Сурталчилгаа (15)
Хаах

Вазелинийг гоо сайхан болон ахуйн хэрэглээндээ ингэж ашиглаарай!

2018-01-31, 18:11
6,297

1859 оноос хойш бүсгүйчүүд вазелиныг гоо сайхандаа өргөнөөр ашигласаар ирсэн билээ. Хуурайшсан арьс бүр цаашлаад үсэндээ түрхэж улам л зөөлөн энхрий дүр төрхийг үеийн үед бүтээсээр байна. Вазелиныг газрын тосноос гаргаж авдаг ба цэвэршүүлэх, агааржуулах, шүүлтүүр хийх гэсэн үндсэн 3 шат дамжлагаар үйлдвэрлэдэг. Хуурайшсан, гэмтсэн, үхэжсэн арьсны гадуур вакум бүрхүүл үүсгэж гайхалтай хурдан нөхөн сэргээдэг үйлчилгээтэй гэдгээрээ вазелин алдартай. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Вазелинийг гоо сайхан болон ахуйн хэрэглээндээ ингэж ашиглаарай!

1 Гэрийн аргаар гуужуулагч хийж болно

Далайн давстай тэнцүү хэмжээгээр уустал нь холиод усанд орохоосоо өмнө биеэ гуужуулаад нэг үзээрэй. Үр дүн нь мэдээж таныг гайхшруулах болно. Мөн бага хэмжээгээр сойз нь дээр аваад уруулаа үрээрэй. Хатаж омголтсон илүүдэл арьс тань дорхноо алга болно гээд бод доо. 

Гэрийн аргаар гуужуулагч хийж болно

2 LCD дэлгэцийг цэвэрлэнэ

Заримдаа утасны дэлгэц бохирдоход цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг шүү дээ. Тэгвэл багахан хэмжээний вазелин аваад арчаад үзээрэй.

LCD дэлгэцийг цэвэрлэнэ

3 Шавжнаас хамгаална

Ийш тийшээ аялал зугаалгаар явахдаа ялаа, шумуул зэрэг хорт шавжаас хамгаалахын тулд вазелинийг түрхэх нь хамгаас чухал шүү.

Шавжнаас хамгаална

4 Гутал цэвэрлэх

Ялангуяа лакан гутал цэвэрлэхэд вазелин өндөр үр дүн үзүүлдэг. Халтар болсон хэсэгт багахан хэмжээтэйг түрхээд зөөлөн алчуураар зүлгээрэй.

Гутал цэвэрлэх

5 Хумсны будаг арилгана

Эмэгтэйчүүд бид заримдаа хумсаа будахдаа алдаа гаргаж гар, хуруугаа бохирдуулчихдаг шүү дээ. Тэгвэл энэ бүх асуудлыг ганцхан вазелин л байхад шийдэж болох нээ.

Хумсны будаг арилгана

6 Нүүр будагны толбо арилгана

Нүүрээ будах үед санамсаргүй тохиолдлоор хувцсаа будаг болгож орхивол, толбон дээрээ вазелин түрхэж, 10 минут байлгаад угаагаарай. Мөн вазелинаар нүүрнийхээ будгийг арилгаж, цэвэрлэж ч болох юм.

Нүүр будагны толбо арилгана

7 Гацсан цахилгааныг янзлахдаа ашиглаарай

Гэрээсээ гараад явж байхад тань гэнэтхэн өмдний болоод ямар нэгэн зүйлийн чинь цахилгаан эвдэрчихвэл санаа бүү зовоорой. Ердөө вазелин байхад л энэ бүх асуудлаа шийдэж чадах нээ.

Гацсан цахилгааныг янзлахдаа ашиглаарай

8 Модон эдлэл цэвэрлэнэ

Модон тавилга, ширээг цэвэрлэхдээ вазелин түрхэж, хэсэг хугацааны дараа зөөлөн даавуугаар арчих хэрэгтэй. Ингэснээр урьд өмнөхөөсөө илүү гялалзаж, өнгө орох болно.

Модон эдлэл цэвэрлэнэ

9 Үнэрийг илүү удаан барина

Үнэртэй ус хэрэглэхийнхээ өмнөхөн хүзүү, чих, гар зэрэгтээ вазелин түрхэж өгөөрэй. Ингэснээр үнэрээ илүү удаан барина.

Үнэрийг илүү удаан барина

10 Үсийг хэлбэржүүлнэ, ургуулна

Гэнэтхэн ажил гараад яаралтай үсээ янзлах хэрэг бидэнд бишгүйдээ л гардаг шүү дээ. Заримдаа бүр үсний гель, лакгүй үед яаж ч чаддалгүй гардаг л биз дээ. Танд зөвлөхөд вазелин гэх гайхамшиг байхад энэ бүхэн ямар ч асуудал биш шүү.

Үсийг хэлбэржүүлнэ, ургуулна

11 Хаалганы "чийхрах" дууг арилгана

Удаан хэрэглэгдсэн хаалга заримдаа эвдэрч, нугас нь дуу ордог билээ. Энэ тохиолдолд шинэ хаалга гэхээсээ өмнө нугасыг нь вазелинаар тослоод үзээрэй.

Хаалганы "чийхрах" дууг арилгана

24
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()