Стресстэй нийгмээс ангижирч, тайван амьдрахыг хүсдэг хүмүүст хамгийн тохирох газрууд

"Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз" гэдэг дээ. Хүн төрөлхтөн бид амьд ахуй цагтаа мөнгөний боол болж амьдарсаар энэ насыг элээдэг билээ. Гэхдээ аль хэдийнэ амьдралын утга учрыг ойлгочихсон хүмүүс өөрийн амьдралаа адал явдлаар дүүрэн шунал хүсэлгүй тайван сайхан  өнгөрүүлэхийг хичээдэг. Зарим нь хүсэл сонирхлынхоо дагуу спортоор хичээллэж, дэлхийн улс орноор аялж жинхэнэ амьд яваагийнхаа утга учрыг ойлгож мэдэрсээр ирсэн. Магадгүй та ч гэсэн яагаад тэдний нэгэн адилаар хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж юм үзэж, нүд тайлахаар үүргэвчээ үүрээд гарч болохгүй гэж.  Ингээд та нэгэнт шийдсэн бол бидний танилцуулах дараах үзэсгэлэнт газруудыг төлөвлөгөөндөө багтаагаарай.

Стресстэй нийгмээс ангижирч, тайван амьдрахыг хүсдэг хүмүүст хамгийн тохирох газрууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Загасчдын тосгон Калининград, Орос

Загасчдын тосгон Калининградыг тосгон гэхээсээ илүү Герман загварын байшин бүхий дайны өмнөх Кэнингбергийн (Königsberg) архитекторыг санагдуулам хэсэг байшингууд гэвэл илүү зохимжтой. Энэ бол хотын сувд болсон угсаатны зүй, худалдаа аж үйлдвэрлэл, соёл ёс заншлын төв юм. Харин газарзүйн байрлалын хувьд Калининградын түүхэн дурсгалт газрын дэргэдэх Кант арлын сүмийг тойрон байрладаг.

Загасчдын тосгон Калининград, Орос

2 Сан Гимигано, Тускан, Итали

Сан Гимиганог МЭӨ 3-р зууны үед Италийн чинээлэг ард иргэд болох Этрус (Etruscan) хүмүүс байгуулжээ. Анхандаа маш жижиг тосгон байсан ч 10-р зуун гэхэд өргөжин тэлсээр том хот болсон байна. Хотыг чимдэг хамгийн чухал зүйлсийн нэг нь 72 ширхэг таун-хаусууд байсан хэдий ч цаг хугацааны явцад элэгдэж эвдэрсээр өдгөө дөнгөж 14 нь л үлджээ.

Сан Гимигано, Тускан, Итали

3 Фароин арлууд, Госадалур тосгон, Дани

Госадалур (Gásadalur) арал нь Фароин бүлэг арлуудын нэг Вагар арлын хамгийн өндөр хавцлуудын дунд орших үзэсгэлэнтэй байгальтай газар юм. 2002 оны байдлаар арал дээр оршин суугчдын тоо дөнгөж 16 байсан бол 2004 онд арал руу очих тусгай нүхэн гарцыг барьж өгснөөр хүмүүст арал руу очиход илүү хялбар болж оршин суугчдын тоо болоод арлыг зорих жуулчдын тоо эрс нэмэгджээ.

Фароин арлууд, Госадалур тосгон, Дани

4 Райнэ Лотофен, Норвеги

Райнэ (Reine) бол газарт байгуулагдсан үлгэрийн орон мэт үзэсгэлэнтэй байгальтай, тохилог бяцхан байшингуудтай ба 350 оршин суугчтай загасчны тосгон юм. 1743 онд үүссэн фиордыг хүрээлэн орших уулсын доор байгуулагдсан энэ жижиг тосгон нь геологийн онцгой бүтцээрээ жил бүр мянга мянган жуулчдыг өөртөө татдаг билээ.

Райнэ Лотофен, Норвеги

5 Бибури, Англи

Бибури (Bibury) нь байгалийн гоо үзэсгэлэнг хайж буй хүмүүсийн хамгийн ихээр зорин очдог тосгон. Учир нь мянган жилийн өмнө бий болсон энэ тосгон танд 11-р зууны үеийн хуучинсаг барилгууд, сэтгэл догдлуулам сайхан байгаль бас ямар ч машингүй орчныг бэлэглэнэ. Бриджит Жонсын өдрийн тэмдэглэл ( Bridget Jones’s Diary) киноны зураг авалтыг энэ тосгонд хийсэн төдийгүй дэлхийн даяар шимтэн унших дуртай Хатагтай Марпл (Miss Marple) зохиол мөн л энэ хотод төржээ.

