Бие дэх хорт бодисоо цэвэрлэх хэрэгтэй юу?

Сүүлийн үед төрөл бүрийн аргаар биеэс хорт бодис гадагшлуулах моод дэлгэрээд байгаа билээ. Анагаах ухааны талаас хоолноосоо ямар нэг бүтээгдэхүүн хасах талаар зөвлөмж өгч, үүнийгээ батласан олон баталгааг гаргадаг. Тэгвэл хүн төрөлхтөн заавал бие организмаа цэвэрлэх шаардлагатай гэж үү? Дараах хорт бодисууд хүний биед огтхон ч оршдоггүй байтал бид түүнийг биеэсээ гаргахын тулд ихээхэн хүч хөдөлмөр гаргадаг.

Бие дэх хорт бодисоо цэвэрлэх хэрэгтэй юу?
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өтгөн

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичихдээ: Өтгөн нь буруу хооллолтоос үүссэн гэх бөгөөд хүний биед огт хэрэггүй зүйл гэж бичдэг. Тиймээс түүнээс ангижирахын тулд клизм тавьж цэвэрлэхийг зөвлөдөг билээ.

Үнэн хэрэгтээ: Олон улсын эрүүл мэндийн байгууллага нь өтгөний муу талуудыг баталсан баталгааг одоог хүртэл гаргаж чадаагүй бөгөөд үүнийг зайлшгүй гадагшлуулах хэрэгтэй гэх баримт байхгүй юм. 

Дүгнэлт: Өтгөн нь хоол боловсруулах эрхтний тусламжтайгаар боловсруулсан хоолны үлдэгдэл бөгөөд энэ нь бөөр, хөлс, уушги гэх мэт зүйлээр дамжина гадагшилдаг.

Хүчээр өтгөн гадагшлуулахын сөрөг талууд:

  • Байхгүй зүйлтэй тэмцэх нь таны сэтгэл санаанд муугаар нөлөөлнө.
  • Өлсөх, дэглэм барих нь эрүүл мэндэд төдийлөн тустай биш бөгөөд хүн бүрийн бие өөрийн гэсэн онцлогтой.
  • Бүдүүн гэдэс цэвэрлэх гэсэн оролдлого хийснээр биед шаардлагатай ашигтай бактерийг устгах магадлалтай бөгөөд энэ нь өтгөнөөс илүү муу үр дагаварыг авчирна. Клизм тавихыг эрдэмтэд аль хэдийн хориглосон ажээ.

Өтгөн

2 Хорт бодис

Бид хорт бодисыг юу гэж ойлгодог вэ? - Хорт бодис нь өтгөнтэй заавал хамт дагалдаж явдаг. Тиймээс бага зэргийн хүнд хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүн идчихээд л биеэ цэвэрлэх хэрэгтэй гэсэн ойлголт бидний дунд тархсан байдаг.

Үнэн хэрэгтээ: Хүний биед биологийн гаралтай хорт бодис үүсэж болно. Гэхдээ энэ нь онцгой үед л үүснэ. Жишээлбэл: халдварт өвчин туссан үед, бодисын солилцоо муудсан үед, согтууруулах ундаа хэт их хэмжээгээр хэрэглэсэн үед гэх мэт.

Байнга түүхий ногоо идэх хэрэггүй бөгөөд таны бие организм өөрөө энэ бүх зүйлийг гаргах чадалтай.

Хорт бодис

3 Давс

Түгээмэл тархсан ойлголт: Үе мөч өвдөх нь биед давс хуримтлагдсантай холбоотой гэж үздэг. Тиймээс хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, давстай хоолноос татгалзах хэрэгтэй.

Үнэн хэрэгтээ: "Давс хуримтлагдсан" гэх үгний дор хүмүүс маш олон өвчнийг авч үздэг. Таны өвчин давснаас үүссэн эсэхийг мэргэжлийн эмч тогтоож, шийдвэрийг гаргах ёстой. Харин та дур мэдэж давсны эсрэг эмчилгээ хийх ёсгүй бөгөөд энэ нь цаг зав, мөнгөнд төдийгүй эрүүл мэндэд ч хортой.

