Америк орон бусад улсаас юугаараа ялгаатай вэ?

Улс орон бүр өөрийн гэсэн соёл иргэншил, хууль дүрэм гээд л жуулчдын анхаарлыг татсан сонин содон зүйл зэрэг онцлогтой байдаг. Үүний жишгээр барууны болон зүүний орныхон хөгжил дэвшлийн хувьд нэг нэгнээсээ эрс ялгаатай байдаг бол АНУ нь дэлхийн бүх орноос ялгаатай хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг билээ. Ингээд АНУ-ын талаар сонирхолтой баримтуудыг хамтдаа хүлээн авцгаая.

Америк орон бусад улсаас юугаараа ялгаатай вэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Цайны мөнгө өгөх

Америкт "Макдональдс"-аас (McDonald's) өөр газар та хоол идсэн бол нийт тооцооныхоо 15-20%-ийг зөөгчид цайны мөнгө болгон үлдээх хэрэгтэй. Гэхдээ хэрвээ тантай муухай харьцсан, хоолыг тань асгасан бол цайны мөнгө үлдээхгүй байж болно. Харин Австрали болон Францад зөвхөн тооцоогоо л төлөхөд хангалттай.

Цайны мөнгө өгөх

2 Бэлэг болон ил захидал

Тайванд бэлгийг маш хүндтэй зүйл гэж үздэг учир бэлэг авах үед хоёр гараараа авдаг. Харин Америкт бэлэгний тал дээр төдийлөн толгойгоо гашилгадаггүй байна. Тэд дэлгүүрээс мэндчилгээний үгтэй ил захидал худалдан аваад л бэлэглэчихдэг ажээ. Хамгийн энгийн нь ил захидлын хамтаар бэлэг, мөнгө дагалддаггүй гээд бод доо.

Бэлэг болон ил захидал

3 Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх

Францад нийтийн тээврийн хэрэгсэл дотор, олон нийтийн газар утсаар чанга ярих хориотой байдаг. Харин Америкт хувийн амьдралаа чангаар яриад явж байсан ч хэн ч таныг анзаарч харахгүй.

Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх

4 Халууны шил

Халууны шилийг ихэнхдээ бид сугандаа хийж хэмждэг. Харин Америкчууд амандаа хийж халуунаа хэмждэг бол Европчууд тус шилийг шулуун гэдсэндээ хэмждэг байна.

Халууны шил

5 Анхааруулга

Хутга, хайч гэх мэт ямарваа нэгэн зүйл дээр анхааруулга бичээгүйн улмаас шүүхэд дуудагдаг орон Америкаас өөр байхгүй л болов уу. Тиймээс Америкийн үйлдвэрлэгч байгууллагууд бүхий л зүйл дээрээ учирч болох аюулыг тэмдэглэж, анхааруулга хийж бичсэн байдаг.

Анхааруулга

6 Аварга порц

Францын рестораны хоолыг нэг хүн идэхэд л хангалттай байдаг. Харин Америкчуудын нэг порцыг бараг л долоо хоног идэх боломжтой гээд бод доо. Тиймээс ч хямд үнээр ихийг гэх журам Америкт баримтлагддаг байна. Тэд өрсөлдөгч байгууллагынхаа үйлчлүүлэгчдийг энэ аргаар татаж авахыг оролддог.

Аварга порц

7 Хямдрал

Грект хэрвээ хүрэлцэн ирсэн зочинд тань гэрийн чинь ямар нэгэн эд хогшил таалагдсан бол та тухайн зүйлийг зочиндоо бэлэглэх ёстой гэсэн заншил өнөөг хүртэл мөрдөгддөг ажээ. Харин Америкт хэрэггүй зүйлээ хямд үнээр худалдаалдаг байна.

Хямдрал

8 Илүүдэл жин

Японд тусгай аргаар илүүдэл жинтэй тэмцдэг бол Америкт та жингээ хасаж чадсан бол бараг л алдартан болдог. Хэрвээ та жин хасаж чадсан саятан байвал таны бизнесийн талаар гэхээсээ илүү хэрхэн жин хассан талаар чинь л хүмүүс ярих болно.

Илүүдэл жин

9 Үйлчилгээ

Мексикт таны захиалсан коктейлийг бармен хийхийг хүсэхгүй байвал тухайн коктейль дууссан хэмээн хэлнэ. Харин Америкт 3 минут тутам зөөгч таны ширээний хажууд ирж хэрэгтэй зүйл байгаа эсэхийг асуух болно. Тиймээс л цайны мөнгө өндөртэй байдаг бололтой.

Үйлчилгээ

10 Гурван литрийн дарс

Португалчууд дарсанд хамгийн дуртай хүмүүс. Гэсэн ч тэд аль болох баяр ёслолоор хэрэглэж багахан хэмжээтэйг ууж хэрэглэдэг. Гэтэл Америкчууд дарсыг 3, 6 литрээр нь уудаг байна. Тэд жүүсийг ч гэсэн их хэмжээгээр ууж чадна.

Гурван литрийн дарс

11 Бичиг үсэг тайлагдаагүй байдал

Бичиг үсэг тайлагдсан байдлаараа Герман нэгт ордог бол, Америк 44-т багтдаг байна. Хэдийгээр Америкчууд жил бүр их хэмжээний ном худалдаж авдаг ч энэ нь тэдний мэдлэгийн түвшинд нөлөөлдөггүй бололтой. Заримдаа оюутнууд профессоруудынхаа самбар дээрхи алдааг засах нь ч бий.

Бичиг үсэг тайлагдаагүй байдал

12 Төрсөн өдрийн эзнийг дайлах

Ихэнхи орнуудад хэрвээ та төрсөн өдөрт уригдсан бол тухайн төрсөн өдрийн эзнийхээс цатгалан гардаг. Харин Америкт төрсөн өдөрт уригдсан хүмүүс төрсөн өдрийн эзнийг амтат хоолоор дайлдаг байна.

Төрсөн өдрийн эзнийг дайлах

13 Хууль бол хууль

Португалд дарс болон шар айргийг бүхий л насны хүмүүст худалдаалдаг байна. Харин Америкт та 30 настай харагдаж байсан ч иргэний үнэмлэхийг тань шалгах болно. Хууль л бол хууль шүү дээ.

Хууль бол хууль

14 Туслахын туслах

Супермаркетуудад ихэнхдээ таны худалдаж авсан зүйлийг касс эсвэл та өөрөө уутандаа хийдэг. Тэгвэл Америкийн бүх супермаркетуудад савлагч гэх тусгай хүн ажилладаг байна.

Туслахын туслах

15 Тэжээвэр амьтанд хайртай

Америк нэг хүнд ноогдох муурны тоогоороо дэлхийд нэгт ордог байна. Тэд гэрийн тэжээвэр амьтдад маш их хайртай. Тиймээс ч тэднийг хүүхдүүдээсээ илүү халамжилж, хооллодог байна. Харин Ирландад муурыг гэрийн тэжээвэр амьтны тоонд оруулдаггүй.

Тэжээвэр амьтанд хайртай

16 Бонус

Харин бүх орнуудыг нэгтгэдэг цорын ганц зүйл нь киноны дундуур сурталчилгаа гардаг явдал юм. Өмнө нь энэ зөвхөн Америкт л хэрэгждэг байжээ.

Бонус

18
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()