Хатан хааны гэр бүлийнхний хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй нууцууд

Дэлхий дахин Британийн хатан хааны гэр бүлийг төгс төгөлдөр ямар ч алдаа гаргадаггүй хэмээн үеийн үед итгэсээр ирсэн. Тэд үргэлж л зөв зүйл ярьж, загварлаг хувцас өмсөж, үр хүүхдээ дээд зэргээр хүмүүжүүлдгийн хажуугаар ард иргэдтэйгээ ч маш сайн харилцаатай байдаг. II Элизабет хатан ч бүхнийг яг ийм байгаасай л гэж хүсдэг. Гэсэн ч заримдаа тэр гэр бүлийнхээ асуудлыг хянаж шийдэж чадахгүйд хүрдэг байна. Дархан эрх, хязгааргүй их хөрөнгөтэй ч доорх цуурхлуудыг ард иргэдийн дунд тараахгүй байх тал дээр тэрээр юу ч хийж чадаагүй юм. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Хатан хааны гэр бүлийнхний хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй нууцууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хатан хаан эгч Маргаретдаа үнэхээр их хайртай байсан

Олон нийтийн дунд биеэ авч яваа байдлаараа хатан хаан Элизабет бол хааны удмын хамгийн төгс төгөлдөр нэгэн билээ. Тэр үргэлж зөв сайн зүйл ярьж, ичгүүртэй байдлаас өөрийгөө аваад гарахдаа гаргууд. Харин түүний төрсөн эгч, талийгаач Маргарет (Margaret) бол яг эсрэг ааш зантай нэгэн байлаа. Элизабет өөрийн үйлдэл бүрийг төлөвлөж, нарийн ёс журамтай гэдгээрээ алдартай бол Маргарет харин эрх дураараа өссөн юм. Эх сурвалжаас түүнийг 15 настайгаасаа анх тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн гэдэг ба амьдралыг өөрийнхөөрөө өнгөрүүлэх чин хүсэлтэй байжээ. Тэрээр 1960 онд нөхөртэйгээ гэрлэсэн хэдий ч 16 жилийн дараа өөрөөсөө 17 насаар дүү цэцэрлэгч залуутай учиртай болсон байна. Хатан хаан Элизабет болон ханхуу Филипп (Phillip) нарын гэрлэлт 70 жил үргэлжилсэн бол Маргарет 18 жилийн дараа салсан байдаг. 

Хатан хаан  эгч Маргаретдаа үнэхээр их хайртай байсан

2 Анне гүнжийн нохойнууд

Хатан хааны ганц охин гүнж Анне (Anne) ах нар болох хунтайж Чарлес (Charles), Андрью (Andrew), Эдвард (Edward) нараасаа илүүтэйгээр хэвлэл мэдээллээс хол байдаг нэгэн билээ. Харин 2002 онд түүний тэжээдэг Англи Терриер үүлдрийн нохойнуудын нэг нь сул гүйж байгаад ойролцоо байсан 2 хүү рүү дайрч гэмтээсэн байдаг. Энэ ослоос болж гүнжийг нөхрийнх нь хамт шүүхэд дуудан, торгууль оногдуулсан бөгөөд уг хэрэг нь түүхэндээ хамгийн анхны хааны гэр бүлийн хүн гэмт хэрэгт орооцолдсон явдал болон үлдсэн юм. 2003 онд өнөөх нохой нь хатан хааны хайртай нохойд бас халдаж байсан удаатай.

Анне гүнжийн нохойнууд

3 Гүнж Беатрис гэмт хэрэгтэнтэй гэрлэсэн

Бидний харж байгаачлан гүнж, ханхүү нар хэнтэй холбоо тогтоож, гэрлэх вэ гэдэг нь маш чухал асуудал билээ. Сүүлийн жилүүдэд энэ талаар ноцтой мэдээлэл гарахгүй байгаа ч ханхүү Андрью, Сара Фергусон (Sarah Ferguson) нарын том охин гүнж Беатрис (Beatrice) 2006 онд Паоло Лиуззотой (Paolo Liuzzo) романтик харилцаа үүсгэж байжээ. Түүний дурлалт залуу нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож, хохирогч нь авсан шархнаасаа болж амиа алдаж байсан гээд бод доо. Хэдийгээр хатан хаан иймэрхүү гэмт хэрэгтнийг гэр бүлдээ нэмэх хүн биш ч Беатрисийн ээж охиныхоо сонголтод итгэлтэй байна хэмээн мэдэгдсэн байдаг.