Бибури, Англи

6 Данийн Венец Гитүүрн, Недерланд

Недерланд дах хамгийн өнгөлөг бас үзэсгэлэнтэй тосгон бол яахын аргагүй "Данийн Венец" хэмээн нэрлэгддэг Гитүүрн (Giethoorn). Данийн Венец гэдэг нэр нь тосгоны газарзүйн байрлалаас үүдэлтэй ба 67 км урт үргэлжлэх суваг дээр байрладагаараа онцлогтой ажээ. 100 гаруй жилийн өмнө үүссэн тосгоны оршин суугчид одоог хүртэл сэлүүрт болон моторт завийг тээврийн хэрэгсэл болгон ашигладаг төдийгүй 50 гаруй жижиг арлуудын хооронд модон гүүрээр дугуйгаар зорчдог байна.

Данийн Венец Гитүүрн, Недерланд

7 Загасчны тосгон Куа Ван, Вьетнам

Ха Лонг Бэйд (Ha Long Bay) байрлах үзэсгэлэнт арлуудын нэг нь Куа Ван (Cua Van) билээ. Энэхүү хөвөгч загасчны арал нь дэлхий дээрх хамгийн том нь бөгөөд тэнд зөвхөн завиар л очих боломжтой. Зөвхөн загасчид л амьдардаг энэ тосгонд та Өмнөд Хятадын тэнгисийн өгөөмөр их буянг тосгоны загасчид хэрхэн хүртэж буйг харах болно. 

Загасчны тосгон Куа Ван, Вьетнам

8 Парианган, Индонез

Идэвхтэй галт уул Мерипигийн (Merapi) бэлд байрлах Баруун Суматрагийн энэ тосгон улсынхаа хамгийн үзэсгэлэнтэй газар нутагт зүй ёсоор тооцогддог. Минангкабау (Minangkabau) хүмүүс энэ тосгоныг хамгийн эртний тосгон ч гэж үздэг. Мэдээж энэ нь сониуч жуулчдад нутгийн уугуул оршин суугчдын соёл иргэншлийн талаар судлах таатай боломжийг бүрдүүлнэ.

Парианган, Индонез

9 Лонгжи будааны талбай, Хятад

Хятадын ард түмэн Лонгжи (Longji) будааны талбайг өөрийн улсын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг гэж үздэг. Нутгийн иргэд уг талбайг "Луугийн нуруу" гэж нэрлэдэг ажээ. Уг будааны тайлбай нь Пинг Ан тосгонд байрлах ба өнөөдрийн үзэсгэлэнт төрхийг олохын тулд асар олон хүний хүч хөдөлмөрийг шингээсэн гэдэг. 12-р зуунаас хойш өнөөг хүртэл оршин тогтнож буй уг байгалийн үзэсгэлэн анх 1000 метрийн өндөрт жирийн нэг уулын энгэр байсан бол өнөөдөр байгалийн үзэсгэлэн болон хувирчээ. Хэдийгээр уулын налуу энгэрт будаа тариалахын тулд газраа тэгшлэхээс эхлээд хүндрэлтэй асуудал олон байсан ч гэр бүлээ тэжээх гэсэн тариачдын хүсэл өнөөдөр энэ гоо үзэсгэлэнг бүтээж чаджээ.

Лонгжи будааны талбай, Хятад

10 Учисар, Турк

Газар нутгийн энэ хэсэгт олон тосгод бий ч нутгийн иргэд хамгийн ихээр энэ тосгонд амьдарцгаадаг. Хэдийгээр тосгон хамгийн олон хүн амтай хэдий ч хүн амын дийлэнх нь эдгээр чулуун байшингуудын дэргэдэх орчин үеийн барилгуудад амьдардаг. Мэдээж дахин давтагдашгүй энэхүү байгалийн тогтоц нь танд хэзээ ч мартагдашгүй мэдрэмжийг төрүүлэх болно. 

Учисар, Турк

11 Монсанто, Португал

Монсанто (Monsanto) гэдэг нь үнэндээ "Португал дах хамгийн Португал хэв маягтай тосгон" гэдэг утгыг давхар илэрхийлдэг байна. Харин зөвхөн Монсантогийн уугуул оршин суугчдын хэлдэг нэгэн зүйр үг байдаг ба тэр нь " Чи хэзээ ч чулуу нь байшингаас үүсэлтэй юу байшин нь чулуунаас үүсэлтэй юу гэдгийг мэдэхгүй" гэжээ. Энэ нь тосгоныг цор ганц болгож чадах хэв маягтай нь холбоотой. Маш том чулуу нэг байшингийн дээвэр болж байханд нөгөө байшингийн хана эсвэл тааз болж байх жишээтэй. Жижиг байшингуудын улаан шавран дээвэр нь аварга боржин чулуун дор нуугдах мэт харагдах агаад байшингуудыг холбох нарийн гудам нь яг л аварга биет хуруугаараа хээлэн гаргасан мэт харагддаг байна.