Давс

4 Өөх

Бүсгүйчүүдийн хэвийн хэмжээг S, M размераар дүгнэдэг бөгөөд нуруу, гэдэсний бага зэргийн нугалаа үүсэхэд л эмэгтэйчүүд сандарч өөрийгөө үзэн ядаж эхэлдэг.

Үнэн хэрэгтээ: Өөх нь дотоод шүүрлийн хамгийн чухал эрхтний нэг юм. Тэрээр дархлалын систем, цусны эргэлт, дааварт сайнаар нөлөөлдөг. Мэдээж хэт их өөхний илүүдэл эрүүл мэндэд хортой. Тиймээс хэт турж, өөхөн давхаргагүй болох биш харин жингээ хэвийн хэмжээнд хадгалах хэрэгтэй.

Өөх

5 Шимэгч хорхой

Бидний ойлголт: Хүний бие дүүрэн шимэгч хорхойтой байдаг. Тэд бидний биед нэвтэрч ямар нэг эрүүл эрхтэнг шимж хордуулахыг эрмэлздэг. Тиймээс ямар нэгэн шидэт эм эсвэл ардын аргаар шимэгч бодисыг биеэс гаргах хэрэгтэй.

Үнэн хэрэгтээ: Эрүүл ахуйн журмыг баримтлаагүйн улмаас бидний биед шимэгч хорхой маш амархан үржинэ. Гэхдээ бид өөрөө дур мэдэж шимэгч хорхой гадагшлуулах эмчилгээ хийж болохгүй.

  • Шимэгч хорхой биед хуримтлагдсанаар илүү ядрамтгай болдог.
  • Түүхий загас, хуучин мах зэрэг нь шимэгч хорхой үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.
  • Шимэгч хорхой тийм ч хялбар арилдаггүй бөгөөд ардын эмчилгээнд тэд маш тэсвэртэй. Харин эм хэрэглэхээр зэхэж байвал сайн судлах хэрэгтэй бөгөөд зарим тохиолдолд тухайн эм таны биед харшлах магадлалтай.

Шимэгч хорхойг арилгахын тулд: Эмчтэй уулзаж, шинжилгээ хийлгээд , оношоо тогтоосны дараа эмчийн зааврын дагуу эм тариа хэрэглэх хэрэгтэй.

Шимэгч хорхой

6 Чулуу

Чулуутай эрхтэн: Элэг, бөөр, цөс. Ийнхүү эдгээр эрхтнийг чулуутай гэж үздэг бөгөөд чулууг гаргахын тулд тос, уксус, исгэлэн ундаа зэргийг өглөө өлөн элгэн дээрээ их хэмжээгээр уухыг зөвлөдөг.

Эрдэмтдийн дүгнэлтээр: Тос болон исгэлэн зүйл хоорондоо урвалд орсноор хачирхалтай зүйл ялгардаг бөгөөд хүмүүс үүнийг чулуу гэж андуурдаг байна.

Анхаарах зүйл: Дээр дурдсан эрхтэнгүүдэд чулуу байдаг. Гэхдээ чулуу гаргах үйл явц нь эмчийн хяналтан дор явагдах ёстой. Жишээлбэл: Том чулуу нь нарийн гэдсэнд тээглэх магадлалтай. Хэрвээ ийм зүйл тохиолдвол танд түргэн тусламж л хэрэг болох болно шүү. Тиймээс хэзээ ч дур мэдэн эмчилгээ хийж, чулуугаа гадагшлуулах нэрийн дор өөрийгөө хордуулж болохгүй. Таны итгэж болох хамгийн найдвартай арга бол зөвхөн эмнэлэгийг зорих гэдгийг хэзээ ч бүү мартаарай. 

Чулуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()