Гүнж Беатрис гэмт хэрэгтэнтэй гэрлэсэн

4 Нацистуудыг дэмжигч хатан хааны хамаатнууд

Хаан VIII Эдвард нь 1936 оны 12 сарын 10-нд Америк гаралтай бэлэвсэн бүсгүй Валлис Симпсонтой (Wallis Simpson) гэрлэхийн тулд хаан титэмнээсээ татгалзсан тул хатан хааны аав VI Жеорж нь албан ёсоор хаан ширээг залгамжлан авсан байдаг. Харин хосууд гэр бүл болон олон нийтээс харилцаагаа тасалж, нам жим амьдрахаар шийджээ. Сүүлийн үеийн мэдээллээр энэ нь зүгээр ч нэг хайр дурлалын түүх биш байсныг олон нийт мэдсэн юм. Учир нь Эдвард болон Валлис нар хувь хүнийхээ үзэл бодлын улмаас буюу хоёул Нацист үзлийн дэмжигч нар байсан төдийгүй 1937 онд Гитлертэй биечлэн уулзаж байсан байдаг. Гитлер Эдвардийг буцаан хаан болгож, өөрийн утсан хүүхэлдэй болгохоор төлөвлөж байсан гэсэн цуурхал хүртэл тухайн үедээ гарч байжээ.

Нацистуудыг дэмжигч хатан хааны хамаатнууд

5 Ханхүү Жеоржийн нууцлаг үхэл

VIII Эдвард болон VI Жеорж буюу түүний аав нар Жеорж гэдэг нэртэй бас нэг ахтай байжээ. Гэр бүлийнхээ бусад гишүүдээс ялгаатай нь тэрээр маш адармаатай амьдрал туулж өнгөрүүлсэн аж. Тэрээр эр, эм хүйсний олон хамтрагчидтай байсан төдийгүй наргиж зугаацах дуртай, хууль бус мансууруулах бодисонд гүн донтсон байв. Энэ нь цуурхал хэдий ч ихэнх эх сурвалжид үнэн хэмээн баталдаг. Түүнийг 1942 онд онгоцны ослоор нас барсан гэдэг ч хүмүүс алуулсан гэж боддог байна. Харин хатан хаан энэ талаар огтхон ч дурсаж байгаагүй юм.

Ханхүү Жеоржийн нууцлаг үхэл

6 Ханхүү Андрьюгийн хамгийн сайн найз нь гэмт хэрэгтэн

Хатан хааны том хүү, ханхүү Андрью болон Америкийн эдийн засагч Жеффри Эфстэйн (Jeffrey Epstein) нар найзууд гэдэг нь 2011 онд ил болоход олон нийт тийм ч таатайгаар хүлээж аваагүй. Учир нь Жеффри насанд хүрээгүй охидыг уруу татсан хэргээр 18 жилийн хорих ёл авсан ч 13 сар л сууж байжээ. Ингээд олон нийтийн дарамтнаас болж ханхүү найзаасаа холбоогоо тасалсан байна. Түүний хуучин эхнэр Сара Фергусон энэ талаар тайлбарлахдаа "Андрью, Жеффрид тусалж байгаагаараа надад өрөө төлж байгаа хэрэг байсан юм" гэжээ. 