Монсанто, Португал

12 Алберобелло, Итали

Алберобелла (Alberobello) тосгон нь ЮНЭСКО-гийн хүн төрөлхтөний түүхэн өвд бүртгэгдсэн 1400 ширхэг трүлло байшингуудаараа алдартай. Трулло нь нутгийн оршин суугчдын фермийн орон сууц бөгөөд чулуу болон тоосгон өрлөгтэй байшингуудын хамгийн том жишээ болсон шохойн чулуун байшин юм. Харин трулло гэдэг нь Латинаар сүрлэн байшин гэсэн утгатай үг ажээ.

Алберобелло, Итали

13 Титикака нуурын хөвдөг арлууд, Болив, Перу

Перу болон Болив улсуудын хилийн заагт, Титикака (Titicaca) нуурын 42 хөвөгч арал дээр Уру омгийнхон амьдардаг. Арлыг омгийн хүмүүс хулс модоор хийсэн төдийгүй түүнтэй ижил материлааар мөн загасчлах завиа ч хийжээ. Омгийн ард түмэн нь хэдийгээр хараат байдалтай байдаг ч нарны зай хураагуур хөвөгч арал дээр байгааг та төвөггүй харж болно. Мэдээж энэ нь тэдэнд цахилгааны эх үүсвэр болдог. 

Титикака нуурын хөвдөг арлууд, Болив, Перу

14 Марсакслокк, Малта

Малтийн аралд орших өнгөлөг загасчны тосгон бол Марсакслокк (Marsaxlokk). Эргийн ойр орчимд ямар ч далайн шуурга болдоггүй тул  оршин суугчид амьдрах байшингаа устай ойролцоох элсэн манханд барьжээ. Арлын оршин суугчдын тоо 3000 хүрдэг бөгөөд тэдний ихэнх нь эцэг өвгөдөө даган загасчин болжээ.

Марсакслокк, Малта

15 Солонгон тосгон Тайчун, Тайвань

Тайчинг (Taichung) хотын захад цэргийн баазын хуучин сууринд нутгийн ард иргэд суурьшаад олон жилийг үзжээ. Гэтэл засгийн газраас уг сууринг устгах тушаал өгөхөд 86 настай нутгийн ахмад настан байшингуудын ханыг өнгө өнгийн зургаар гоёж эхэлсэн байна. Түүний ачаар хотын захын байшингууд нураагдах тушаалаас аврагдаж жуулчдын хамгийн ихээр очдог хот болжээ.

Солонгон тосгон Тайчун, Тайвань

16 Симианэ-Ла- Ротонд, Францын тосгон

Таныг тайвшруулахад зориулагдсан бүх зүйл энд бий: хөх тэнгэр, лавандер цэцгийн талбай, Альпийн өндөр уулс, Газар дундын тэнгисийн зоог, уламжлалт дуу хөгжмийн зуны фестивалиуд, мөн гайхалтай байгаль. Нэмж хэлэхэд тосгоны хамгийн түрүүнд үзэх ёстой нэг зүйл бол 12-р зуунд баригдсан Агут цайз юм. 

Симианэ-Ла- Ротонд, Францын тосгон

17 Халштат, Австри

Энэ уулын энгэрт л та хөвөн бүжих хун шувуудын гэр болсон Альпийн нурууг тольдох тунгалаг нуурын эргийн үзэсгэлэнт байшингуудыг харах болно. Хотын хүн ам 1000 хүрэхгүй агаад газарзүйн гойд сайхан байршилтай энэ хот Альпийн нурууд болоод Халштатер (Hallstätte) Сий нуурын дунд байрладаг.

Халштат, Австри

18 Бонус-Орхигдсон ордон Mothe-Chandeniers, Франц

Хэдийгээр энэ нь ямар нэг улс орны хот тосгон биш боловч одоог хүртэл гоё сайхан үзэмжээ алдаагүй байгаа нэгэн ордон юм. Чимээгүйхэн боловч тансаг энэ ордонд насаараа амьдарсан ч болмоор гайхалтай мэдрэмжийг танд төрүүлнэ. Харин уг ордон нь Францын баруун хэсгийн Les Trois-Moutiers бүсэд байрлах бөгөөд  Баукэйн гэр бүлийн эзэмшилд байдаг байв. Анх 13-р зууны үед баригдаж байсан уг ордон Францын хувьсгалын үеэр дайны хөлд сүйтгэгдэж 1932 онд гарсан гал түймрээс болж мөн л нэлээд хэсэг нь эвдэрч сүйджээ. Гэсэн хэдий ч хүмүүс ордныг сэргээн засварлах худалдан авах зорилгоор асар их хандив цуглуулдаг ба энэ хандивын цуваа өнөөдрийг хүртэл үргэлжилдэг аж. 

Бонус-Орхигдсон ордон Mothe-Chandeniers, Франц

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()