хийж  өөрийн асуудалтай хэсэгт түрхээрэй! Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, мөн арьсан дахь илүүдэл усыг гадагшлуулдаг байна.

Бэлтгэх заавар: Та 2 халбага нунтаг кофег жижиг аяганд хийгээрэй. Үүн дээрээ 2 халбага хайлуулсан кокосын тос хийгээрэй. Таны хэрэглэж байгаа кокосын тос 100 хувь байгалийн гаралтай байх хэрэгтэй. Орцуудаа нэгтгэж, сайтар хутган зуурмаг болгоорой. Ингээд л таны кофе болон кокосын тостой скраб бэлэн болох аж. Үүгээрээ арьсаа сайтар үрнэ.

Целлюлитийг багасгана

3 Үсний өнгийг сэргээнэ

Үсэндээ шампунь түрхсэний дараа бага хэмжээтэй кофений үр нэмж угаагаарай. Ингэж үсээ угааснаар таны үсийг өнгөлөг болгох аж.

Үсний өнгийг сэргээнэ

4 Нүдний хаванг бууруулна

Та кофег зөвхөн нойроо сэргээхийн тулд уудаг уу? Нойр тань сэргэсэн ч хавантай нүдтэй бол бас л хэцүү... Өглөөд кофег зөвхөн уух бус харин гоо сайхандаа ашиглаж болно. Хэрвээ та өглөөг хавантай угтсан бол кофены үрийг чийглэж, нүднийхээ ойр орчмоор түрхээрэй! Таны цусны эргэлтийг сайжруулж хаванг бууруулах шидэт үйлчилгээ үзүүлэх болно.

Нүдний хаванг бууруулна

5 Цусны эргэлтийг сайжруулна

Кофений үрээ ахиухан устай хольж жижиг дөрвөлжин болгон хөлдөөнө. Нүүр болон биеийн асуудалтай хэсгүүдийг арчиж, цусны эргэлтээ сайжруулаарай.

Цусны эргэлтийг сайжруулна

6 Хуйхыг тайвшруулна

Үс арчилгааны хамгийн гол хэсэг нь хуйхны арчилгаа байдаг. Бид шампунийг үсэнд зориулсан гэж боддог ч үнэндээ хуйханд зориулагдсан байдаг. Кофений үрийг хуйхандаа түрхсэнээр арьсны үхэжсэн эсүүдийг зайлуулж хуйхыг тайвшруулдаг аж. Энэ нь үсний ургалтанд ч мөн сайнаар нөлөөлдөг байна.

Хуйхыг тайвшруулна

7 Хөлийг тайвшруулна

Олон хүмүүст хөлийн арьс хуурайших асуудал тулгардаг. Үүнийг шийдэж хөлөө амраах хамгийн хялбар аргыг танилцуулъя. 240 мл кокосны тос дээр 120 мл кофений үр, мөн 5 мл ванилин хийж хутгана. Бага зэргийн бүлээн усанд энэхүү жороо хийж хөлөө дэвтээж амраана. Таны арьсыг тайвшруулж, чийглэг толигор болгох хамгийн хялбар арга юм. 

Хөлийг тайвшруулна

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()