Ханхүү Андрьюгийн хамгийн сайн найз нь гэмт хэрэгтэн

7 Зара Филипсийн нөхөр

Гүнж Аннегийн охин Зара Филипс (Zara Phillips) бол хатан хааны зээ охин юм. Титмээс хол байх нь түүнийг папарацциудын дурангаас ангид байлгадаг ч түүний талаар ганц, хоёр хачирхалтай яриа байдаг. Үүний нэг нь нөхөр Майк Тиндал (Mike Tindall) нь Английн регби багийн тамирчидтай Шинэ Зеланд уруу явсан бөгөөд Аргентиний багийг хожсоныхоо дараа одой нарыг шиддэг шөнийн клубд оржээ. Гэсэн ч энэ асуудал нь олон нийтийн дунд нэлээд хэл ам дагуулсан юм. Хэдийгээр тэр одой нарыг шидэх ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоогүй гэж мэдэгдсэн ч энэ түүний хэргийг намжаагаагүй аж. 

Зара Филипсийн нөхөр

8 Ханхүү Филиппийн бүдүүлэг байдал

Хатан хаан маш болгоомжтой байдаг бол түүний нөхөр Филипп харин амаа захирч чаддаггүй асуудалтай. Бодлогогүй хэлсэн үгнээсээ болж, өөрийгөө асуудалд хутгаж байсан явдал ганц нэгээр ч дуусахгүй. 1980 онд тэрээр Хятадад сурдаг Англи оюутнуудтай ярьж байхдаа "Хэрвээ та нар энд удаан байвал онигор нүдтэй болно шүү" гэж хэлж байсан нь тухайн үедээ чамгүй асуудал дагуулсан. Харин саяхан Австрали уруу явах аяллын үеэрээ "Та нар одоо ч гэсэн нэг нэгэн рүүгээ жад шиддэг үү?" хэмээн асуусан нь ихээхэн сөрөг сэтгэгдэл авсан юм. 

Ханхүү Филиппийн бүдүүлэг байдал

9 Ханхүү Харри нөхөн сэргээх төвд хэвтэж байсан

Ханхүү Харри (Harry ) сэтгэл зүйн дарамтаас болоод насанд хүрээгүй байхдаа тайвшрах гэж хууль бус эмийн бодис, согтууруулах ундаа хэрэглэдэг байсныг та мэдэх үү? 17 настай байхдаа тэр аав Чарлесдаа (Charles) энэ талаар хэлсэн бөгөөд түүний аав харин Өмнөд Лондонд байдаг нөхөн сэргээх эмчилгээний төв рүү Харриг дагуулж явжээ. Гэсэн ч тэр ямар нэг эмчилгээ хийлгээгүй. Зүгээр л эмнэлгээр явж, бусад өвчтөнүүдийн түүхийг сонсоод, өөртөө өөрчлөлт хийхээр шийдсэн байна. Хатан хаан энэ талаар ярьдаггүй ч, түүнийг ийм үйлдэл хийсэн нь харин ч зөв зүйл болсон гэдэгт бид итгэлтэй байна. 

Ханхүү Харри нөхөн сэргээх төвд хэвтэж байсан

10 Хатан хааны нууц үеэлүүд

1940 онд хааны гэр бүлийн 2 гишүүн сэтгэцийн төрлийн өвчтэй төрсөн бөгөөд тэдний талаар олон нийтэд тэр болгон яриад байдаггүй байв. Нерисса (Nerissa), Катерин Бовес Лион (Katherine Bowes-Lyon) нар сэтгэц мэдрэлийн өвчтэй байсан учраас тэднийг тусад нь өөр хүн асарч халамжлан, гэр бүлийн гишүүд нь тэр болгон ярьдаггүй байжээ. Тэднийг асардаг байсан сувилагч нарын яриагаар охидыг харах гэж нэг ч гэр бүлийнх нь гишүүн ирж байгаагүй гэдэг ч хааны гэр бүл энэ асуудлыг үгүйсгэсээр ирсэн билээ. 

Хатан хааны нууц үеэлүүд

11 Цус сорогчдын үр удам

III Влад (Vlad) гэх энэ хүн бол цус сорогч хэмээх нэр томьёог анх гаргаж ирсэн нэгэн билээ. Тэрээр өөрийн дайснуудаа тамлаж, цусанд нь талх дүрж идэх дуртай байсан гэдэг. Харин дээдсийн гэр бүлийнхэн түүнтэй цусан төрлийн холбоотой гээд бод доо. Хатан хаан Элизабетийн эмээ нь гүнж Мэри (Mary) бөгөөд Владын 2 хүүгийн ээж юм. Хатан хаан энэ талаар дурсах дургүй ч ханхүү Чарлес Ромын бөглүү тосгонд Владын хуучин цайзын ойролцоо байшин худалдаж авчээ.

