Үеийнхнээсээ залуу харагдахын тулд, 30 нас гараад эдгээр хүнсийг дахин бүү ид!

Амьдрал ч хурдан шүү! Нэг мэдэхэд л сургуулиа төгсөж, аав ээж болцгоосон байдаг. Хичээл ном гэсээр толгой өндийх завгүй байсаар, аав ээж болоод ажил төрөлд орохоор бүр л завгүй болох нь тодорхой. Хаана ч юм удаан уулзаагүй танилтайгаа таарахаар ямар өөр болоо вэ? гэсэн үг сонсож л байсан биз дээ. Үнэндээ таны хөгширснийг гайхаж байгаа нь тэр шүү дээ. Та өдөр тутмын хооллолтод л бага зэргийн анхаарахад, үеийнхнээсээ илүү эрүүл, залуу харагдана. Тэгвэл та бүхэндээ 30 гарсан бол татгалзах ёстой 5-н хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Үеийнхнээсээ залуу харагдахын тулд, 30 нас гараад эдгээр хүнсийг дахин бүү ид!
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Цагаан талх

Цагаан гурилаар хийгдсэн бүх л төрлийн бүтээгдэхүүн бидний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Цагаан талхны найрлагад их хэмжээний нүүрс ус агуулагддаг ба элсэн чихэртэй харьцуулахад глицемик (glycemic) үзүүлэлт нь (цусан дахь сахарт нүүрс усны үзүүлэх нөлөө) харьцангуй өндөр байдаг. Тиймээс та 30 гарсан бол хар талх хэрэглэхийг зөвлөе.

Цагаан талх

2 Архи, согтууруулах төрлийн ундаа

Бид бүгд л архи, согтууруулах төрлийн ундаа нь элгэнд муу нөлөө үзүүлж, төв мэдрэлийн системийг гэмтээдэг гэдгийг мэднэ. 30 гараад ирэхээр энэ нь жин нэмэх, нойргүйдэх, арьс хатаж хуурайших шалтгаан болдог. Тиймээс та согтууруулах ундаанаас аль болох татгалзахыг хичээгээрэй! Эс бөгөөс арьс гундаж, үрчлээс үүсэх төдийгүй эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэн, таны гадна төрхийг 30 хол давсан мэт харагдуулна. 

Архи, согтууруулах төрлийн ундаа

3 Чипс

Чипс амттай нь дээр цаг нөхцөөх төгс зэвсэг болдог. Зүгээр суухаар чипс шаржигнуулаад суух нь цаанаа л урамтай. Гэвч үнэндээ чипсэнд таны биед сөргөөр нөлөөлөх найрлага даанч олон. Хүн өдөрт дээд тал нь 5 грамм давсыг хэрэглэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөжээ. Харамсалтай нь энэ найрлага нь чипсэнд хэт их агуулагддаг тул татгалзах л хэрэгтэй болж дээ.

Чипс

4 Донат (Donuts)

Донат идэх дуртай юу? Чихэрлэг, зөөлөн амтнаас хэн л татгалзав гэж дээ. Хэрвээ танд донат идээд хурдан хөгшрөх, идэхгүй залуу насаа илүү удаан хадгалах гэсэн 2 сонголт өгвөл та алийг нь сонгох вэ? Донат нь таргалах ,үрчлээс үүсэх үндсийг тавьдаг аж. Нүүрс ус ихтэй төдийгүй цусан дахь инсулины хэмжээг нэмэгдүүлж, бодисийн солилцооны өвчлөл үүсгэдэг байна. 

Донат (Donuts)

5 Маргарин

Маргарин нь шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй болгож хатууруулсан бүтээгдэхүүн юм. Бидний сайн мэдэхээр транс тос юм. Ингэж үйлдвэрийн аргаар гаргаж авсан тос нь үргүйдэл, алцхаймерийн болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэрэг олон өвчлөлийн эх үүсвэр болдог. Дэлхий нийтээр транс тосноос татгалзахыг уриалж байгаа энэ үед та ч бас энэ төрлийн бүтээгдэхүүнээс татгалзаарай!

Маргарин

36
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()