Монгол компанийн Монгол Бэлэг

Монгол түмний сар шинийн баяраар хамгийн хүртээмжтэй, айл өрх бүрт хүрдэг бэлэг бол үүрэн операторуудын сар шинийн бэлгийн карт юм. 1,3 сая хэрэглэгчдэдээ зориулан гаргасан Юнител группийн  “Эрдэмт Монгол” карт нь Монголын соёл иргэншлийн аугаа үсрэлтийн үе болох  13-р зууны түүхийг залуу хойч үедээ өгүүлжээ.  Тус картанд онцолсон дөрвөн эрдэмтний нэг болох Болд Чинсан бол Хубилай хааны зарлигаар Ил хаант улсад томилогдон Персийн нэрт зохиолч Рашидаддин Фазлуллахтай хамтран “Судрын чуулган” буюу монгол хэлнээ хөрвүүлснээр Шашдирын чуулган бүтээлийг тууривсан хүн юм. Энэ нь Монгол, Евро Азийн түүхийг нэгтгэн зангидсан түүхийн чухал сурвалж бичгийн нэгд зүй ёсоор тооцогддог юм байна. 

Монгол компанийн Монгол Бэлэг

Юнител групп соёлын гавьяат зүтгэл орчуулагч Г.Акимын орчуулсан “Шашдирын чуулган” номын 1,2-р ботийг  хэвлүүлж  улсын төв номын сан болон  нийслэлийн алслагдсан ЕБС, 21 аймгийн төв номын сан, хүүхдийн хорих ангид түгээн хандивлажээ. Жил бүрийн сар шинийн баяраар олон нийтийн дунд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, монгол бэлэг авах санал санаачлага гарч ирсэн билээ. Тэгвэл үндэсний үүрэн оператор компаниудын бэлгийн картууд Монгол бэлэг дотроос хамгийн хэрэгцээтэй, үнэ цэнэтэй нь байж болох юм.

Түүх, соёл иргэншлийн утга, агуулга багтаахыг зорьсон Юнителийн Эрдэмт Монгол карт тэргүүтэй бэлэг бол сар шинийн баяраар заавал бэлэглэх ёстой Монгол бэлгэнд зүй ёсоор тооцогдох бизээ. 

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.