Цус сорогчдын үр удам

12 Гүнж Дианагийн там шиг амьдрал

Ханхүү Чарлес, хатагтай Диана Спенсэр (Diana Spencer) нар сүй тавьснаа зарлахад тэднийг яг л үлгэрт гардаг шиг аз жаргалтай төгсгөл хүлээж байгаа хэмээн хүн бүр найдаж байсан. Гэвч үнэндээ Чарлестай гэрлэснээс хойш Дианагийн амьдрал там болон хувирчээ. Түүнийг 1997 онд нас барахаасаа өмнө өөрийн амьдралын асуудал, нууцуудыг бичсэн хэд хэдэн нууц кассет, ярилцлагыг хэн нэгэнд үлдээсэн гэдэг. Чарлесын өмнөх хайртаа хайрлах сэтгэлийн уршгаар Диана хоолны дуршилгүй болж, сэтгэл санааны гутралд орж байжээ. Бүр нөхрийнхөө анхаарлыг татахын тулд жирэмсэн байхдаа албаар шатнаас унаж байсан удаа ч бий гэнэ шүү.

Гүнж Дианагийн там шиг амьдрал

13 Спенсэрийн гэр бүл өнөөг хүртэл харуусал тээж явдаг

Гүнж Дианагийн гэр бүлийнхэн одоо хүртэл түүнийг мартаагүй байгаа бөгөөд Виндсорын гэр бүлийнхэнтэй таарамжгүй харьцаатай байдаг гэдгийг дэлхий нийт мэднэ. Ханхүү Виллиамын (William) хуриман дээр Дианагийн ах, бусад цөөн хэдэн хамаатнууд нь ирсэн байсан ч Кэйтийн талд суусан байжээ. 

Спенсэрийн гэр бүл өнөөг хүртэл харуусал тээж явдаг

14 Эдвардийн бага дүү Жеорж

Хатан хаан Элизабетийн аавын талынхан их асуудалтай хүмүүс байсан бололтой. Түүний ах Эдвард Нацистуудтай холбоотой байсан, Жеорж (George) онгоцны ослоор өөд болсноос гадна хамгийн бага дүү Жон (John) нь унаж татдаг өвчтэй байв. Жоныг Сандринхам (Sandringham) дах гэртээ түүний сувилагч Чарлот Билл (Charlotte Bill) болон туслах эрэгтэйтэй нь хамт байлгадаг байжээ. Харамсалтай нь тэр 13 насандаа таалал төгссөн бөгөөд гэрийнхэн нь маш их харамсаж байхад Эдвард харин ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй байна. 

Эдвардийн бага дүү Жеорж

15 Албан ёсны өв залгамжлагчид мөн үү?

2012 онд ил болсон мэдээллээр Виндсорийнхон (Windsor) үнэхээр хаан ширээний өв залгамжлагчид эсэх нь эргэлзээтэй. III Ричард (Richard) хааны цогцсыг 2012 онд олсон бөгөөд түүний Ү хромосом нь одоогийн өв залгамжлагчдынх нь хэний ч цусанд илрээгүй байна. Мэргэжилтнүүд үүнийг тэдний ургийн модонд хаа нэгтээ генийн асуудал гарч, хууль ёсны бус өв залгамжлагч дээдсийн гэр бүлд орсон байх магадлалтай гэж үзжээ. Энэ нь тэднийг хааны титэм зүүх эрхгүй гэсэн үг биш бөгөөд чухам хаана энэхүү алдаа гарсныг тогтоох боломжгүй ажээ. Ингэхийн тулд 500 жилийн өмнө байсан хаан, хатнуудын бие цогцсыг шинжлэх хэрэгтэй болно.

Албан ёсны өв залгамжлагчид мөн үү?

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()